8o
Улаанбаатар хот
mobile menu

Зүүн эргэх шийдвэрийг цуцалж, ТББХ-Засгийн газрыг огцруулахыг татгалзаж, Мөнгөн хонх жингэнэсэн 7 хоног

2017-09-02 10:15:00

Энэ 7 хоногийн тоймоо хүлээн авна уу.

Ээлжит бус чуулганы тов гарчээ

УИХ-ын ээлжит бус чуулганы тов гарчээ. Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд өнөөдөр  ээлжит бус чуулганыг зарласан захирамж гаргасан байна.  Ээлжит бус чуулганй  өнөөдөр буюу наймдугаар сарын 30-ны өдрөөс есдүгээр сарын 7-ны өдрүүдэд зарлан хуралдуулж, Монгол Улсын Ерөнхий сайдыг огцруулах, эсэх тухай асуудлыг хэлэлцэхээр тогтоосон байна.   Ээлжит бус чуулган зарласнаар УИХ-ын байнгын хороод, УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан хуралдах эрх зүйн орчин бүрдэж байгаа юм. Тиймээс УИХ дахь намын бүлгүүд Ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлуудаар байр сууриа нэгтгэж дуусвал УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо хуралдах юм байна. 

МАН-ын бүлгийн хурал хаалттай горимд шилжлээ

МАН-ын бүлэг 15:00 цагийн үед эхэллээ. Хуралдаанд УИХ-ын дарга М.Энхболд, Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат,  Шадар сайд У.Хүрэлсүх,  О.Содбилэг, Н.Оюундарь, Г.Мөнхцэцэг, Л.Энх-Амгалан, Ж.Энхбаяр, Д.Хаянхярваа, Б. Энх-Амгалан, М.Билэгт, Г.Тэмүүлэн,  С.Саранчимэг, Х.Баделхан, Ш.Занданшатар, Ц.Нямдорж С.Бямбацогт, ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбат, Н.Учрал, Д.Лүндээжанцан нарын гишүүд ирснээр хурлын ирц бүрдлээ.  Хуралдаан хаалттай горимд шилжсэн бөгөөд шилжсэн Шадар сайд У.Хүрэлсүх, Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат нарын тавьсан хүсэлтийг хэлэлцэх юм. 

Ц.Сандуй өөрийн хүсэлтээр огцорлоо харин М.Энхболд дарга яах вэ

Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Ц.Сандуй үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх өргөдлөө өглөө. Хоёр жил дамнан яригдсан 60 тэрбум төгрөгөөр төрийн албыг наймаалцах схемийг өөрийн туслахаараа боловсруулсан нь монголын улс төрийн түүхэнд хар толбо үлдээсэн. 

 Тэрбээр үүрэгт ажлаа өгөхдөө "2012 онд хөсөр хаягдсан нийслэлийн ман-ын хороог авч 2013 оноос хойш тасралтгүй ялалт байгуулсан. 2016 онд таамаглаагүй ялалтыг авчирсан ч 2017 оны ерөнхийлөгчийн сонгуулиар нийслэлийн дүүргүүдэд ялагдсан учир нийслэлийн ман-ын хорооны даргаа өгч байна. 60 тэрбумын хэрэг 3 дахь удаагаа шалгагдаж байна. Уг хэрэгт холбоогүй учир өмнө ч хэлж ажлаа өгч шалгуулахаа намынхандаа хэлж байсан. Гэвч намын удирдлаг зөвшөөрдөггүй байв. Харин энэ удаад тэд зөвшөөрөхгүй байгаа ч нитх-ын хурлын даргаа өгч энэ хэргийг шалгуулж буруугүй гэдгээ тогтоолгохын тулд ажлаа өгнө"  мэдэгдсэн.

Түүний энэ мэдэгдэлд энэ хэрэгт холбоогүй учраас шалгуулж буруугүй гэдгээ тогтоолгоно гэж хэлсэн байна. Уг нь  Ц.Сандуй 60 тэрбумын бичлэг бодит юм гэдгийг аль хэдийн хүлээн зөвшөөрч ярилцлага өгсөн байдаг. Тэр үнэнээ баталсан ярилцлагыг хоёр удаа өгсөн байдаг. Гэвч өнөөдөр мөн л буруугүй хэмээн ярьж явна.

Үнэндээ 60 тэрбумын бичлэгт нэр холбогдсон хүмүүст гишгэх газар байхгүй боллоо. Энэ долоо хоногт МАН-ын бүлгийн хурал хоёр өдөр болсон. Тус хурал дээр хамгийн их яригдсан зүйл бол төрийн албыг наймаалцах 60 тэрбумын бичлэг. МАН-ын бүлгийн ихэнхи гишүүд Ц.Сандуйг үүрэгт ажлаа өгөх ёстой гэсэн байр суурьнаас хандсан талаар эх сурвалж дуулгасан. Хэрвээ Ц.Сандуйг явуулахгүй бол 2020 оны УИХ-ын сонгуулиар МАН шороотой хутгалдах ирээдүй хүлээж байна гэсэн саналыг ихэнхи гишүүд гаргасан байдаг.

Үүнээс гадна хоёр хоногийн өмнө НЗДТГ-ын үүдэнд иргэд тайван жагсаал хийсэн.Тэд монголын төрийн наймаалцсан Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Ц.Сандуйг огцрохыг шаардаж нэг өдөр жагсаал хийсэн. Үүнийг хараад Ц.Сандуй даргад их юм бодогдсон болов уу. Иргэд “Ц.Сандуй огцор. Монголын төрөөс зайл” хэмээн нэгэн зэрэг хашгирахад надад улс төрд үлдэх орон зай байхгүй болжээ гэдгийг нэгэнт сайн ойлгосон болов уу. Мөн дээрээс МАН-ын сайн ах нараас ажлаа өг  гэдгийг ч мөн шаардсан лавтай.

Мөн НИТХ-ын МАН-ын бүлгийн гишүүд Ц.Сандуйг огцруулахыг шаардсан албан бичгийг хэд хоногийн өмнө өгөөд байсан билээ.  Нийт 16 төлөөлөгч гарын үсэг зурсан албан бичигт Нийслэлийн засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль, НИТХ-ын Хуралдааны дэгийн заалтыг үндэслэн НИТХ-ыг зарлан хуралдуулж, НИТХ-ын даргыг өөрчлөх, НИТХ-ын тэргүүлэгчдийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэхийг тусгасан байсан юм. Энэхүү санаачлагыг НИТХ-ын АН-ын бүлэг дэмжиж түүнийг албан тушаалаасаа огцрох ёстой хэмээн мэдэгдэж, хүч нэмсэн. Ингээд Ц.Сандуй үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөж, хуулийн байгууллагаар шалгагдахаар болов. Харин 60 тэрбумын хэрэгт нэр холбогдсон МАН-ын дарга М.Энхболд, Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Ц.Сандуйн туслах Н.Ганбаатар нар ямар хариуцлага хүлээх вэ. Анх 2016 оны сонгуулийн үеэр 60 тэрбумын анхны бичлэг цацагдаж байхад, МАН-ын дарга М.Энхболдын дуу хоолой бичигдсэн байдаг. Гэтэл М.Энхболд дарга өнөөдрийг хүртэл тус бичлэгийг эвлүүлэг хэмээн хэлж ирсэн. Наймдугаар сарын 18-нд болсон МАН-ын Удирдах зөвлөлийн хурал дээр 60 тэрбумын схем тойрсон асуудлыг хэлэлцсэн ч намын дарга М.Энхболд, Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат нар 60 тэрбумын бичлэг бол эвлүүлэг учраас Ц.Сандуйд хариуцлага хүлээлгэх үндэслэлгүй хэмээн мөн л өмгөөлж хамгаалж ирсэн. Тэгвэл 60 тэрбумын бичлэг эвлүүлэг биш гэдэг нь нотлогдсон энэ үед МАН-ын дарга, УИХ-ын дарга М.Энхболд ч мөн ажлаа өгч, хуулийн байгууллагаар шалгуулах ёстой. Дараагийн хүн нь М.Энхболд байх ёстой.

“60 тэрбумын” А.Ганбаатар сейфэндээ буу хадгалж, Г.Доржзодовыг дарамталсан уу

Төрийн албыг 60 тэрбум төгрөгөөр наймаалцаж буй 120 минутын бичлэгийг ил болгосон иргэн Г.Доржзодовын өмгөөлөгч Г.Баасан хэвлэлд ярилцлага өгчээ. Тэрбээр уг  ярилцлагадаа  хачирхалтай гэмээр нэгэн зүйлийг хэлсэн байна. Тодруулбал, 60 тэрбумын схемийг боловсруулсан гэгдээд байгаа “А.Ганбаатар  бол сейфэндээ байнга буутай байдаг. Манай гэрч Г.Доржзодовт буугаа байнга үзүүлдэг байсан. Гайхуулж уу, айлган сүрдүүлж үзүүлсэн үү гэдгийг бид одоогоор ялгаж салгаагүй” хэмээн хэлсэн байна. А.Ганбаатар нэлээд хэдэн хоногийн өмнө 60 тэрбумын талаар хэвлэлийн бага хурал хийж, өөрийгөө гэмгүй хэмээн хэлсэн. Харин иргэн Г.Доржзодовын өмгөөлөгч Г.Баасангийн хэлж буйгаар бол танхай этгээд юм байна. Үнэхээр А.Ганбаатар сейфэндээ байнга буу хадгалж, Г.Доржзодовыг  сүрдүүлдэг үү. Аль эсвэл Г.Баасан өмгөөлөгч ташаа мэдээлэл өгсөн үү гэдэг нь тодорхойгүй байна. 

Засгийн газрыг огцруулах талаар хэн юу хэлэв

Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатыг огцруулах бичигт МАН-ын нэр бүхий 31 гишүүн гарын үсэг зураад байгаа. Засгийн газрыг огцруулах албан бичгийг УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан өргөн барихдаа  " Анх томилогдсон цагаасаа нэг жилийн хугааанд Монгол Улсын хууль тогтоомжийг зөрчсөн, Монголын ард түмний эрх ашигт нийцээгүй, цөөн хэдэн бүлэглэлийг дэмжсэн шийдвэрүүдийг гаргасан. Тиймээс энэ Засгийн газрыг огцруулах хэрэгтэй" хэмээн бичгээ өргөн барьсан. Мөн гаргасан шийдвэрүүд нь ашиг сонирхлын зөрчилтэй, эргэж буцсан байсан нь ийнхүү огцруулах болсон шалтгаан гэдгийг тэрбээр нэмж тайлбарласан юм. Тэгвэл өнгөрсөн өдрүүдэд болсон МАН-ын бүлгийн хуралдааны үеэр УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж Засгийн газрыг огцруулах бичигт нэмж гарын үсэг зурсан. Мөн дээрээс нь Ардчилсан намын бүлгийн 9 гишүүн Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатыг огцруулах нь зүйтэй гэсэн санал дээр нэгдээд байгаа билээ. Харин эцсийн шийдвэрийг УИХ-ын чуулганаар хэлэлцэж байж гаргах ёстой. Засгийн газраа огцруулах талаар УИХ-ын гишүүд өөр өөрсдийн байр сууриа илэрхийлж байна. Энэ талаар мэдээллийг хүргэж байна. Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү. 

Ц.Сандуй өөрийн хүсэлтээр ажлаасаа чөлөөлөгдлөө 

Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Ц.Сандуй үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх өргөдлөө өчигдөр орой өгсөн. Тэрбээр зөвхөн НИТХ-ын даргын суудлаасаа татгалзаад зогсохгүй, нийслэлийн МАН-ын хорооны даргын албан тушаалаасаа огцрох хүсэлтээ  ч мөн гаргасан байна.

Ц.Сандуй "2012 онд хөсөр хаягдсан нийслэлийн ман-ын хороог авч 2013 оноос хойш тасралтгүй ялалт байгуулсан. 2016 онд таамаглаагүй ялалтыг авчирсан ч 2017 оны ерөнхийлөгчийн сонгуулиар нийслэлийн дүүргүүдэд ялагдсан учир нийслэлийн МАН-ын хорооны даргаа өгч байна. 60 тэрбумын хэрэг 3 дахь удаагаа шалгагдаж байна. Уг хэрэгт холбоогүй учир өмнө ч хэлж ажлаа өгч шалгуулахаа намынхандаа хэлж байсан. Гэвч намын удирдлаг зөвшөөрдөггүй байв. Харин энэ удаадтэд зөвшөөрөхгүй байгаа ч нитх-ын хурлын даргаа өгч энэ хэргийг шалгуулж буруугүй гэдгээ тогтоолгохын тулд ажлаа өгнө"  хэмээн  намынхандаа мэдэгдсэн. 

Тэр өөрийн хүсэлтээр сайн дураараа огцорч байгаа юм биш.  МАН-ын бүлгийн хурал дээр хамгийн их яригдсан зүйл бол 60 тэрбум ба Ц.Сандуйгийн асуудал байсан. МАН-ын бүлгийн гишүүд дуу нэгтэйгээр Ц.Сандуйг албан тушаалаа өгч, огцрох ёстой гэсэн байр суурьнаас хандаж, нэлээд шахалт үзүүлсэн сураг дуулдсан. Үүний үр дүнд Ц.Сандуй гарах гарцгүй болж, өөрийн хүсэлтээр гэж нэр төдий ажлаа өгөв. Түүнд энэнээс өөр сонголт ч үлдсэнгүй. Үүний хажуугаар НИТХ-ын МАН-ын бүлгийн гишүүд Ц.Сандуйг огцруулахыг шаардсан албан бичгийг хэд хоногийн өмнө өгсөн нь дайран дээр давс нэмэв. Үнэндээ  Ц.Сандуй нийслэлдээ ч багтах орон зай үлдсэнгүй. Мөн үүнээс гадна хоёр хоногийн өмнө НЗДТГ-ын үүдэнд иргэд Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Ц.Сандуйг огцор хэмээн тайван жагсаал хийсэн билээ. "Төрийн зарж идсэн Ц.Сандуй монголоос зайл" хэмээн дуу нэгтэйгээр орилж буй иргэдийн дуу хоолойг сонсоод өөрийн эрхгүй нэгийг бодсон бизээ. Олон түмний  эсэргүүцэл, намаас ирэх дарамт шахалтны дараагаар  Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Ц.Сандуй 60 тэрбумын бичлэг эвлүүлэг хэмээн гүрийсээр л байна.  Ямартай ч хоёр жил дамнан яригдсан 60 тэрбум бичлэгний "гол" хэрэгтэн Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Ц.Сандуй үүрэгт ажлаасаа өөрийн хүсэлтээр огцорлоо. 

Цагдаагийн байгууллагын тодорхойлолт ОЛГОХГҮЙ боллоо 

2017-07-01 ний өдрөөс Эрүүгийн хууль шинэчлэн батлагдаж хэрэгжиж эхэлсэн холбогдуулан иргэний ялтай байдал гэж байхгүй болсон билээ. Хууль зүйн сайдын 2017-07-р сарын 21 ний өдрийн А/195 тушаалаар "Мэдээллийн санд мэдээлэл цуглуулах, шалгах, шинжлэн үнэлэх, ашиглах шилжүүлэх, хүлээн авах, хуваарилах, үр дүнг тооцох, лавлагаа өгөх журам"-ыг гаргаад байгаа юм. 

Энэхүү журамд Цагдаагийн албаны тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1.2-т заасан ял шийтгүүлсэн, 61.2.3 т заасан эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авагдсан, 61.1.4-т заасан эрүүгийн хэрэг, үйлдэл холбогдол нь хэрэгсэхгүй болж цагаатгагдсан, 61.1.5-д заасан эрүүгийн хариуцлагаас чөлөөлөгдсөн, 61.1.7-д заасан өршөөл уучлалд хамрагдсан хүмүүс, 61.1.20-д заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн хуулийн этгээдийн талаар мэдээллийн сан үүсгэх, ашиглах, лавлагаа өгөхөд Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, Цагдаагийн Ерөнхий газрын дарга, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга нарын хамтарсан тушаалаар батлагдсан журмыг баримтлана гэж заажээ. 

Мөн тус журмын 6.1 -д мэдээллийг цандаагийн байгууллага, алба хаагчийн гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах зорилгоор ашиглах бөгөөд эрх бүхий төрийн байгууллага, албан тушаалтан, олон улсын цагдаагийн байгууллагад тэдний хүсэлтийг үндэслэн холбогдох мэдээллийг өгч болно гэж заасан байна. 

"2013 оны А/12, 2016 оны А/04 дүгээр тушаалыг тус тус хүчингүй болгож, 2017-09-04 ний өдрөөр тасалбар болгож, цагдаагийн байгууллагаас иргэдэд олгодог байсан ял шийтгэлийн тодорхойлолтыг олгохоо болилоо. 

Үүнтэй холбоотойгоор Элчин сайдын яамдуудад албан бичгүүдийг хүргүүлэн ажиллаж байна. Иймээс иргэд та бүхэн ажилд томилогдох, визанд орох гэх мэт цагдаагийн байгууллагын тодорхойлолтыг үндсэн шаардлагуудынхаа нэг болгож байсан үйл ажиллагаа 2017-09-04- ээс талсан зогсоох юм байна. 

