8o
Улаанбаатар хот
mobile menu

Боксын ДАШТ дөрвөн тамирчид хүч үзэж байна

2017-08-26 11:15:00

Боксын ДАШТ  Германы Ханбург хотноо өчигдөр эхэллээ. Энэ удаагийн ДАШТ-д Риогийн олимпийн хүрэл медальт, гавьяат тамирчин Д.Отгондалай /60 кг/, ОУХМ Б.Чинзориг /64 кг/, Г.Ган-Эрдэнэ /49 кг/, Б.Түвшинбат /69 кг/ нарын дөрвөн тамирчин хүч, чадлаа үзэх аж.   Тамирчдын сугалааг танилцуулахад, ОУХМ Г. Ган-Эрдэнэ эхний тойргоо өнжиж хоёрдугаар тойрогтоо Гондурасын тамирчин Байрон Молина, Туркийн Мухаммед Унлу нарын хэн ялсантай нь тулалдахаар оноолт таарсан бол  МУГТ Д. Отгондалай эхний шатыг гоц мөргөжээ. Харин хоёрдугаар тойрогтоо харин Израйлийн боскчин Павел Ишенко, БНХАУ-ын боксер Шань Жунь нарын ялсантай тулах юм байна.  Тэгвэл 64 кг-д хүчээ үзэх ОУХМ Б. Чинзориг дээрх хоёрын адил эхний тойргийг өнжиж, хоёрдугаар тойрогт Науру улсын тамирчин Колан Калеб, Унгарын Ричард Ковач нарын ялсантай тулалдах бол  ОУХМ Б. Түвшинбат эхний тойрогт Польшийн боксчин Дамиан Кивиортой тулалдана.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл