8o
Улаанбаатар хот
mobile menu

Тойм: Хичээлийн шинэ эхэлж, Ц.Сандуй өөрийн хүсэлтээр огцорсон өдөр

2017-09-01 18:40:00

Хүний амьдралын аз жаргал хаана байдаг юм бол. Хаана ч байгааг мэдэхгүй мөртлөө тэр аз жаргалыг бүгд л хүлээдэг. Тэрний л төлөө тэмүүлж амьдардаг. Энэ ертөнц тэр чигээрээ л аз жаргалын эрэл. Аз жаргалыг хайж амьдарч байгаа түм, буман хүмүүсээр дүүрэн. Хүн зовлонгоо ярих мөртлөө аз жаргалтай байгаагаа барагтай бол анзаардаггүй. Тэгвэл таньд зөвлөхөд аз жаргалыг алсаас бүү хай. Зөв амьдарвал аз жаргал гэдэг та өөрөө юм гэсэн сайхан мэдээлэлээр өнөөдрийн тоймоо эхлүүлэх гэж байна.

Аз жаргал гэж юу вэ?

Хийж бүтээснээ эргэж хараад хоолой зангиран баярлах тэр агшинг

Хөдөө нутгийнхаа тал дээгүүр хөл нүцгэн таваргах тэр мөчийг

Хөдсөн дээлэнд хөрвөөчихөөд хөөстэй баананд суух тэр агшинг

Халуун янагийн дарс хормой дор буудах тэр хормыг аз жаргал гэнээ.

Халуун бүлээрээн бүгдээрээ хамтдаан амьдрах тэр амьдралыг

Хөнгөн хөгжмийн эгшигт гуниглан суухдаан ухаарсан тэр ухаарлыг

Хөөрхөн сайхныг хослуулан төрөөд дурлалын галд оч болон үсчихийг

Хосоор туулах амьдралд халж хөрсөн тэр сэтгэлийг ч аз жаргал гэнэ.

Аз жаргалтай хүн бүрт зориулсан Монголын нэг өдөр тоймоо хүргэж гэж байна. Тойм мэдээлэлээ хүлээн авна уу.

Ц.Сандуй өөрийн хүсэлтээр огцорлоо харин М.Энхболд дарга яах вэ

Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Ц.Сандуй үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх өргөдлөө өглөө. Хоёр жил дамнан яригдсан 60 тэрбум төгрөгөөр төрийн албыг наймаалцах схемийг өөрийн туслахаараа боловсруулсан нь монголын улс төрийн түүхэнд хар толбо үлдээсэн. 

 Тэрбээр үүрэгт ажлаа өгөхдөө "2012 онд хөсөр хаягдсан нийслэлийн ман-ын хороог авч 2013 оноос хойш тасралтгүй ялалт байгуулсан. 2016 онд таамаглаагүй ялалтыг авчирсан ч 2017 оны ерөнхийлөгчийн сонгуулиар нийслэлийн дүүргүүдэд ялагдсан учир нийслэлийн ман-ын хорооны даргаа өгч байна. 60 тэрбумын хэрэг 3 дахь удаагаа шалгагдаж байна. Уг хэрэгт холбоогүй учир өмнө ч хэлж ажлаа өгч шалгуулахаа намынхандаа хэлж байсан. Гэвч намын удирдлаг зөвшөөрдөггүй байв. Харин энэ удаад тэд зөвшөөрөхгүй байгаа ч нитх-ын хурлын даргаа өгч энэ хэргийг шалгуулж буруугүй гэдгээ тогтоолгохын тулд ажлаа өгнө"  мэдэгдсэн.

Түүний энэ мэдэгдэлд энэ хэрэгт холбоогүй учраас шалгуулж буруугүй гэдгээ тогтоолгоно гэж хэлсэн байна. Уг нь  Ц.Сандуй 60 тэрбумын бичлэг бодит юм гэдгийг аль хэдийн хүлээн зөвшөөрч ярилцлага өгсөн байдаг. Тэр үнэнээ баталсан ярилцлагыг хоёр удаа өгсөн байдаг. Гэвч өнөөдөр мөн л буруугүй хэмээн ярьж явна.

Үнэндээ 60 тэрбумын бичлэгт нэр холбогдсон хүмүүст гишгэх газар байхгүй боллоо. Энэ долоо хоногт МАН-ын бүлгийн хурал хоёр өдөр болсон. Тус хурал дээр хамгийн их яригдсан зүйл бол төрийн албыг наймаалцах 60 тэрбумын бичлэг. МАН-ын бүлгийн ихэнхи гишүүд Ц.Сандуйг үүрэгт ажлаа өгөх ёстой гэсэн байр суурьнаас хандсан талаар эх сурвалж дуулгасан. Хэрвээ Ц.Сандуйг явуулахгүй бол 2020 оны УИХ-ын сонгуулиар МАН шороотой хутгалдах ирээдүй хүлээж байна гэсэн саналыг ихэнхи гишүүд гаргасан байдаг.

Үүнээс гадна хоёр хоногийн өмнө НЗДТГ-ын үүдэнд иргэд тайван жагсаал хийсэн.Тэд монголын төрийн наймаалцсан Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Ц.Сандуйг огцрохыг шаардаж нэг өдөр жагсаал хийсэн. Үүнийг хараад Ц.Сандуй даргад их юм бодогдсон болов уу. Иргэд “Ц.Сандуй огцор. Монголын төрөөс зайл” хэмээн нэгэн зэрэг хашгирахад надад улс төрд үлдэх орон зай байхгүй болжээ гэдгийг нэгэнт сайн ойлгосон болов уу. Мөн дээрээс МАН-ын сайн ах нараас ажлаа өг  гэдгийг ч мөн шаардсан лавтай.

Мөн НИТХ-ын МАН-ын бүлгийн гишүүд Ц.Сандуйг огцруулахыг шаардсан албан бичгийг хэд хоногийн өмнө өгөөд байсан билээ.  Нийт 16 төлөөлөгч гарын үсэг зурсан албан бичигт Нийслэлийн засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль, НИТХ-ын Хуралдааны дэгийн заалтыг үндэслэн НИТХ-ыг зарлан хуралдуулж, НИТХ-ын даргыг өөрчлөх, НИТХ-ын тэргүүлэгчдийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэхийг тусгасан байсан юм. Энэхүү санаачлагыг НИТХ-ын АН-ын бүлэг дэмжиж түүнийг албан тушаалаасаа огцрох ёстой хэмээн мэдэгдэж, хүч нэмсэн. Ингээд Ц.Сандуй үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөж, хуулийн байгууллагаар шалгагдахаар боловХарин 60 тэрбумын хэрэгт нэр холбогдсон МАН-ын дарга М.Энхболд, Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Ц.Сандуйн туслах Н.Ганбаатар нар ямар хариуцлага хүлээх вэ. Анх 2016 оны сонгуулийн үеэр 60 тэрбумын анхны бичлэг цацагдаж байхад, МАН-ын дарга М.Энхболдын дуу хоолой бичигдсэн байдаг. Гэтэл М.Энхболд дарга өнөөдрийг хүртэл тус бичлэгийг эвлүүлэг хэмээн хэлж ирсэн. Наймдугаар сарын 18-нд болсон МАН-ын Удирдах зөвлөлийн хурал дээр 60 тэрбумын схем тойрсон асуудлыг хэлэлцсэн ч намын дарга М.Энхболд, Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат нар 60 тэрбумын бичлэг бол эвлүүлэг учраас Ц.Сандуйд хариуцлага хүлээлгэх үндэслэлгүй хэмээн мөн л өмгөөлж хамгаалж ирсэн. Тэгвэл 60 тэрбумын бичлэг эвлүүлэг биш гэдэг нь нотлогдсон энэ үед МАН-ын дарга, УИХ-ын дарга М.Энхболд ч мөн ажлаа өгч, хуулийн байгууллагаар шалгуулах ёстой. Дараагийн хүн нь М.Энхболд байх ёстой.

