-7o
Улаанбаатар хот
mobile menu

Өнөөдрийн өрнийн зурхай

2017-08-14 10:10:06

ХОНЬ - (3/21-4/19)

Мөнгөтэй холбоотой аливаа ажил хэрэг бүтэмжтэй байна. Шинэ эд зүйл худалдан авах, худалдаа наймаа хийхэд нэн сайн. Шашин судлал, түүх гээд нийгмийн шинжлэх ухааны салбарт ажиллагсад үр бүтээлтэй байна.

ҮХЭР - (4/20-5/20)

Хувь тавилан, үилийн үрийн нөлөө ихсэнэ. Танд тохиох юм болгон, уулзан учрах хүн бүр ямар нэгэн шижмээр таны үйлийн үртэй холбоотой байна. Йимээс бүгдийг дүгнэн цэгнэж сургамж авахыг хичээ. Засал ном хийлгэх, бурхан шүтээнд мөргөхөд сайн.

ИХЭР - (5/21-6/21)

Зөн билгээ дагаж шийдвэр гарга, ажлаа төлөвлө. Гэрээ хэлцэл хийх, чухал бичиг баримтад гарын үсэг зурахад сайн. Үдээс хойш бусдад үнэлэгдзх таны үнэлэмж эрс өснө. Хамтран ажиллах санал ирвэл хүлээж ав.

МЭЛХИЙ - (6/22-7/22)

Ариуслын бэлгэдэлт өдөр. Сүм хийдэд очиж, засал ном хийлгэвэл эрч хүч нөхөгдөнө. Өглөг өгөх, өнчин ядуусыг хооллож тэтгэх, буян үйлдэхэд, хөгшдийг хүндлэн дээдлэхэд сайн. Гэр бүл болох, зүрх сэтгэлийн асуудлыг шийдвэрлэхэд, чухал асуудлаар шийдвэр гаргахад ээлтэй.

АРСЛАН - (7/23-8/22)

Хүнд өдөр. Урьдчилан таамаглаагүй хачин нөхцөл байдал үүсч болзошгүй. Тиймээс юуг ч бүү төлөвлө. Ачаалалтай ажиллавал эрч хүчээ барна. 17 цагаас хойш Сарны сөрөг нөлөө ихсэнэ. Ганц бие хүн сонирхол татсан нэгэнтэй учирна. Хүүхдийнхээ хүсэл саналыг анхаар.

ОХИН - (8/23-9/22)

Санхүүгийн аливаа ажиллагаа ашиг орлогтой. Мөнгөө өсгөхийн тулд өгөөмөр байгаарай. Худалдаа арилжаа ашигтай, шинэ эд зүйл худалдаж авахад таатай. Мэдээлэл туршлага солилцвол чухал зүйлийг мэдэж авна.

 

ЖИНЛҮҮР - (9/23-10/22)

Хоёрдмол мөн чанартай өдөр тул ажил төрлөө цэгцлэн хийж байгаагаа дуусгах нь зүйтэй. Өр төлбөрөө барагдуулах, андгай тангаргаа биелүүлэх, алдаа дутагдлаа засах, хэрэгцээгүй бүхнээс салахад ээлтэй сайн.

ХИЛЭНЦ - (10/23-11/21)

Бүтээлч үйл ажиллагааны өдөр. Арга эв нь олдохгүй байсан ажлыг ч хялбархан хийнэ. Ямар нэгэн зүйлийг шинээр төлөвлөх хэрэггүй. Шинэ эд зүйл, хувцас худалдаж авбал удаан эдлэгдэнэ. Хайр дурлалд сайн тул сэтгэлдээ тээж явдаг хүнтэйгээ уулз. Аян замд гарахад сайн.

НУМ - (11/22-12/21)

Бүх талаар сайн өдөр. Санасан бодсон бүхнээ ажил хэрэг болгох боломж бүрдэнэ. Харилцаа холбоогоо өргөжүүлэх, шинэ найз нөхөдтэй болох, барилгын буюу ажлын эхлэл суурийг тавихад сайн. Гадаад хэл эхлэн суралцах, хэл соёлын судалгааны ажил эрхлэхэд ээлтэй. Оюуны хөдөлмөр эрхлэгчид, судалгааны салбарынхан үр бүтээлтэй.

МАТАР - (12/22-1/19)

Сайн өдөр. Санхүүгийн үйл ажиллагаа, худалдаа арилжаа хийх, шинэ эд зүйл авах, аливаа асуудлыг шийдвэрлэхэд ээлтэй. Гэр орноо цэвэрлэх, бие сэтгэлээ ариусгах, дотоод эмх цэгцээ сахиж, эрүүл мэнд, гоо сайхандаа анхаарвал үр ашигтай. Холын аян замд гарахад сайн.

БУМБА - (1/20-2/18)

Хариуцлагатай байх өдөр. Удирдлагаас шалгуур сорилт тавина. Тиймээс бусдад сайнаар үнэлэгдэх боломжийг битгий алдаарай. Гэрлээгүй хүмүүсийн дурлалын харьцаанд шинэлэг хандлага орно. Усны анагаах чанар нэмэгдэх тул усан эмчилгээ үр дүнтэй

ЗАГАС - (2/19-3/20)

Хоёрдмол нөхцөл байдал үүснэ. Хэрүүл маргаанд бүү оролц, бусдын нөлөөнд бүү авт. Сайн сайхныг бодож, өөдрөг байвал сөрөг нөлөөг давна. Шинэ мэргэжил, мэдлэг боловсрол эзэмшихэд тохиромжтой.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment
Санал асуулга
Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн Засгийн газрыг огцруулах нь зөв үү

Нийт санал өгсөн: 136