Шуурхай: Оффшор бүсэд хамаарах улс, нутаг дэвсгэрийн жагсаалтыг баталлаа 

Оффшор бүсэд хамаарах гадаад улс, түүний нутаг дэвсгэрийн жагсаалтыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн хавсралтаар баталлаа.

Жагсаалтыг олон улсын эдийн засаг, банк, санхүүгийн байгууллагаас гаргасан үнэлгээнд тулгуурлан шаардлагатай тохиолдолд тухай бүр нь шинэчилж байхаар тогтов.

Жагсаалтад Бахамын болон Маршаллын арлууд, Бүгд Найрамдах Панам Улс, Пуэрто-Рико, Микронезийн Холбооны Улс зэрэг 50 гаруй улсын нутаг дэвсгэрийг багтаасан байна.

Ингэснээр хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлэг гаргадаг төрийн өндөр, удирдах албан тушаалтан, түүний хамаарал бүхий этгээд албан тушаал хаших хугацаандаа дээрх оффшор бүсэд банкны данс нээлгэх, мөнгөн хөрөнгө байршуулах, хөдлөх, үл хөдлөх хөрөнгө өмчлөх, хувь нийлүүлэх замаар хуулийн этгээд үүсгэн байгуулахыг хориглож байгаа юм.   

Жүдо бөхийн дөрөв дэх Дэлхийн аваргаар Д.Сумъяа тодорлоо

Дэлхийн дэвжээнд эх орноо төлөөлж буй Гавьяат тамирчин Д.Сумъяа ДАШТ-ий 57 кг-ын жинд дэлхийн аваргын алтан медалийн төлөө барилдаж, итгэл төгс ялалт байгууллаа. Тэрбээр Японы тамирчин Цүкаса Ёшидатай бүтэн 13 минут барилдсаны эцэст базари үнэлгээгээр ялалт байгуулж, Дэлхийн аварга боллоо.

Ж.Эрдэнэбат: Би нэг л хүнээс мөнгө авч, томилгоо хийсэн байдаг юм бол огцорход бэлэн байна

Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан боллоо.. 19 гишүүнээс 17 нь хуралдаанд оролцлоо.. Хуралдаанаар Ерөнхий сайдыг огцруулах эсэх саналыг хэлэлцэж байна. Энэ үеэр Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат " Хэрвээ би нэг л хүнээс мөнгө авч, томилгоо хийсэн байдаг юм бол огцорход бэлэн байна.  800 тэрбумын концессыг та өөрийнхөө бүлгийн дарга Д.Эрдэнэбатаас асуусан дээр байх. Манай Засгийн газар бол Хан-Уул дүүрэгт 800 ортой хүүхдийн эмнэлэг, нөгөө нь авто замын концесс өгсөн. Хууль хүчний байгууллагын асуудал яагаад орж ирж байгааг та нар мэдэж байгаа. Ямар нэгэн байдлаар миний зүгээс зохион байгуулсан зүйл байхгүй" хэмээн байр сууриа илэрхийллээ. 

Харин АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат " Гурван жилийн өмнө Н.Алтанхуягийн Засгийн Газрыг унагааж байхад нэг үг хэлж байсан юм. Тэрийг өнөөдөр хэлье гэж бодож байна. Засгийн газрыг олонхи биш цөөнх унагадаг юм гэж би хэлж байсан. Үүнийг дахин давтан хэлж байна. Одоо наад хэрүүлээ дотооддоо шийдээчээ. Улс төрчдийн ёс зүй алга. Асуудлаа нэг тийшээ шийдээчээ. Төрийн албыг чанаргүйжүүлсэн 22 мянган хүнийг халсан. Мэдээж бид цөөнх. Гэхдээ манай нам ард түмний тал байна. Ард түмэн бид нарыг биш та нарыг харж байна. Та бүхний хэрүүл явж явж хэдхэн хүний эрх ашиг болж хувирлаа. Танай нам төрийн албыг чанаргүйжүүлж, өнгөрсөн сонгуулиар ард түмнээс үнэлгээгээ авсан. АН ард түмнийхээ талд л зогсоно. 65-ын бүлэг хийж чадна л гэж ажлаа авсан. Бид бол сөрөг хүчин, есхөн суудал юу юм бэ. Олонхи асуудлаа шийднэ " гэв. 

Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралд ирсэн 17-нээс найман Засгийн газрыг огцруулахыг зөвшөөрч, 9 нь татгалзлаа. 