“Халиарчид” 60 тэрбумын авлигалчидтай хэзээ ч гар барихгүй

60 тэрбумынхан 75-иар бууж өгч.  Засгийн газар огцрох нь тодорхой.  Авлигалчдын сүүлийн хувилбар, сонголт юу вэ? гэх мэтийн яриа сүүлийн хоёр, гурван өдөр нэлээд эрчимтэй яригдаж байна. Энэ ярианы эхлэл нь ийм учиртай. Хоёр өдөр хаалттай үргэлжилсэн МАН-ын Бүлгийн хурлын дараа гарах болсон юмМАН-ын бүлгийн хурлын дараа Төрийн байгуулалтын байнгын хороогоор Засгийн газрыг огцруулах  асуудлыг авч хэлэлцсэн. Төрийн байгуулалтын байнгын хорооны  хуралд 17 гишүүн оролцсон. Засгийн газрыг огцруулахыг найман гишүүн зөвшөөрч, есөн гишүүн татгалзсаны үндсэн дээр Засгийн газрыг огцруулах асуудал Төрийн байгуулалтын байнгын хороогоор дэмжигдээгүй.

Тиймээс 60 тэрбумынхан 75-иар бууж өгсөн ч Шадар сайд авлигалчидтай хэзээ ч тохиролцохгүй. Засгийн газар огцрох нь тодорхой. Яагаад гэвэл Төрийн байгуулалтын байнгын хороон дээр нэг л гишүүний саналын зөрүүгээр Засгийн газрыг огцруулахгүй гэх дүгнэлт гарсан. Хуулиараа бол УИХ-ын чуулганаар энэ асуудлыг ахин авч хэлэлцэх учиртай. Тэгэхээр УИХ-ын чуулганд олонхи гишүүн огцруулах талд санал өгөх нь тодорхой болоод байна. Тухайлбал МАН-ын гарын үсэг зурсан 30 гишүүн Засгийн газрыг огцруулахаар санал нэгдсэн. Мөн огцруулахгүй гэсэн саналтай байсан гишүүдээс гурав нь саналаа өөрчилж байгаа гэсэн эх сурвалжийн мэдээлэл бий. МАН-ын 33 гишүүн, бүлгийн хуралд оролцоогүй долоон гишүүнийг оролцуулаад 40 гишүүн болж байна. Үүн дээр АН-ын ес, МАХН-ын нэг, бие даагч нэг нэмэгдээд, нийтдээ 51 гишүүн  Засгийн газрын огцруулахыг дэмжих дүр зураг нэг талаасаа харагдаж байна. Нөгөө талаасаа эдгээр 51 гишүүнд Засгийг газрыг огцруулахыг дэмжих нь тодорхой.

60 тэрбумынхан үүнээс л хамгийн их айж байна. Гэхдээ тэд үүний эсрэг авах арга хэмжээ нь тохиролцох, тохироо хийх, найрах, наймаалцах хувилдаан мэтийн өнгө аястай зүйл гаргах болсон. Эсвэл Засгийг газрыг огцруулахгүйгээр бүтэц, бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах маягаар тохиролцох санаа өвөрлөж байгаа юм биш биз. Арга ч үгүй биздээ 60 тэрбумын авлигалчид ийм л арга замаар өнөөдрийг хүрсэн. Цаашид ч ийм аргаар явахыг санаархаж байна уу. Тэгвэл “халиарчид” 60 тэрбумын авлигалчитай хэзээ ч гар барихгүй. 60 тэрбумынхан нэг бус удаа өөрсдийнхөн хууль бус үйлдлийг дэмждэггүй, мөнгө төгрөг өгч албан тушаалд очоогүй хүмүүсээ “халиарчид” аалз шиг гар, хөлийг нь нэг нэгээр нь тасдаж хаяна” хэмээн ярьж байсан нь баримтаар дэлгэдэж байсан. Үүнээс харахад 60 тэрбумынхан “халиарчидтайгаа” нэгдэх гэсэн санаа биелэлээ олох уу. Эсвэл “халиарчид” 60 тэрбумын авлигалчдыг таслан зогсоох уу.

“60 тэрбумын” А.Ганбаатар сейфэндээ буу хадгалж, Г.Доржзодовыг дарамталсан уу

Төрийн албыг 60 тэрбум төгрөгөөр наймаалцаж буй 120 минутын бичлэгийг ил болгосон иргэн Г.Доржзодовын өмгөөлөгч Г.Баасан хэвлэлд ярилцлага өгчээ. Тэрбээр уг  ярилцлагадаа  хачирхалтай гэмээр нэгэн зүйлийг хэлсэн байна. Тодруулбал, 60 тэрбумын схемийг боловсруулсан гэгдээд байгаа “А.Ганбаатар  бол сейфэндээ байнга буутай байдаг. Манай гэрч Г.Доржзодовт буугаа байнга үзүүлдэг байсанГайхуулж уу, айлган сүрдүүлж үзүүлсэн үү гэдгийг бид одоогоор ялгаж салгаагүй” хэмээн хэлсэн байна. А.Ганбаатар нэлээд хэдэн хоногийн өмнө 60 тэрбумын талаар хэвлэлийн бага хурал хийж, өөрийгөө гэмгүй хэмээн хэлсэн. Харин иргэн Г.Доржзодовын өмгөөлөгч Г.Баасангийн хэлж буйгаар бол танхай этгээд юм байна. Үнэхээр А.Ганбаатар сейфэндээ байнга буу хадгалж, Г.Доржзодовыг  сүрдүүлдэг үү. Аль эсвэл Г.Баасан өмгөөлөгч ташаа мэдээлэл өгсөн үү гэдэг нь тодорхойгүй байна. 

Засгийн газрыг огцруулах талаар хэн юу хэлэв

Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатыг огцруулах бичигт МАН-ын нэр бүхий 31 гишүүн гарын үсэг зураад байгаа. Засгийн газрыг огцруулах албан бичгийг УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан өргөн барихдаа  " Анх томилогдсон цагаасаа нэг жилийн хугааанд Монгол Улсын хууль тогтоомжийг зөрчсөн, Монголын ард түмний эрх ашигт нийцээгүй, цөөн хэдэн бүлэглэлийг дэмжсэн шийдвэрүүдийг гаргасан. Тиймээс энэ Засгийн газрыг огцруулах хэрэгтэй" хэмээн бичгээ өргөн барьсан. Мөн гаргасан шийдвэрүүд нь ашиг сонирхлын зөрчилтэй, эргэж буцсан байсан нь ийнхүү огцруулах болсон шалтгаан гэдгийг тэрбээр нэмж тайлбарласан юм. Тэгвэл өнгөрсөн өдрүүдэд болсон МАН-ын бүлгийн хуралдааны үеэр УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж Засгийн газрыг огцруулах бичигт нэмж гарын үсэг зурсан. Мөн дээрээс нь Ардчилсан намын бүлгийн 9 гишүүн Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатыг огцруулах нь зүйтэй гэсэн санал дээр нэгдээд байгаа билээ. Харин эцсийн шийдвэрийг УИХ-ын чуулганаар хэлэлцэж байж гаргах ёстой. Засгийн газраа огцруулах талаар УИХ-ын гишүүд өөр өөрсдийн байр сууриа илэрхийлж байна. Энэ талаар мэдээллийг хүргэж байна. Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү. 

Storify: 60 тэрбумын "гол" хэрэгтэн Ц.Сандуйн талаар хэн юу хэлэв

Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Ц.Сандуй үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх өргөдлөө өчигдөр орой өгсөн. Тэрбээр зөвхөн НИТХ-ын даргын суудлаасаа татгалзаад зогсохгүй, нийслэлийн МАН-ын хорооны даргын албан тушаалаасаа огцрох хүсэлтээ  ч мөн гаргасан байна.

Ц.Сандуй "2012 онд хөсөр хаягдсан нийслэлийн ман-ын хороог авч 2013 оноос хойш тасралтгүй ялалт байгуулсан2016 онд таамаглаагүй ялалтыг авчирсан ч 2017 оны ерөнхийлөгчийн сонгуулиар нийслэлийн дүүргүүдэд ялагдсан учир нийслэлийн МАН-ын хорооны даргаа өгч байна. 60 тэрбумын хэрэг 3 дахь удаагаа шалгагдаж байна. Уг хэрэгт холбоогүй учир өмнө ч хэлж ажлаа өгч шалгуулахаа намынхандаа хэлж байсан. Гэвч намын удирдлаг зөвшөөрдөггүй байв. Харин энэ удаадтэд зөвшөөрөхгүй байгаа ч нитх-ын хурлын даргаа өгч энэ хэргийг шалгуулж буруугүй гэдгээ тогтоолгохын тулд ажлаа өгнө"  хэмээн  намынхандаа мэдэгдсэн. 

 

Тэр өөрийн хүсэлтээр сайн дураараа огцорч байгаа юм биш.  МАН-ын бүлгийн хурал дээр хамгийн их яригдсан зүйл бол 60 тэрбум ба Ц.Сандуйгийн асуудал байсан. МАН-ын бүлгийн гишүүд дуу нэгтэйгээр Ц.Сандуйг албан тушаалаа өгч, огцрох ёстой гэсэн байр суурьнаас хандаж, нэлээд шахалт үзүүлсэн сураг дуулдсан. Үүний үр дүнд Ц.Сандуй гарах гарцгүй болж, өөрийн хүсэлтээр гэж нэр төдий ажлаа өгөв. Түүнд энэнээс өөр сонголт ч үлдсэнгүй. Үүний хажуугаар НИТХ-ын МАН-ын бүлгийн гишүүд Ц.Сандуйг огцруулахыг шаардсан албан бичгийг хэд хоногийн өмнө өгсөн нь дайран дээр давс нэмэв. Үнэндээ  Ц.Сандуй нийслэлдээ ч багтах орон зай үлдсэнгүй. Мөн үүнээс гадна хоёр хоногийн өмнө НЗДТГ-ын үүдэнд иргэд Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Ц.Сандуйг огцор хэмээн тайван жагсаал хийсэн билээ. "Төрийн зарж идсэн Ц.Сандуй монголоос зайл" хэмээн дуу нэгтэйгээр орилж буй иргэдийн дуу хоолойг сонсоод өөрийн эрхгүй нэгийг бодсон бизээ. Олон түмний  эсэргүүцэл, намаас ирэх дарамт шахалтны дараагаар  Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Ц.Сандуй 60 тэрбумын бичлэг эвлүүлэг хэмээн гүрийсээр л байна.  Ямартай ч хоёр жил дамнан яригдсан 60 тэрбум бичлэгний "гол" хэрэгтэн Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Ц.Сандуй үүрэгт ажлаасаа өөрийн хүсэлтээр огцорлоо.

13 настай охин зочид буудалд нас баржээ

“Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Очир” төвийн зочид буудлын өрөөнд наймдугаар сарын 23-ны өдрийн 12:44 цагт Баянзүрх дүүргийн 16 дугаар хороонд оршин суух 13 настай, эмэгтэй А нь ил харагдах гэмтэл шархгүй нас баржээ. Хэргийн газарт байсан 19-20 насны гурван этгээдийг холбогдуулан шалгаж байгаа аж. Хэргийг  Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгаж байна.

Дэлхийн аварга Д.Сумьяа хуримаа хийнэ

Гавьяат тамирчин Д.Сумъяа ДАШТ-ий 57 кг-ын жинд Японы тамирчин Цүкаса Ёшидатай бүтэн 13 минут барилдсаны эцэст базари үнэлгээгээр ялалт байгуулж, Дэлхийн аварга болж, монгол түмнийг баярлуулсан. Тэгвэл шинэхэн Дэлхийн аварга маань тун удахгүй хуримаа хийхээр болжээ. “Сумъяагийн минь гуйлга ирчихсэн. Ирэхээр нь өдрийн сайныг шинжиж байгаад нэг сайхан өдөр хуримыг нь хийнэ ээ” хэмээн түүний ээж Ц.Дэлгэрмаа өгүүлжээ. Гавьяат тамирчин Д.Сумъяагийн найз залуу нь Булган аймгийн Хутаг-Өндөр сумын харьяат, жүдо бөхийн ОУХМ, аймгийн харцага Х.Цогтгэрэл гэдгийг бөхийн хорхойтнууд андахгүй сайн мэднэ. Хосууд багагүй хугацаанд үерхэж байгаа бөгөөд тун удахгүй хуримаа хийх юм байна.

