8o
Улаанбаатар хот
mobile menu

Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Х.Цагаанбаатарын бухимдал

2017-09-04 10:22:00


Унгарын нийслэл Будапешт хотноо  болсон  жүдо бөхийн ДАШТ амжилттай болж өчигдөр өндөрлөлөө. Монголын баг  тамирчид   нэг алт, нэг мөнгө, дөрвөн хүрэл медаль хүртсэн амжилтаар ДАШТ өндөрлүүллээ. Тэмцээний сүүлийн өдөр багийн төрөлд манай тамирчид Германы багтай оноолт таарч, ялагдал хүлээсэн. Энэ ялагдал багагүй шүүмжлэл хүртэж, нэлээд шүүмжилсэн сэтгэгдэл, пост хөвөрлөө.  Тэгвэл энэ талаар Монгол Улсын Гавьяат тамирчин, Хөдөлмөрийн баатар Х.Цагаанбаатар өөрийн нүүр хуудсаараа дамжуулан ийн сэтгэгдлээ илэрхийлжээ.

Тэрбээр "Багийн барилдаанд тамирчид ялагдсаны төлөө ингэж бичих шаардлага байсан юмуу? Ялахын тулд тамирчид яаж хөдөлмөрлөж ямар олон зүйлийг золиослож, бэртэл гэмтэлийг даван туулж, маш олон аз жаргалаас татгалзаж байж, Эх орныхоо нэрийг дэлхийд гарган мандуулдагыг та нар минь ойлгох хэрэгтэй.

Дэвжээнд тамирчин хүн ялахын тулд гардаг, өөрт байгаа зүйлээ бүхнийг л гаргадаг, барилдаан таарах таарахгүй мөн гэндэж ялагдах тохиолдол маш олон байдаг, алдаан дээрээ суралцаад явах нь чухал, тамирчид ч бас хүн шүү дээ, дандаа ялна гэж юу байхав ямар робот биш. Эх орны нэрийг хэн гаргаж байна, эцсийн эцэст тамирчид л гаргаж, Улс төрийн нийгмийн бухимдалыг түр зуурч гэсэн мартуулж, ард түмэндээ сэтгэлийн жаргал эдлүүлдэг, цорын ганц эм нь энэ тамирчид чинь болчихоод байгааг зарим нэг нөхдүүд ойлгох хэрэгтэй. 
Энэ жилийн хувьд Монголын Жудочид болон, бусад спортын төрөл болох, чөлөөт бөх, боксийн тамирчид минь бүгд л бахдам бахархам сайхан, Амжилт гаргасаныг бид бүгд харсан үзсэн, энэ бүхний ард багш дасгалжуулагч, баг хамт олон аав ээж ах дүү найз нөхөд гээд бүхий л хүний хөлс хөдөлмөр зүрх сэтгэл шингэж байж амжилт гардаг.


13-р зуунд эр цэргүүдээрээ 
Дэлхийг байлдан дагуулж байсан бол 
21-р зуунд Эрэлхэг тамирчдаараа 
Дэлхийд гоёж бахархаж омогшиж байна шүү дээ. 
Тамирчдын сарын цалин 450 000 төгрөг үүнийг гэр бүл автобус унаа гээд бүгдэнд нь хүргэдэг.
Гадаадын тамирчид амжилт гаргахын тулд маш том эрдэм шинжилгээ анагаах ухааны бүхэл бүтэн баг ажиллаж байдаг.
Гэтэл манай тамирчид яг үнэндээ липтон цай, борцтой шөлөө идээд л барилдаж тэмцэлдэж байгаа шүү дээ.
Амжилт гаргасан ч бай гаргаагүй ч бай тамирчин хүнд хэлхээтэй хэдэн төмөр хэмхэрхий бие л үлддэг байсан 
Харин одоо Амжилт гаргасан тамирчдыг төрөөс харж үзэн, Ерөнхийлөгчийн тэтгэлэгт цалин олгодог болсон, энэ нь ирээдүйн тамирчдад урам зориг эрч хүч хайрлаж, амжилт гаргах хүсэл тэмүүлэл бий болгодог.Амжилтаа гаргасан тамирчинд нийгмийн баталгаа болдог. Үүнтэй холбоотойгоор маш олон хүүхэд спортоор хичээллэж эхэлсэн. Олон хүүхэд спортоор хичээллээд ирэхээр 
Эмэнд мөнгө зарахгүй 
Эрүүл иргэн өсөж торнидог.
Спорт ийм л ач тустай. 
Хэдхэн бор тамирчидаа 
Бурмаар биш Урмаар тэтгэж байгаарай.
Үргэлж дэмжиж хайрлаж огшиж байдаг Монголын ард түмэндээ талархал илэрхийлье. 
Та бүхэндээ сайхан сайхныг хүсье. 
Монголын тамирчдын яруу алдар бадартугай.
Монгол бөхийн босоо цагаан хийморь ивээх болтугай. 
Тамирчины ялалт хямдхан олдоогүй" гэжээ. 

