8o
Улаанбаатар хот
mobile menu

Тойм: 60 тэрбумын дуулиан дахин дэгдэж, С.Ганбаатарын 50 сая воны хандивыг нь улсын орлого болгосон өдөр

2017-08-15 18:40:00

Төрийн мөнх орших талаар түүхэн гавьяат хүмүүсийн захиж үлдээсэн үгс цөөнгүй. Их эзэн Чингис хаан “Алд бие минь алжаавал алжаатугай, Ахуй төр минь бүү алжаатугай" хэмээн зарлигдсан бол Манжын дарлалын эсрэг цогтой тэмцэгч Хотгойдын шадар ван Чингүнжав нэгэнтээ “Төр үр хоёр минь мөнх оршиг” хэмээн хэлсэн байдаг. 
Ахуй төр амгалан бол
Айл гэр амгалан
Айл гэр амгалан бол
Алд бие амгалан гэсэн ч үг бий. Өвөг дээдэс минь ийнхүү үр хойч захиж үлдээсэн байдаг. Гэвч харамсалтай нь өнөөдрийн эрх баригчид төрийг худалдаж, зөвхөн зоосны нүхээр харж байна. Өвөг дээдсийн минь өвлүүлж үлдээсэн эх орон минь монголын төлөө цохилох зүрхтэй, хоёр сэтгэлээр ажиллах төрийн хүнийг үгүйлж байна. "Гартаа цустай, тархиндаа устай хүн төр барьдаггүй” юм хэмээн Төрийн шагналт, Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэн нэгэнтээ “Тамгаггүй төр” жүжигтээ өгүүлсэн байдаг. Үүний тод жишээ өнөөдрийн төр барьж буй УИХ-д шургалжээ. Төрдөө, үрдээ санаа сэтгэл зовнисон тайван бус нэгэн өдөр ийнхүү өнгөрч байна. Энэ бүх мэдээллийг багтаасан Монголын нэг өдөр тойм булангаа хүргэж байна.
Өнөөдөр манай хэвлэлийн хуудаснаа 

 

П.Ундрах-Эрдэнэ: Ч.Батболд хорих 461 дүгээр ангийн өрөөнд ганцаарчилан хоригдож байна

Шадар сайд У.Хүрэлсүхийг дагаж мөрдсөн, тагнаж чагнасан хэргийг илчилсэн гэрч, сэжигтэнүүдийн шүүх хурал өнгөрсөн тав дахь өдөр болсон. Гэрч гэгдэх Ч.Батболдыг өнгөрсөн дөрөв дахь өдрийн үүрээр баривчилж нэг өдрийн дараа шүүх хурал нь болж яллагдагчаар татлаа. Анхан шатны шүүх хурлаар Ч.Батболдыг гэрч бус холбогдогч хэмээн үзэж, Эрүүгийн хуулийн 13.12 буюу хууль бусаар мөрдлөг хийсэн гэх хэргийн яллагдагчаар татаж, нэг сар цагдан хорьж, шалгах шийдвэрийг гаргаад байгаа. Бид энэ талаар гэрч Ч.Батболдын өмгөөлөгч, Монголын хуульчдын холбооны гишүүн өмгөөлөгч П.Ундрах-Эрдэнэтэй ярилцлаа. 

-Шадар сайдыг тагнасан хэргийн гол гэрч гэгдэж байсан Ч.Батболдыг 1 сарын хугацаанд цагдан хорьлоо. Ямар зүйл ангиар шалгаж байгаа вэ?

-Өмнө нь нэг сар гаран хугацаанд энэ хэргийг огт шалгахгүй байж байснаа энэ сарын 11-нд Ч.Батболдыг гэнэт яллагдагчаар татаж цагдан хорьсон. Өмнө нь эрүүгийн хэрэг үүсээгүй байсан. Ингээд 8 дугаар сарын 11-ээс эхлээд эрүүгийн хуулийн 13.12-р  зүйл ангиар эрүү үүсгэж, яллагдагчаар татсан

-Ч.Батболдыг саатуулахаас өмнө хэргийн ганц гэрч гэж байсан. Түүнийг хамгаалалтанд авах ёстой талаар зарим өмгөөлөгчид мэдээлэл хийж байсан. Тэгэхээр одоо гэрч биш яллагдагч болж байгаа юм уу?