Монгол төрд бугшсан хамгийн том бэтэг буюу Н.Номтойбаяр

Дарга нарын цүнх барьж явсаар өндөр албан тушаалд очсон, сурсан мэдснээр маруухан, хийж бүтээснээр ядмагхан, үүрэг хариуцлага, шударга ёс гэдгийг мэддэггүй, албан тушаалыг зөвхөн амин хувиа борлуулах арга, мөнгө олох механизм гэж ойлгосон Ц.Сандуй тэргүүтэй залуучууд  төрд шургаж, хачиг шиг наалдаж үлдсэн нь  өнөөдөр идээ бээр дүүрэн бэтэг болон хувирсан. Тэгвэл Монгол төрд бугшсан  бэтэг хагарч эхлэв. Төрийн албан тушаалыг багцлан 60 тэрбумаар зарахыг санаарахсан Ц.Сандуй үнэнд гүйцэгдэн аргагүйн эрхэнд албан тушаалаасаа огцрох өргөдлөө өглөө. Ямартай ч МАН-д сэвэлзсэн шинэчлэлийн салхи Монголын төрд бугшсан идээ бээрийг хөндөж эхэллээ. Албан тушаалыг 60 тэрбумаар арилжих тэдний төлөвлөгөө нурж үлдэв. Гэвч энэхүү 60 тэрбумыг мөсөн уулын орой нь гэж олон хүн ярьж байгаа. Ганцхан жилийн дотор хувийнхаа компани болон ах дүүсийнхээ компанид 800 тэрбум төгрөгийн концессийн гэрээ авсан сайд нартай хариуцлага тооцох цаг болсон.

Тэгвэл Монгол төрийг өөрийнхөө хувийн компанийн бизнес болгож хувиргасан хүмүүсийн жагсаалтын эхэнд УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн Н.Номтойбаяр бичигдэнэ. МАН-д нэг тэрбум төгрөг хандивласан гэж ярих дуртай нь Н.Номтойбаяр 2012 оны сонгуульд ялж, УИХ-ын гишүүн болсон. Тэрээр УИХ-д орж ирэнгүүтээ “Цагаан суваргын орд”-ыг стратегийн нөөцөөс гаргах ажлыг зохион байшуулав.  240 сая тонн хүдэр, 1,8 сая тонн зэсийн нөөцтэй  “Цагаан суварга”-ын зэс-молибдений  ордыг 1950-аад оноос эхлэн улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийсэн. 

Энэ орд  жилдээ 16.9 сая тонн хүдэр боловсруулж, 300 мянган тонн катодын зэс, 5000 тонн молибдени үйлдвэрлэнэ хэмээн тооцоолж, стратегийн том орд. Гэвч 2014 оны хаврын чуулганаар “Цагаан суварга”-ын ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах асуудлыг хэлэлцэж, улмаар төрийн мэдлээс гаргаж, МАК компанийн 100 хувийн мэдэлд шилжүүлэх шийдвэрийг гаргачихсан юм. Өөрөөр хэлбэл “Эрдэнэт”, “Оюутолгой”-н араас 3-т эрэмбэлэгдэх энэ том ордыг төрийн хяналтаас гаргасан гэж хэлж болно. Бүр нарийн хэлбэл, “Цагаан суварга”-ын орд ард түмний мэдлээс гарч, хувийн компанийн өмч болсон гэсэн үг юм. МАН-д тэрбум төгрөгийн хандив өргөж, УИХ-ын гишүүн болсныхоо шанд авсан түүний хөлс. Гэвч тэрээр үүндээ ханаж цадсангүй.



2016 оны сонгуулийн дараа УИХ-ын гишүүн болсныхоо дараа  Цагаан суваргын орд руу  “Цагаан суварга чиглэлийн агаарын шугам, дэд станц төсөл”-ийн концессын гэрээ байгуулжээ.  Нийт төсөвт өртөг нь монгол мөнгөөр 78 тэрбум 752 сая төгрөг. Уг төслийг  шийдвэрийг Засгийн газраас өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 26-ны өдөр гаргаж байж.  Энэ өдрийн Засгийн газрын хуралдаанаар 10  элчин сайдын нэр тодорч, албан тушаалтнууд гар утасныхаа төлбөрийг өөрсдөө төлөх шийдвэр мөн гаргаж байв. Сайд нар гар утасны хэдэн төгрөгөө өөрсдөө төлдөг шударга өгөөмөр хүмүүсийн дүр эсгээд цаад талд нь тэрбум, тэрбумаар хэмжигдэх мөнгө идэх хороо найруулж байсан гэсэн үг. Хөөрхий гэнэн Монголчууд тэр үед Н.Номтойбаяр тэргүүтэй сайд дарга нарт баяр хүргэх нь халаг суусан гэж бодохоор өрөвдмөөр ч юм шиг...

Тэрээр концессийн гэрээгээр олох мөнгөө Монголчуудтай ч хуваалцахыг хүссэнгүй.  Засгийн газрын 2016.12.21-ний өдрийн хуралдаанаар  МАК компани гадаадын 1600 ажилтан ажиллуулах татвараас 100 хувь чөлөөлөгдөх шийдвэрийг гаргуулж чаджээ.  Ингэснээр МАК буюу "Монголын алт" ХХК  1600 хятад ажилтанг татваргүй  ажиллуулснаар 9 тэрбум 216 сая төгрөг улсад төлөхөөс чөлөөлөгдөв. Арай л хэтэрхий биш гэж үү. Төрийн мэдэлд байсан ордыг 100 хувь өөрийн болгож авна, гэрэл цахилгаанаа үнэгүй тавиулна. Дээрээс нь татваргүй хятад ажилчид оруулж ирнэ. Н.Номтойбаяр Нийгмийн хамгааллын сайд хүн.

Өнөөдөр Монголд хичнээн хүн ажилгүй байгааг, 1600 ажлын байр гэдэг хэдэн өрх гэрийг тэжээх мөнгө гэдгийг маш сайн мэднэ.Гэвч түүнд энэ хамаагүй. Зөвхөн өөрийнх нь хувийн бизнес л ашигтай байвал бусад нв хамаагүй бололтой. Өнөөдөр Н.Номтойбаяр МАН-д  том гавьяа байгуулсан хүн хэмээн өөрийгөө өргөмжилж, концессийн гэрээ хувааж иддэг Засгийн газраа өмөөрч, хэнийг ч юу ч гэж дайрч давшилахаас буцахгүй улаарч байна. Тэрээр сайдын суудлаа алдахгүйн тулд, 78 тэрбум 752 сая төгрөгийн өртөгтэй  концессийн гэрээгээ авч үлдэхийн тулд хэр чадлаараа сарвалзаж байгаа. Уучлаарай. Н.Номтойбаяр сайдаа... Монголын ард түмэн танд өргүй. МАН-д хандивласан нэг тэрбум төгрөг тань хэдэн  арван тэрбум төгрөгийн ашиг болж таны халаасанд орсон. Та одоо болно.  Монгол төрийг, монголын ард түмнийг басамжлан доромжилсныхоо төлөө хариуцлагаа хүлээх болоогүй юу...

Амралтын өдрөө ая тухтай сайхан өнгөрүүлээрэй. 

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
zochin
MAN-d shurgalsan heseg bertegchin zaluuchuud baina, ednees erthen salahgui bol zaluu nasnaasaa buruu zamaar yavsan uls oligtoi yum hiihgui,MAN-iin ner teriig buzarlah uils sain hiih baikh
2017/09/02 66.181.182.215
  • Recent
  • Most Read
  • Most Comment