Энэ жилийн Үндэсний их баяр наадмаар тав давж Монгол Улсын начин цол хүртсэн Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын харьяат, “Таван богдын бүргэдүүд” дэвжээний бөх Бердимуратын Серикийн цолыг мялаах наадмыг Өлгий хотод зохион байгуулжээ. Энэ жилийн улсын баяр наадамд одтой сайхан барилдаж, нутгийнхаа нэрийг гаргасан Б.Серикийг Баян-Өлгий аймгийн удирдлагаас Улаанбаатар хотын Баянзүрх дүүрэг, 14-р хорооллын “Сувдан сондор” хотхонд байрлалтай хоёр өрөө байраар шагнажээ.Мялаалга наадмын үеэр байрны батламжийг аймгийн Засаг дарга А.Гылымхан гардуулж, УИХ-ын гишүүн Д.Мурат 15 сая төгрөг, бизнесмен Т.Сырымбек 20 сая төгрөгөөр тус тус шагнасан байна.