Унгарын Будапешт хотноо 2017 оны жүдо бөхийн насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хуваарь ёсоор өнөөдөр +100 кг болон -100, 78 кг-ын барилдаанууд болно. Манай тамирчдаас Олимпийн аварга МУГТ Н.Түвшинбаяр нэмэх 100 кг-д хүч үзэх бол мөн Залуучуудын дэлхийн аварга Ө.Дүүрэнбаяр нэмэх 100 кг хүч үзэж байна. Харин Азийн аваргын хүрэл медальт Л.Отгонбаатар -100 кг-д барилдана. Харин эмэгтэйчүүдээс +78 кг-д Б.Мөнхтуяа зодоглоно.
Өнөөдөр Н.Түвшинбаяр тэргүүтэй дөрвөн бөх барилдана
2017-09-02 15:55:00