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
болд
байдагаараа дэмжим байгаа шүү ард түмэнг юу ч мэдэхгүй гэж боддогоо боль та нарын хангамж дутаагүй өөр улсад бол бөх спорт гэдэг чинь хувь хүний хообий битгий яларх
2017/09/13 124.158.124.237
ббулаан
Түвшинбаяр аврага дараагын олимпод зодоглох хэрэгтэй шүү?? Монголчууд өөрсдийгээ эрт хөгшрөөгөөд байдаг сонин улс тул түүнийг бүү тоо нас бол тоо?? урагшаа? ахиад олимпоос медаль аваарай? боломж байга
2017/09/05 43.228.131.45
ббулаан
улс орныг бөх ядууруулчихсан биш. бөхчүүдийг үргэлж дэмжиж байх хэрэгтэй. Цагаан баатар маш зөв бичсэн байна. Сайхан Монгол хөвгүүд охидууд?? Та нараар Монгол Дэлхийд хаягалж байна шүү дээ??
2017/09/05 43.228.131.45
Ts.Batjargal
Chuham uneniig bichjee,bayarlalaa Tsagaanaa baataraa,oilgoogui,meddeggui neg n oilgoson baihaa,Baatariinhaa live stants-d mash ih bayarlasan shuu
2017/09/04 66.181.178.190
amarjargal
tiim shvv demjij b.a ta nartaa ervvl enhiig hvsie
2017/09/04 78.250.184.20
Эмч
Спортын анагаах ухаан эрдэм шинжилгээ судалгааны алба гээд бүхэл бүтэн алба тэгээд та нарт юу өгдөг юм бэ? Борц хатааж нунтаглаад цайг чинь найруулж л өгдөг юм уу?
2017/09/04 27.123.214.124
alzagnyyr
yls turiin karer haij darga sentiid gorikoh ym a ta narin tsalin tetgemj agyy bga shy borxhyydin hajyyd
2017/09/04 103.57.94.213
alzagnyyr
Mongold odoogoor jyjigchin tamir chin mun darga nar tolgoi ubduhgyi amidarch bga tsagt tamirchid maani neeh ih olon yn yarilgyi temtseende beldeesei hedhn temtseend.oroid zodog tailj
2017/09/04 103.57.94.213
Оюунцоо
Тийм шүү. Монголчууд та нараараа бахархаж явдаг шүү. Цөөхөн дэмий яригч хүмүүсийн үгэнд битгий гомдоо. Сүүлийн үед нийгэм эдийнзасаг хямраад ард түмэн ч дагаж хямраад байгаа энэ үед Монголын тамирчид,
2017/09/04 66.181.160.109
БАТ
ДЭЛХИЙД НЭР ГАРГАДАГГҮЙ ЖАЛГАНЫ ХЭДЭН НАЙРААНЫ БҮДҮҮН БӨХЧҮҮДЭД ДОЛЬГОНОЖ ХУРАНДАА ЦОЛ ӨГДӨГӨӨ БОЛИМООР ЮМ.
2017/09/04 5.136.130.103
Бухимдал
Бех яаах вэ улс орон чинь ядуураад бна малнуудаа
2017/09/04 66.181.188.160
Ганаа
Тамирчдын амжилт хямд хялбар олдохгүйтэй санал нийлэх ч амжилттай байгаа тамирчдын хангамж гололтгүй байгаа,тэгээд ч энэ муу үе нь өнгөрсөн зусарч пялдага олон юм хуцах л дутаж гэнэ.
2017/09/04 122.201.31.27
Чамлахаар чанга атга.
За, авахтай өгөхтэй хандаарай. Тамирчдын хангамж, цалин урамшуулал сүүлийн жилүүдэд их нэмэгдсэн шүү. Бүх юм харьцангуй шүү. Багш, эмч нарын цалинтай харьцуулаарай.Борц, боорцогтой тэмцээнд ороогүй дэ
2017/09/04 66.181.182.82
darga
zaa ulsaas heden tugrug avaad hool unegui ideed pindiitel targalaad oligtoi ch amjilt uzuuldeggui heden targan banid naraa umuurch gene dee..... odoo bas nemeed ug tegul sain barildana l gen bizdee.
2017/09/04 103.212.119.214
Намхай
tamirchnii yalalt hymhan oldoogui geed duu baidag biz de eldev muuhai yum bichdeg humuus odoo bolih heregtei hichneen saihan amjilt gargaad irj baihad
2017/09/04 182.160.5.0
Тунгаа
Яг үнэн хэлжээ. Монгол улсын нэрийг гадаад улсуудад мандуулж, ард түмний бахархалыг тамирчид л төрүүлж чадаж байна. Бид бахархаж байгаа шүү.
2017/09/04 202.21.117.42
Hn
Ulsaas olon zuun terbum iin tataas judo d ugdug shuu
2017/09/04 27.123.214.126