8o
Улаанбаатар хот
mobile menu

М.Уранцэцэг, Г.Болдбаатар нар Дэлхийн аваргын хос медальтан болов

2017-08-29 09:48:37

Унгарын нийслэл Будапешт хотноо ДАШТ өчигдөр эхэллээ. Тэмцээний салхийг хагалж, Монголын баг тамирчдаас  М.Уранцэцэг, Г.Болдбаатар, Д.Амартүвшин нарын гурван гавьяат татамид гарч барилдав. Эдгээр тамирчдаас  хоёр гавьяат нь медалийн тавцанд зогсож, эх орныхоо төрийн далбааг  Будапештын тэнгэрт мандуулж, төрийн дууллалаа эгшиглүүлсэн юм.  

Тодруулбал, эмэгтэйчүүдийн -48 кг-ын жинд зодоглосон Дэлхийн аварга, МУГТ Мөнхбатын Уранцэцэг  мөнгөн медаль хүртэж, дэлхийн аваргын хос медальтай Монголын хамгийн анхны эмэгтэй жүдоч боллоо. Харин эрэгтэйчүүдийн -60 кг-д хүч үзсэн дэлхийн аварга, МУГТ Ганбатын Болдбаатар хүрэл медаль хүртэж, мөн дэлхийн аваргын хос медальтан болсон юм. Улмаар 48 кг-ын жинд Казахстан улсын нэрийн өмнөөс барилдаж буй Г.Отгонцэцэг хүрэл медаль хүртэв.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
zochin
Bayar hurgey tamirchiddaa
2017/08/29 202.70.46.233