Унгарын нийслэл Будапешт хотноо жүдо бөхийн ДАШТ өнгөрсөн наймдугаар сарын 28-наас энэ сарын 3-ны хооронд болж өндөрлөлөө. Монголын жүдочид эрэгтэй, эмэгтэй тус бүр есөн тамирчны бүрэлдхүүнтэйгээр амжилттай оролцсон. Тодруулбал нэг алт, нэг мөнгө, дөрвөн хүрэл медаль хүртсэн амжилтаар 126 орноос гуравдугаар байрт шалгарлаа. Тамирчид маргааш эх орондоо ирэх юм байна.
Дэлхийн аваргын медальтнууд маргааш эх орондоо ирнэ
2017-09-06 17:48:00