Монголын хөлбөмбөгийн холбооны ногоон талбайд өсвөр үеийнхний 19 хүртэлх насны Азийн АШТ-ий урьдчилсан шатны тэмцээн аравдугаар сарын 31-нээс арваннэгдүгээр сарын 7-нд болно.Тус тэмцээний өмнө нь 16 хүртэлх насныхны Азийн АШТ-ий урьдчилсан шатны тоглолт энэ сарын 20-24-нд болох юм байна. Манай 19 хүртэлх насны шигшээ баг Япон, Сингапур, Тайландын шигшээ багтай нэг хэсэгт багтсан аж. Харин Монголын 16, 19 хүртэлх насны шигшээ баг маргааш буюу энэ сарын 2-ны өдөр Монголын хөлбөмбөгийн холбооны талбайд 17:00 цагт нөхөрсөг тоглох хийхээр болжээ.
Азийн урьдчилсан шатны хөлбөмбөгийн тэмцээн Монголд болно
2017-09-01 14:24:00