-Тийм. Батболд бол энэ хэргийн цорын ганц гэрч бөгөөд зохион байгуулалттай хууль бус үйл ажиллагааг олон нийтэд ил болгосон. Өмнө нь Ч.Батболдоос гэрчээр мэдүүлэг авч байсан. Харин 8 дугаар сарын 11-ээс эхлээд гэнэт яллагдагч болгосон.

-Та хоригдосноос нь хойш Ч.Батболдтой уулзсан уу. Нөхцөл байдал ямар байна?

-Өчигдөр уулзсан. Ч.Батболд хорих 461 дүгээр ангид цагдан хоригдож байна. Өчигдрийн байдлаар өрөөндөө ганцаарчилан хоригдож байгаа талаараа надад хэлсэн. Хүнийг ганцаарчилж хорино гэдэг бол тухайн хүний сэтгэл санаанд нөлөөлөх сөрөг нөлөө үзүүлнэ гэсэн үг бөгөөд  эрүүдэн шүүж байгаа нэг хэлбэр.Ганцаарчлан хорих байдал нь хүнийг залхаан цээрлүүлэлтийн  нэг хэлбэр. Ерөнхийдөө камерт 2-3 хүнтэй хамт хоригдох ёстой. Гэтэл ганцаарчилж хорьж хүний эрхийг зөрчиж болохгүй.

-Ч.Батболд өмнө  хэргийн захиалагч нь Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат гэж хэлж байсан. Энэ хэргийн талаар таньд юу гэж хэлсэн бэ?

-Хуулийн байгууллагад мэддэг, сонссон үнэн зүйлээ хэлсэн. Шууд бичлэгийн үеэр хэлсэн бүх зүйл үнэн гэж хэлсэн. Хэн нэгнийг гүтгэж, ашиг хонжоо хайгаагүй гэдгээ хэлж байсан. Энэ бүх зүйлээ ТЕГ-т бичиж өгсөн талаараа ярьж байсан.

-Ч.БАТБОЛД БОЛ ГЭМТ ХЭРГИЙГ ИЛЧИЛСЭН, ГЭМТ ХЭРЭГ ҮЙЛДЭХЭЭС САЙН ДУРААРАА ТАТГАЛЗСАН ЦОР ГАНЦ ГЭРЧ-

-Ч.Батболд хэдийгээр хэрэгт оролцсон ч гэсэн хэргээ өөрөө илчилж хуулийн байгууллагад хандсан. Энэ тохиолдолд эрүүгийн хуулийн 13.12-р  зүйл ангиар эрүү үүсгэж болох уу?

-Ч.Батболд бол гэмт хэргийг илчилсэн, гэмт хэрэг үйлдэхээс сайн дураараа татгалзсан цор ганц гэрч. Тэгээд ч зохион байгуулалттай төрийн өндөр албан тушаалтан оролцсон байж болзошгүй хэргийг илчилсэн. Зохион байгуулалттай гэмт хэргийг илчилснийх нь төлөө эрүүгийн хэрэг үүсгэх нь буруу гэж үзэж байгаа. Хуулийн байгууллагыг цаанаа ямар нэг даалгавартай ажиллаж байгаа биш байгаа даа гэж хардаж байна. Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү. 

А.Ганбаатар: Улс төрийг зарах аягүй амархан. Зах дээр юм зарах хэцүү

-А.Ганбаатар: Улс төрийг зарах аягүй амархан. Зах дээр юм зарах хэцүү-

УИХ-ын сонгуулийн 2016 оны сурталчилгааны үеэр МАН-ын удирдлагууд төрийн албан тушаалыг үнэлэн, 60 тэрбум төгрөг хэрхэн босгох тухай ярилцаж байгаа бичлэг олон нийтэд цацагдаж шуугиан тарьсан. Энэхүү төрийн албыг схемчлэн ангилж хэрхэн наймаалцах тухай уг бичлэгт МАН-ын дарга М.Энхболд, Нийслэлийн МАН-ын хорооны дарга Ц.Сандуй, түүнийг туслах гэгддэг А.Ганбаатар нар оролцсон. Энэ хэрэг одоогоор АТГ-т шалгагдаж байгаа 60 тэрбумын гэх хэргийг МАН-ын удирдлагууд "Эвлүүлэг, гүтгэлэг" гэж мэдэгдсээр ирсэн билээ. Тэгвэл өчигдөр буюу энэ сарын 14-ний өдөр С1 телевизийн “Цензургүй сурвалжлага” нэвтрүүлэгээр энэ хэрэгт холбоотой дахин нэгэн шинэ баримт дэлгэгдсэн юм. Тодруулбал төрийн албыг хэрхэн наймаалцах, хэнд ямар байдлаар мөнгөний санал тавих тухай ярьсан 40 минутын бичлэг юм. Эл бичлэгт Нийслэлийн МАН-ын хорооны дарга Ц.Сандуйгийн туслах гэгдэх А.Ганбаатарын хоолой бичигдсэн байсан юм. Энэхүү бичлэг нь 2014 оны наймдугаар сарын 28-ний өдөр Шинэ монгол хаад группын байранд хийгджээ. Тэд ийнхүү ярьжээ.

-Сүнгэнтэл зарна. Бүгдийг нь бөөндчихвөл яана тэ-

А.Ганбаатар: Хэрвээ бид нар, хөөш Доржоо, Сандуй нар аан гээд сонсож бай. Компани амархан гарна. Доржоо хоёулаа компанитай нь гаргая за юу, гурвуулаа. Чи наашаа аан гээд сонсож бай. Энэ чинь бодлого биш байхгүй юу санаанд орсон юмаа яриад хийж гээд үзээд байна ш дээ тэгэхээр биднүүс бол хөөш бүгдийг нь задлаал за юу ширхэг бүрээр нь задлаад хүн айдас төрүүлэм. Хүн үүнийг хийхэд айна. Юу гэвэл Сандуй чи яах гэж байгаа юм бэ Даргаа энэнээс өөр арга байхгүй шүү.  Би өнөөдөр цаазын тавцан дээр толгойгоо тавьцан гэж ойлгож байгаа шүү Дарга аа. Би энийг хийж чадахгүй бол толгойгоо тасдан гэж бодож байгаа шүү. У.Хүрэлсүхийн бүх бодлогыг таслах оролдлого гэж байгааБи энэ улсуудаас хэнээс мөнгө авахаа ч мэднэ. Энэ хүн энийг хийж чадна даа гэсэн хүн дээр мөнгөний санал тавина. Амархан шүү юм зарах аягүй амархан. Улс төрийг зарах аягүй амархан. Юм зах дээр зарах хэцүү.  Сүнгэнтэл зарна. Бүгдийг нь бөөндчихвөл яана тэ.

Энэ хүн энийг хийж чадна даа гэсэн хүн дээр мөнгөний санал тавина. Амархан шүү юм зарах аягүй амархан. Улс төрийг зарах аягүй амархан. Зах дээр юм  зарах хэцүү.    

Ц.Сандуй: Энэ бол тэгээ л мөнгө болж харагдана ш дээ. Тэгээд МАН өөрөө мөнгө шүү.

А.ГанбаатарТэгэхдээ би бүх албан тушаалыг мөнгө болгоно. Хэрвээ баригдах юм бол та аварна.Биднүүс эрхээ авахгүй юм бол би өөрийгөө аварна. Асуудлыг шийдцэн. Үнэн биз дээ аан.  Би энэ улсуудаас хэнээс мөнгө авахаа ч мэднэ. Энэ хүн энийг хийж чадна даа гэсэн хүн дээр мөнгөний санал тавина. Би бүх боломжит аргыг хэрэглэнэ. Та дэмжих ёстой. Гэхдээ би энэ төрийн албыг мөнгө болгоод хэн дуртайг нь аваачиж тавихгүй ээ. 5000 мянган хүнийг 10 саяар үржүүлдээ. Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү. 

Авлига өгдөггүй "Халиарчид"-ын талаар хэн юу хэлэв

 

МАН гишүүдээ хоёр хувааж үздэг. 60 тэрбумынхан болон халиарчид гэж. Халиарчдын тэргүүн эгнээнд Шадар сайд У.Хүрэлсүх тэргүүтэй хүмүүс багтаж байгаа талаар өчигдөр цацагдсан бичлэгнээс тодорхой боллоо. 60 тэрбумын үргэлжлэл болох тус бичлэгт Нийслэлийн МАН-ын хорооны дарга Ц.Сандуй, түүнийг туслах гэгддэг А.Ганбаатар нар “улс төрийг зарах наймаалцах амархан шүү. Харин зах дээр юм зарах хэцүү” хэмээн инээлдээд ярьж байна.

Бүр түүгээр ч барахгүй А.Ганбаатар хэлэхдээ “Би өнөөдөр цаазын тавцан дээр толгойгоо тавьцан гэж ойлгож байгаа шүү, дарга аа. Би энийг хийж чадахгүй бол толгойгоо тасдан гэж бодож байгаа. У.Хүрэлсүхийн бүх бодлогыг таслах оролдлого гэж байгаа. Би энэ улсуудаас хэнээс мөнгө авахаа ч мэднэ. Энэ хүн энийг хийж чадна даа гэсэн хүн дээр мөнгөний санал тавина. Амархан шүү юм зарах аягүй амархан. Улс төрийг зарах аягүй амархан. Зах дээр зарах хэцүү.  Сүнгэнтэл зарна. Бүгдийг нь бөөндчихвөл яана тэ” хэмээн хээв нэг ярьж сууна. Энэ асуудал хэн нэгэн албан тушаалтанууд хоорондоо авлига өгч авах асуудал биш монголын төрийг тэр чигээр нь зарах тухай ярьж байна. Хуулийн байгууллагынхан хаана байна вэ. Төрийн өндөр албан тушаалтануудын хэргийг илчилсэн гэрчийг барьж хорьж, шүүх хурлыг нь нэгхэн өдрийн дотор хийдэг атлаа, баримттай нотолгоотой бичлэг цацагдаад байхад яагаад шалгахгүй байна вэ. Үүнийг авлига гэхэд ч багадна. Бүр сүүлдээ авлига өгөхгүй, үгэнд нь орохгүй байгаа хүмүүсийг “халиарчид” гэх нэр томъёо зүүлгэж, таслаж хаях тухай ярьж байна. Ингээд “Халиарчид”-ын талаар жиргээчид юу гэж “жив жив” хийж байгаа талаар онцолж байна. Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү. 

Л.Оюун-Эрдэнэ: Ерөнхий сайдын зөвлөх Н.Төмөрхүү та авлигалаа зогсоо!

Эрх баригч хүчин болох МАН-ын дотоод асуудал хагарал, бутрал дээд цэгтээ хүрсэн.Тус намын дотоод хагарал бутрал аль хэдийн тогооноосоо хальж, улс төрийн онц ноцтой ярианы сэдэв болоод байна. МАН-ынхан дотроо гурван хэсэг хуваагдаж, бүр авлига өгдөггүй нэгнээ халиарчид гэх нэр томъёо өгсөн байна. Энэ нь зарим нэг гишүүдийн төдийгүй, олон нийтийн дургүйцэлийг төрүүлээд байна. 

Энэ талаар МАН-ын гишүүн, УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ өөрийн цахим хуудсанаа 

"Юу болсон бүх нууцыг дэлгэрэнгүй яринаа! Хүсээд байгаа бол. Өнгөрсөн нэг жилийн Засгийн газрын алдаа ард түмнээр тавиулсан дүнгээ энэ мэтээр хайцаалах гээд бүтэхгүй дээ! Худалдаа хөгжлийн банкны 5 давхарт байрладаг Ерөнхий сайдын зөвлөх Н.Төмөрхүү та эхлээд энэ сурталчилгаагаа, бас Зам тээврийн яамнаас авч байгаа авлигалаа зогсоо! Та нарын мөнгөнд шунасан бүтэлгүй үйлдэл чинь л ардын намыг ийм байдалд оруулаад байна! Өөр хэн ч биш" хэмээн бичжээ.

УИХ-ын гишүүн Д.Гантулга огцрох өргөдлөө өгөөгүй гэв

Өнөөдөр өглөөнөөс эхлэн УИХ-ын гишүүн Д.Гантулга ажлаа хүлээлгэн өгөхөөр өргөдлөө өгчээ гэх мэдээлэл гарч эхэлсэн. Харин энэхүү мэдээллийг УИХ-ын гишүүн  Д.Гантулгын туслах үгүйсгэж байна. Тодруулбал, Д.Гантулга гишүүн огцрох өргөдлөө өгөөгүй хэмээн хэлсэн байна. 

