Монгол Улсын хөдөлмөрийн баатар, Олимпийн алт, мөнгөн медальт Н.Түвшинбаяр 2017 оны Европ тивийн аварга Гүржийн Гурам Тушишвилитай барилдаж, хүрэл медаль хүртлээ. 2017 оны Европ тивийн аварга Гүржийн Гурам Тушишвилитай Олимпийн алт, мөнгөн медальт Н.Түвшинбаяр урамтай сайхан барилдаж, вазари үнэлгээ авч, улмаар даралтаар цэвэр ялалтыг авлаа. Олимпийн алт, мөнгөн медальт Н.Түвшинбаяр хүрэл медаль хүртсэнийхээ дараа "Миний хувьд олон жил дэлхийн аваргаас медаль авах гэж хүсч мөрөөдөж, оролцож байсан. Өмнө нь хоёр удаа тавдугаар байрт, нэг удаа долдугаар байрт орж байсан. Маш их хүсч байсан медалиа магадгүй сүүлчийн ДАШТ-ээсээ хүртлээ" хэмээн сэтгэгдэлээ илэрхийллээ.
Н.Түвшинбаяр: Маш их хүсч байсан медалиа магадгүй сүүлчийн ДАШТ-ээсээ хүртлээ
2017-09-04 08:39:00