8o
Улаанбаатар хот
mobile menu

55 настай Ц.Оюунчимэг Европын аварга болохдоо дээд амжилт шинэчилжээ

2017-08-21 10:36:31


Швед улсад болсон хүндийг өргөлтийн Европын аварга шалгаруулах тэмцээнд Ц.Оюунчимэг түрүүлж, дээд амжилт шинэчиллээ. Түүний өрсөлдсөн эмэгтэйчүүдийн +75 кг-д 14 туйванч оролцжээ. Алдарт Б.Түвдэндорж аваргын төрсөн дүүгийнх нь охин тэрбээр нэлээд хожуу буюу 49 настайдаа хүндийг өргөлтөөр хичээллэж эхэлсэн. Өдгөө 55 настай Ц.Оюунчимэг дэлхийн цомын дөрвөн алт, дэлхийн наадам болон ДАШТ-ий хошой алт, мөнгө, гран при ангиллын тэмцээний дөрвөн алт, таван хүрэл медальтай. Мөн дэлхийн дээд амжилтыг 10, Ази тивийнхийг 15 удаа шинэчлээд байна.

Image may contain: 1 person, smiling, standing

No automatic alt text available.

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
tsetsegee
mongol uls europiin uls jum uu
2017/09/08 91.244.213.229