О.Баасанхүү гишүүнийг хөөгөөгүй, чөлөөлсөн

Өчигдөрөөс эхлэн МАХН-ын УИХ дахь цорын ганц төлөөлөл болсон О.Баасанхүү гишүүн намаасаа хөөгдсөн талаар мэдээлэл гарч эхэлсэн. Энэ талаар МАХН-ын дэргэдэх эмэгтэйчүүдийн байгууллагын тэргүүн Ч.Долгорсүрэн өөрийн цахим хуудсандаа анх нийтэлсэн билээ. Энэ талаар О.Баасанхүү гишүүн хэлэхдээ "Хүмүүс надаас Та МАХН-аас гарсан уу? гэж асууж байна. Компаниас гарах амархан. Улстөрийн нам бол өөр. Нам хариуцлагатай, шударга, ёсзүйтэй  байх ёстой. Үүнийг ярихаар намын эсрэг, намын даргын эсрэг үзэлтэн болдог юм байна.Намаас хөөсөн эсэх талаар надад ямар нэг мэдээлэл алга. Манай намын даргын худ фэйсбүүкээр энэ тухай мэдэгдсэн байна лээ. Энэ талаар надад албан ёсоор мэдэгдсэн зүйл алга. Намайг МАХН-аас хөөн хөөтөл нь би гарахгүй ээ” хэмээн хэлсэн. Тэгвэл тус мэдээллийг баталж , МАХН-ын нарийн бичгийн дарга Б.Тулга тайлбар өгсөн байна.   "Манай намын дүрэмд хөөх тухай заалт байдаггүй. Харин намын дотоод ажилдаа оролцохгүй, хуралдаа ирэхгүй хүнийг чөлөөлөх заалт бий. Энэ дагуу О.Баасанхүү гишүүнийг  МАХН-д хашдаг албан тушаалаас нь чөлөөлсөн” хэмээн тайлбан өгсөн байна. 

С.Ганбаатарыг торгож, 50 сая воны хандивыг нь улсын орлого болгоно

Цагдаагийн Ерөнхий Газрын Эрүүгийн Цагдаагийн Албанаас Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуульд МАХН-аас нэр дэвшигч С.Ганбаатарыг Сонгуулийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.1, 50.1.2, 52 дугаар зүйлийн 52.1.1, 52.1.4-т заасныг тус тус зөрчсөн тухай гомдлыг шалгасан байна

Монгол Ардын Хувьсгалт Намын Гишүүд Дэмжигчдийн Холбоо, Хөдөлмөрийн Үндэсний Нам, Орон Нутгын Сонгогчдын Эрх Ашгийг Хамгаалах Нийгэмлэг, иргэн Б.Баасанжаргал нараас гаргасан, гомдол, мэдээллийг шалгаж, хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн захиргааны зөрчлийн материалыг Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Чингэс 2017 оны наймдугаар сарын 02-ны өдөр хүлээн авсан аж.

2017 оны наймдугаар сарын 07-ны өдрийн 16.00 цагт шүүх хурал товлон зарлаж, зөрчилд холбогдогч С.Ганбаатарт мэдэгдэхэд “Завхан аймаг руу өмгөөлөгчийн хамтаар ажлаар явж байна, 2017.08.14-ний өдөр Улаанбаатар хотод очно” гэж тайлбар гаргасан байдаг.
Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 9.2 дугаар зүйлд зааснаар зөрчилд шийтгэл ногдуулах тухай саналыг шүүх хүлээн авч ажлын гурван өдрийн дотор шийдвэрлэх бөгөөд Зөрчилд холбогдогч Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 3-т зааснаар шүүхийн дуудсан цагт хүрэлцэн ирэх үүрэгтэй. 

2017 оны наймдугаар сарын 07-ны 16:00 цагт товлон зарласан шүүх хуралдаанд гомдол гаргагч болон зөрчилд холбогдогч нар хүрэлцэн ирээгүй тул шүүх хуралдааныг хойшлуулж, хуулийн хугацаанд буюу 2017 оны наймдугаар сарын 09-ний өдрийн 16:00 цагт дахин товлон зарласан аж.

Шүүх хуралдаанаар зөрчлийн хэргийг хянан шийдвэрлэж 2017 оны наймдугаар сарын 09-ний өдрийн 1,485 дугаар шийтгэвэрт зөрчилд холбогдогч С.Ганбаатарыг Сонгуулийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.1, 50 дугаар зүйлийн 50.8 , 52 дугаар зүйлийн 52.1.4 дэх хэсэгт заасныг тус тус зөрчсөн болохыг тогтоож, 50 дугаар зүйлийн 50.10.2 дахь хэсэгт зааснаар С.Ганбаатарт нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 6 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 1,440,000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулсан байна.

Мөн сонгуулийн тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.4-т зааснаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуульд МАХН-аас нэр дэвшигч С.Ганбаатарыг нэр дэвшигчийн нэрийн жагсаалтаас хасахыг СЕХ-нд даалгаж, түүний хүлээн авсан хандив 50 сая воныг улсын орлогод буюу төрийн санд шилжүүлэхээр тус тус шийдвэрлэсэн байна 

 

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
САНДУЙД
60 ТЭРБУМЫН ДОХ-той ГАМРИТТАЙ ГАНБААТАР. УДАХГҮЙ ҮХНЭ
2017/08/16 202.9.43.167
ЗОЧИН
МАН-ЫН ДАРГА М.ЭНХБОЛЫН ГЭРТ ЗОХИОН БАЙГУУЛАГДСАН АРГА ХЭМЖЭЭНД ОРОЛЦСОН СОНГУУЛИЙН ХОРООНЫ НАРИЙН БИЧГИЙН ДАРГА БОЛДСАЙХАНЫ ЯРИЛЦЛАГА БҮХ ЗҮЙЛИЙГ ХЭЛЭЭД БАЙГААД ХУУЛЬ ХЯНАЛТЫНХАН АЧ ХОЛБОГДОЛ ӨГНӨҮҮ
2017/08/16 103.26.195.227
sda
60 terbum bol jvjgiin hushig jinhene gol dvr ni 4 jil nuugdana ..ene zvgeer l martuulah shildag hoshgiruulalt
2017/08/15 202.9.42.248
yah geed bnaa novshoo
60 terbum bol hushig ternii tsaana tumur zam har tamhi spirt geed gol dvr nuugdaj bga
2017/08/15 202.9.42.248
нямка
Угаасаа тодорхой ш дээ 60 тэрбумаас болж ялагдал хүлээсэн ш дээ МАН намын гишүүдийн нүүр байтугай бөгс улаасан ш дээ. Ядаж 60 тэрбум төрд хэрэгтэй ш дээ хэдэн саяаас илүү
2017/08/15 192.162.242.165
зочин.
хөөрхий Ганбаатарын хэдэн төгрөгийг улсын орлого болгож байснаас 60 тэрбумыг улсын орлого болгоочээ
2017/08/15 138.68.105.232
Chuka)
60 terbumiig shiidvel shiideheer tsag zunduu ongorloo. Shiidegdehgui bsaar btal ar araas ni garah asuudluud ulam davarsaar.. uuniig shiidej, zohih humuust ni hariutslaga tootsoh heregtei
2017/08/15 144.217.76.201
Muugii)
Ene 60 terbumiin heregtei holbootoi buh humuustei hariutslaga tootsoh heregtei. Zuvhun Sandui Erdenebat geh met humuust hariutslaga tootsloo gd MANAN arilahgui, nam tsewershihgui!!!
2017/08/15 162.243.220.109
Азжаргал*
Ийм л аймшигтай ирээдүй хүлээж байна шүү дээ. Одоо л эргэх цаг. Шалгах ёстой хүмүүсийг бүгдийг нь шалгаж авилга хээл хахуул арилгаж чанга дэглэмтэй байлгамаар байна.
2017/08/15 85.203.9.35
Түвшин*
МАН-д Энхболд тэргүүтэй хэд хэдэн хүмүүс МАН гэдэг хүндэт нэрийг уландаа гишгэж байна. Ийм хүмүүс улс төрд хэрэггүй л болов уу.
2017/08/15 139.59.58.22