Засгийн газрыг огцруулахыг зөвшөөрсөн гишүүд: Б.Жавхлан, С.Батзориг, Ж.Батзандан, Л.Оюун-Эрдэнэ, Д.Сумъяабазар, Тогтохсүрэн, Д.Эрдэнэбат, Т.Аюурсайхан 

Засгийн газрыг огцруулахыг татгалзсан гишүүд: Б.Ундармаа, Д.Хаянхярваа, Н.Цэрэнбат, Н.Энхболд, М.Энхболд, Ж.Эрдэнэбат, Я.Содбилэг, Д.Лүндээжанцан, Ж.Мөнхбат нар татгалзлаа. 

Ерөнхийлөгчийн зарилгаар Есдүгээр сарын 1-нийг “Эх хэлний өдөр” болголоо

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга бүх нийтэд хандсан анхны зарлигаа гаргаж, жил бүрийн 9 дүгээр сарын 1-ний өдрийг “Эх хэлний өдөр” болгон зарлалаа. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын 8 дугаар сарын 25-нд гаргасан “Эх хэлний өдөр зарлах тухай” 25 дугаар зарлигийг гардуулах ёслол өнөөдөр Ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний танхимд болов. Зарлиг гардуулах ёслолд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд, Ерөнхийлөгчийн Соёл, шашны бодлогын зөвлөх Ц.Хулан нар оролцов. Ёслолын эхэнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн туслах Д.Мөнхбадрал “Эх хэлний өдөр зарлах тухай” зарлигийг уншин сонордууллаа.

Уг зарлигт “Үндэсний аюулгүй байдал, тусгаар тогтнолын баталгаа  болсон  язгуур  соёл, өв уламжлал, төрт ёсны түүхээ дээдлэн хамгаалж, төрийн албан бичиг баримтыг хуульд нийцүүлэн хөтлөх, хэвлэл мэдээллийн хэрэгслээр эх хэл, түүх соёлоо сурталчлах, иргэн бүр төрөлх монгол эх хэлээрээ зөв ярьж, зөв бичих бүх ард түмний хөдөлгөөн өрнүүлэх зорилгоор,

  1. Жил бүрийн 9 дүгээр сарын 01-ний өдрийг “Эх хэлний өдөр” болгон зарласугай.
  2. Монгол Улсын нийт ард иргэд, айл өрх, төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, бүх шатны сургалтын байгууллагууд “Эх хэлний өдөр”-ийг  жил бүрийн энэ өдөр уламжлал болгон тэмдэглэн өнгөрүүлсүгэй.
  3. “Эх хэлний өдөр”-ийг тэмдэглэх арга хэмжээний хүрээнд:

а/ Бүх нийтээр монгол хэлний хэм хэмжээг дагаж мөрдөх, төрийн болон захиргааны албан бичиг хэрэг хөтлөлтийг монгол хэлний зөв бичих дүрэм, орчин цагийн утга зохиолын монгол хэлний хэм хэмжээнд нийцүүлэх, монгол хэл бичиг, кирил үсгийн дүрмээ сурч судлах, өвлөх, өвлүүлэх, эзэмших, хэрэглэх, хамгаалах, хөгжүүлэх талаар санаачилга гарган ажиллах;

б/ “Эх хэлний өдөр”-ийг угтаж, олон нийтийн хэвлэл мэдээллийн байгууллагууд эх хэлээ сурталчлах, түүгээр бахархах, олон нийтэд түгээн дэлгэрүүлэхэд чиглэсэн эх хэл соёл, түүх, зан заншил, өв уламжлалын тухай мэдээ мэдээлэл, нийтлэл, нэвтрүүлгийг орон даяар нэвтрүүлэхийг  хэвшүүлж ажиллахыг уриалсугай.

4.Монгол Улсын их, дээд сургууль, мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллага, ерөнхий боловсролын сургууль болон сургуулийн өмнөх боловсролын байгууллагууд жил бүрийн “Эх хэлний өдөр”-ийн хичээлийн нэгдүгээр цагийг монгол хэл, монгол уран зохиол, Монголын түүхийн хичээлийн сэдэв агуулгад багтаан явуулахыг Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад даалгасугай” гэжээ.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд зарлиг гардуулж хэлсэн үгэндээ “Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга бүрэн эрхээ хэрэгжүүлж эхэлснээс хойш ард түмэндээ хандсан, бүх нийтийг уриалсан анхны зарлигаа гаргасан нь Эх хэлний өдөртэй болох тухай 2017 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн 25 дугаар зарлиг юм.

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment