8o
Улаанбаатар хот
mobile menu

Өнөөдрийн өрнийн зурхай

2017-08-24 09:22:13

Хонь - (3/21-4/19) 
Оюуны хөдөлмөр эрхлэгчид үр бүтээлтэй байна. Алс юманд явах, харилцаа холбоогоо өргөжүүлэх, мэдээлэл солилцоход ээлтэй. Зөн билэг, дотоод дуу хоолойгоо сонсч аливаа асуудлыг шийд. Өдрийг бүтээлч үйл ажиллагаанд зориул. Уран зураг, хөгжим оролдвол ядаргаа тайлагдана. Танил талын хүрээгээ өргөжүүлэхэд сайн байна. 

Үхэр - (4/20-5/20) 
Идэвхи зүтгэлтэй байж, стандарт бус сэтгэлгээгээрээ бусдыг гайхашруулна. Таны энэ байдал ажил төрөлд ч, янаг амрагийн харьцаанд ч сайнаар нөлөөлнө. Гэр бүл, үр хүүхэдтэй харьцаа сайн байна. Та тэднийхээ хамтаар садан төрлийн асуудлыг шийдвэрлэнэ. 

Ихэр - (5/21-6/21) 
Шинэ соргог бүхэн дэмжигдэнэ. Өнөөдөр эхэлсэн ямар ч ажлыг заавал дуусгахгүй бол хүнд байдалд орно. Таны хүсэл биелэх, бусдаас дэмжлэг авахад боломжтой өдөр. Бусад хүмүүсийг баярлуулахыг хичээ. 

Мэлхий - (6/22-7/22) 
Ойлгомжгүй бүхэн тодорхой болно. Өнөөдөр хүрээлэн буй бодит орчин таны мөн чанарыг илэрхийлж, таны сэтгэлийн гүн дэх бүхий л эмзэг асуудлыг уудлан харуулна. Оюуны хөдөлмөр эрхлэх, ном зохиол бичих нь ашигтай төдийгүй танд сэтгэлийн таашаап эдлүүлнэ. 

Арслан - (7/23-8/22) 
Хүний дотоод нөөц, хүч чадал идэвхижинэ. Ажил шинээр эхлүүлэх, аян замд гарах, хариуцлага хүлээх, бусдыг манлайлах, санал санаачлага гаргахад сайн. Уулзалт гэрээ хэлцлээс ашиг олно. Хүлээн авалт, дайллага цайллага зохион байгуулахад ээлтэй. 

Охин - (8/23-9/22) 
Аливаад идэвхитэй, шийдмэг бай. Өнөөдөр та ямар нэгэн чухал асуудлаар шийдвэр гаргах хэрэгтэй болно. Энэ нь ажил хэрэг ч, эсвэл хувийн амьдралын ч асуудал байж болно. Хэн нэгэнд найдсанаас өөрөө гардан хийсэн ажил илүү үр дүнтэй байна. Санхүүгийн ажиллагаанд таагүй тул анхаар. 

Жинлүүр - (9/23-10/22) 
Бүтээл туурвилын өдөр. Юмс таны санаснаар болохгүй байлаа ч битгий бухимдаарай. Таатай цаг үе ирэхийг хүлээсэн нь дээр. Өнөөдөр тууштай байж чадсан хүн хожно. Бусдаас зөвлөгөө, тус дэм авахаас бүү нэрэлх. 

Хилэнц - (10/23-11/21) 
Нууцад нэвтрэх өдөр. Аян замд гарах, чухал арга хэмжээ зохион байгуулахад таагүй. Зугаа цэнгэл хөөвөл бие сэтгэл хямарна. Мөргөл залбирал үилдэж, буян хийвэл амьдралын утга учир, нууцад нэвтэрнэ. 

Нум - (11/22-12/21) 
Өнөөдөр та идэвхи зүтгэлтэй байж, стандарт бус сэтгэлгээгээрээ бусдыг гайхшруулна. Таны энэ байдал ажил төрөлд төдийгүй янаг амрагийн харьцаанд ч сайнаар нөлөөлнө. Гэр бүл, үр хүүхэдтэй харьцаа сайн байна. Та тэднийхээ хамтаар садан төрлийн асуудлыг шийдвэрлэнэ. Салхинд гарах, аялал зугаалгаар явахад ээлтэй. 

Матар - (12/22-1/19) 
Чухал шийдвэр гаргах, муу зуршлаасаа салахад тохиромжтой өдөр. Сурч боловсорч эхлэх, аян замд гарах, гадаад хэлний сургаптанд хамрагдах нь үр ашигтай. Томоохон эд зүйл худалдаж авбал удаан эдлэгдэнэ. Санхүүгийн ажиллагаа амжилттай. 

Бумба - (1/20-2/18) 
Шударга байвал амжилт дагана. Энэ өдөр ямар ч ажлыг урам зоригтой хийх ёстой. Мөнгө санхүүгийн асуудлыг шийдвэрлэхэд сайн өдөр. Бүтээлч ажил мэргэжлийн хүмүүс сайшаал урамшуулал хүртэнэ. 

Загас - (2/19-3/20) 
Бие сэтгэл, орон гэрээ ариусгах өдөр. Аливаа ажлыг хийхдээ нямбай байх ёстой. Мөнгө зээлдэх, зээлдүүлэхэд, мөн онцгой тангараг тавих, бичиг баримтад гарын үсэг зурах үйлд муу. Хэрэггүй хувцас хунар, эд зүйл, новшноосоо салж орон, гэрийнхээ энергийг ариусга. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл