ОУХМ П. Орхон ДАШТ-ий чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн 63 кг-д алтан медаль хүртлээ. Тэрбээр алтан медалийн төлөөх барилдаанд ДАШТ-ий алт, хүрэл медальт, Европын хошой аварга Украины Юлья Ткачийг 6:3-аар ялснаар ийнхүү Монгол Улсын алтан соёмбот далбаагаа Парисын тэнгэрт мандуулж, Төрийн дууллалаа эгшүүллээ. П.Орхон нь чөлөөт бөхийн дэлхийн аварга болсон Монгол Улсын тав дахь тамирчин болж дэлхийн аваргын буухиаг ийнхүү үргэлжлүүлж байна.
П.Орхон дэлхийн аварга болсон Монгол Улсын тав дахь тамирчин боллоо
2017-08-24 08:21:33