
ОХУ-ын самбочид олон нийтийн цахим сүлжээгээр “Спортфишка” аяныг эхлүүлжээ. Уг аянд нэр дуудагдсан самбочин өөрийн “дархан” мэхийг хийж сонирхуулаад өөр нэгнийг дуудах байдлаар үргэлжлэх юм. Гавьяат тамирчин, дэлхийн 4 удаагийн аварга Владимир Япринцев уг аянд нэгдсэн бөгөөд тэрбээр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгыг аянд нэгдэхийг уриалан дууджээ.



