8o
Улаанбаатар хот
mobile menu

Тойм: МАН-бүлгийн хурал хойшилж, Баянзүрх дүүргийн иргэд жагссан өдөр

2017-09-05 18:40:00

 

Амьдралд ганцхан тохиолддог, гэхдээ эргэж ирдэггүй гурван зүйл

            Үг, боломж, цаг хугацаа

Амьдралд бүрэн баталгаатай байж чадахгүй гурван зүйл

           Зүүд, амжилт, аз

Амьдралд гайхамшигтай хүн болгодог гурван зүйл

            Нөр хөдөлмөр, чин сэтгэл, амжилт

Амьдралд хамгийн үнэ цэнэтэй гурван зүйл

            Хайр сэтгэл,өөрийгөө хүндлэх, хүндлэл, найз нөхөд

Амьдралд алдаж болохгүй гурван зүйл

                Энх тайван, итгэл найдвар, шударга чанар

Хүний хөнөөдөг гурван зүйл

            шунал, бардамнал, уур хилэн

Хамгийн хамгийн гэх тодотголтой сайхан үгсийн хамт эрхэм уншигч танд энэ өдрийн мэнд хүргэе. Өнөөдөр нийгэм улс төрийн амьдралд болж өрнөсөн үйл явдлыг тоймлон хүргэдэг “Монголын нэг өдөр” тойм булангаа хүргэхэд бэлэн боллоо. Тоймоо хүлээн авна уу.

Ард түмнийг басамжилсан прокурорын байгууллагын дүгнэлт

“МАН-ын нэр бүхий албан тушаалтнууд сонгуулийн дараа 60 тэрбум төгрөг босгох тухай” гэх 90 минутын бичлэг анх 2016 оны УИХ-ын орон нутгийн үеэр цацагдсанТүүнээс хойш хоёр сонгууль дамнан "МАН-ын удирдах албан тушаалтнууд Төрийн албыг ашиг болгон үнэлж "60 тэрбум” төгрөгний 162 минутын бичлэг цацагдаад байна. Тус бичлэгт нэр дурьдагдсан МАН-ын дарга М.Энхболд, Нийслэлийн МАН-ын хорооны дарга Ц.Сандуй, Ц.Сандуйн туслах А.Ганбаатар бүгд тус бичлэгний талаар хариулт өгсөн. Тодруулбал, 

2017.08.16МАН-ын Удирдах зөвлөл энэ өдөр хуралдаж, 60 тэрбумын схем тойрсон асуудлыг хэлэлцсэн байдаг. Тус удирдах зөвлөлийн хурал дээр Ц.Сандуйд хариуцлага хүлээлгэх талаар яригдсан ч “сайн” ах М.Энхболд өмөөрч авч үлдсэн. МАН-ын дарга М.Энхболд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших үеэрээ “60 тэрбумын бичлэг анх гарахад нь би эвлүүлэг гэж хэлж байсан. Одоо ч энэ байр суурин дээрээ байгаа” хэмээн хэлсэн. Бичлэгдсэн анх цацагдсанаас өнөөдрийг хүртэл МАН-ын дарга М.Энхболд бичлэгийг эвлүүлэг гэсэн байр суурьтай байгаа. 

2017.08.17Төрийн албыг 60 тэрбум төгрөгөөр арилжихыг завдсан хэрэгт нэр холбогдоод байгаа МАН-ын гишүүн, “Шинэ Монгол хаадууд” группын захирал А.Ганбаатар анх удаа хэвлэлийн хурал хийсэн. Тус хэвлэлийн хурлын үеэр А.Ганбаатар “Г.Доржзодов өөрийнхөө хийсэн санхүүгийн схемийг бидэнд санал болгож надтай хэд хэдэн удаа уулзсан. “Та дарга нартаа танилцуулаад, зөвөөр ойлгуулаад өгөөч.  Энэ схем ОХУ-д хэрэглэгддэг. 2012 онд АН хэрэглэсэн. 2016 онд хүчтэй сонгууль болно. Танай нам үүнийг ашиглабал ялах магадлал өндөр” гэж байсан хэмээн хэлсэн байдаг. Тус хэвлэлийн хуралд А.Ганбаатар 60 тэрбумын бичлэг эвлүүлэг биш, ийм яриа болсон нь үнэн гэдгээ хүлээн зөвшөөрсөн.  

2017.08.16: Энэ өдөр МАН-ын УЗ-ийн хурал болсон. Уг хуралд МАН-ын УЗ-ийн гишүүн, НИТХ-ын дарга Ц.Сандуй  60 тэрбумын бичлэгийг бодит гэж  хүлээн зөвшөөрсөн байдаг. Түүнийг ийм үг хэлсэний дараа МАН-ын УЗ-ийн гишүүд Ц.Сандуйг огцрох ёстой гэсэн байр суурьнаас хандсан байдаг. 

Ард түмнийг доромжилсон прокурорын дүгнэлт

Ингээд бичлэгт нэр холбогдсон гурван хүний 2 нь ийм яриа болсон нь үнэн, бичлэг бодит гэдгийг хүлээн зөвшөөрчихөөд байхад Улсын Ерөнхий прокурорын газраас бичлэгийг хуурамч гэж үзээд хэргийг хаасан байна. Тодруулбал, өчигдөр НИЙСЛЭЛИЙН ПРОКУРОРЫН ГАЗРЫН ХЯНАЛТАНД БАЙГАА ОЛНЫ АНХААРАЛ ТАТСАН ЗАРИМ ХЭРГҮҮДИЙН ШИЙДВЭРЛЭЛТ, ЯВЦ БАЙДЛЫН ТАЛААР НИЙСЛЭЛИЙН ЕРӨНХИЙ ПРОКУРОРЫН ОРЛОГЧ, Ж.АРИУНАА ярилцлага өгсөн байна. Монголын төрийг 60 тэрбумаар үнэлж, зарах асуудал яригдаж байхад бүхэл бүтэн Улсын Ерөнхий прокурорын газар нэг орлогчоороо яриа өгүүлчээд, хэргийг хаачихсан байх юм.  Бичлэгтэй холбогдуулан Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгээс 6 удаагийн шинжээчийн дүгнэлт, Шүүхийн шинжилгээний байгууллагаас гадуур өөр шинжээчдийн бүрэлдэхүүнтэй 1 удаагийн шинжээчийн дүгнэлт гарсан байна. Уг дүгнэлтээс  М.Энхболд, Ц.Сандуй, А.Ганбаатар нарын зургийг оруулсан мөн бичгийн хэлбэрээр текст оруулсан дуу, дүрсний бичлэгийн хувьд эвлүүлэг, монтаж хийгдсэн байна гэсэн шинжээчийн дүгнэлт гаргажээ. Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү. 

Ч.Улаан: Засгийн газрыг огцруулах бичигт гарын үсэг зурна гэвэл хэлж байгаад зурна

МАН-ын 30 гишүүн  Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатыг огцруулахаар  гарын үсэг зураад байгаа. Өнөөдрөөс эхлэн зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр УИХ-ын гишүүн Ч.Улааныг Засгийн газар огцруулах бичигт гарын үсэг зурна гэсэн мэдээлэл гарсан. Тэгвэл энэ талаар УИХ-ын гишүүн Ч.Улаанаас тодрууллаа. УИХ-ын гишүүн Ч.Улаан хэлэхдээ "Би хулгайгаар гарын үсэг зурдаг хүн бишЗасгийн газрыг огцруулах бичигт гарын үсэг зурна гэвэл хэлж байгаад зурна. Надад нууж хаах зүйл байхгүй. Засгийн газар болон Засгийн газрыг огцруулах бичиг өргөн барьсан хүмүүст аль алинд нь зөв зүйл бий. Аль алинд нь алдаа ч бий. Бүлгээр асуудлаа ярина. Би гарын үсэг зураагүй" хэмээн хэллээ. 

М.ОЮУНЧИМЭГ: Шударга үнэний төлөө явж байгаа гишүүдээ хөөнө гэвэл бүлэг тарна

МАН-ын Удирдах зөвлөлийн хурал  өчигдөр болсон. Хурлаас Засгийн газраа тогтвортой байлгах утга бүхий тогтоол гаргасан талаар эх сурвалж онцолж байна. Мөн үүнээс гадна гарын үсэг зурсан гишүүдийг намаас хөөх тухай яригдсан гэсэн мэдээлэл мөн гарсан. Энэ талаар УИХ-ын гишүүн М.ОЮУНЧИМЭГ-ээс тодрууллаа. М.ОЮУНЧИМЭГ гишүүн  хэлэхдээ "Ард түмнийхээ өмнө амласан амлалтаа биелүүлье. Азаар нүүрс зэсний үнэ өссөн учраас эдийн засаг 5.6 хувийн өсөлттэй байна. Одоо харин бид банк санхүүгээ өөрчлөх Монгол Улс үнэлгээгээ нэмэгдүүлэх ийм ажлаа хиймээр байна гэсэн шаардлага тавьж байна. Бидэнд өгсөн итгэлийг ингэж хуурч болохгүй. Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө бид чадах юмаа хийе гэж хүртэл хэлж байсан. Гэтэл хүчиндээд л хийсэн. Одоо бас хүчиндэх гээд байна. Мөн гишүүдийн гар утас руу хүртэл мессеж бичиж байна. Төрийн эрх барьж байгаа нам энэ байдлаа цэгцлэхгүй бол Монгол Улс хаашаа явах вэ. Шударга үнэний төлөө явж байгаа гишүүдээ хөөнө гэвэл бүлэг тарна гэсэн хариултыг өглөө. 

Баянзүрх дүүргийн 300 гаруй иргэн эсэргүүцлээ илэрхийлэн жагсаж байна

“Баянзүрх дүүргийг хоёр хуваах асуудлыг дэмжиж байна”, “Дүүргийн АН-ыг эсэргүүцэж байна”, “АН хууль бус үйл ажиллагаагаа зогсоо”, “Баянзүрх дүүрэг Засаг даргагүй удаж байна”, “Иргэдэд төрийн үйлчилгээ авах боломжийг бүрдүүлж өг” хэмээн уриа лоозон барьсан 300 гаруй иргэн Баянзүрх дүүргийн гадна талбайд эсэргүүцэл илэрхийлэн жагсаж байна.

Жагсаж буй иргэд олон сараар тус дүүргийн газрын алба иргэдэд үйлчлээгүй.  Баянзүрх дүүрэг газар нутгаар том учраас хоёр хуваахад болохгүй зүйл байхгүй, иргэдэд үйлчилгээгээ ойртуулах хэрэгтэй хэмээн энэхүү жагсаалыг зохион байгуулаад байгаа аж. 

Баянзүрх дүүргийг хуваах асуудлыг УИХ шийднэ

Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга Ү.Ганболд, Хууль, эрх зүйн хэлтсийн дарга А.Даваажаргал нар өнөөдөр Баянзүрх дүүргийн 9 дүгээр хорооны Засаг дарга Д.Ганхуяг, тус хорооны Иргэдийн нийтийн хурлын дарга Ч.Батбаатар нартай уулзлаа.

Баянзүрх дүүргийн 9 дүгээр хорооны Засаг дарга Д.Ганхуяг хэлэхдээ “Бид иргэдийн сонголтыг хүндэтгэж, Баянзүрх дүүргийн Засаг даргыг батламжлахыг шаардаж, мөн дүүргийг 2 хуваахыг эсэргүүцэж жагсаж байна. Баянзүрх дүүрэг өнгөрсөн 1 жил Засаг даргагүй учраас нэг ч бүтээн байгуулалт хийгдээгүй. Мөн намын ялгаа маш их гарч байна.” гэлээ.

Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга А.Даваажаргал тэдний санал хүсэлт, шаардлагыг сонсоод “Өнгөрсөн нэг жилийн хугацаанд Баянзүрх дүүргийн Засаг даргын үүргийг Д.Пүрэвдаваа гүйцэтгэж байсан. Саяхан өөр ажилд шилжиж байгаа учир Засаг даргын үүрэгт ажлаас чөлөөлж өгнө үү гэсэн өргөдлөө өгсөн. Нийслэлийн Засаг дарга өөрийнх нь хүсэлтийн дагуу захирамж гаргаж, ажлаас нь чөлөөлсөн. Хотын даргын хувьд Баянзүрх дүүргийг яаралтай Засаг даргатай болгох зорилт тавьж байна. Хуулийн дагуу шаардлага хангасан хүний нэрийг өргөн барьвал батламжлахад бэлэн.” гэсэн юм.

Харин дүүргийг 2 хуваах тухайд хэлэхдээ “Дүүрэг хуваах асуудлыг хуулиараа УИХ шийддэг. Нийслэлийн Засаг даргын хувьд Баянзүрх дүүргийг хуваах боломжийг судлах ажлын хэсэг байгуулах захирамж гаргасан. Уг ажлын хэсэгт Баянзүрх дүүргээс хэд хэдэн хүн бий. Одоогоор зөвхөн хуваах боломж байгаа эсэхийг судалж байна. Эцсийн шийдийг УИХ гаргана.” гэв. 

Г.Одбаяр: Төр 40-50 мянган иргэний амьдралаар тоглож байна

“Да хүрээ” болон 1000 автомашины зогсоолд худалдаа эрхлэгчид шинээр байгууллагдсан авто худалдааны цогцолбор руу нүүхгүй гэдгээ өчигдөр мэдэгдсэн юм. Тооцоо судалгаагүй үрсэн 24 тэрбумыг автомашины бизнес эрхлэгчид нөхөх ёсгүй. Авто худалдааны цогцолборын  газар зүйн байрлалыг буруу сонгосон. Цэвэрлэх байгууламжийн дор, уулын жавар хорогдсон цэвдэгтэй газар барьсанаас болж  өвөл машин хөлдөх, цасанд дарагдах аюултай гэдгийг энэ үеэр автомашины худалдаа эрхлэгчил онцолсон юм. Мөн газар хүний эрүүл аюулгүй амьдрах орчин бүрдээгүй, байгаль орчинд сөрөг нөлөөтэй.  Анх уг газарт зөвшөөрөл олгохдоо байгаль орчны ерөнхий үнэлгээ хийгээгүй юм билээ гэж хуулийн зөвлөх баримт түшиглэн ярив. Дээр нь замын түгжрэлийг улам ихээр нэмэгдүүлэхээр байгаа. Учир нь тийшээ очих хоёрхон урсгалтай бол Да хүрээ зах руу дөрвөн урсгалтай гэв. Иймээс бид нүүхгүй гэдгээ албан ёсоор мэдэгдэж байгаа аж. Энэ үеэр автомашины худалдаа эрхлэгч Г.Одбаяртай цөөн хором ярилцсанаа хүргэе.

-Та өөрийгөө манай уншигчдад танилцуулна уу. Хэдэн оноос хойш автомашин худалдаалдаг бизнес эрхэлж байна вэ?

-Намайг Ганболдын Одбаяр гэдэг. Би “Дизел хүрээ” захад автомашины худалдаа эрхэлдэг. Автомашины худалдаа эрхлээд долоон жил болж байна. Зогсоол түрээсэлж амьдралаа залгуулж байна.

-Зогсоол түрээсэлж бизнес эрхэлдэг гэж та сая яриллаа. Өдрийн түрээс нь хэдэн төгрөг байдаг юм бэ?

-Нэг машиныг өдрийн 2000 төгрөгөөр түрээсэлдэг. Түрээслэгчдийн өдрийн түрээс өөр өөр байдаг. Энэ нь борлуулах гэж буй машинаас нь хамаардаг. Өдөрт нэг машин зогсох тохиолдол байна. Заримдаа өдөрт гурав, дөрөв, тав бий.

-Нийслэл хотын хэмжээнд хэчнээн автомашины худалдаа, бизнес эрхэлдэг хүн байдаг юм бэ?

-Нийслэл хотод үйл ажиллагаа явуулж буй автомашины худалдааны захуудад нийтдээ 8000 гаруй бизнес эрхлэгч байдаг. Эдгээр 8000 хүний ард гэр бүл, үр хүүхэд бий. Хамгийн багадаа нэг хүн дөрвөн ам бүлтэй гэж тооцож үзье. Нийтдээ 32000 хүнийг хоолтой нь залгуулж байна. Ихэнх нь таван ам бүлтэй. Үүнээс харахад энэ хэдхэн хүний эрх ашиг биш монголын 40-50 мянган иргэний амь амьдрал, ажил төрөлтэй холбоотой зүйл яригдаж хамт явж байна. 

-Авто худалдааны цогцолбор луу захуудыг нүүлгэж эхэлсэн гэсэн мэдээлэл өнгөрсөн 7 хоногт гарч эхэлсэн. Гэтэл бизнес эрхлэгчдээс нэг ч хүн нүүгээгүй,  нүүхгүй гэсэн мэдээлэл хийж байна. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгнө үү?

-Нийслэл хотод үйл ажиллагаа явуулдаг авто захуудыг нийслэлээс гаргана. Хотын түгжрэл, төлөвлөлтийг зохицуулах үүднээс ийм шийдвэр гаргасан гэдэг зүйл нэлээд дээрээс яригдаж эхэлсэн. Ингэхдээ Авто худалдааны цогцолборыг 22-ын товчооны тэнд байгуулсан. Өнөөдөр тэнд очиж худалдаа эрхэлж байгаа нэг ч хүн байхгүй. Авто машины худалдаа эрхэгчид бид тийшээ нүүх ямар ч боломж, нөхцөл байхгүй. Яагаад гэвэл 22-ын товчоо маш их цэвдэгтэй. Газар нь хүйтэнд хагарч гарч ирдэг. Ийм азарт автомашины худалдаа эрхлэх гэж байхгүй. Эдийн засгийн хувьд  эрсдэлтэй. Мөн цэвэрлэх байгууламжийн өмхий үнэр нь тэр орчимд нэвт шингэсэн. Тэнд амьдардаг хүмүүсийн бие нь дээр улаан өнгийн тууралт гардаг талаар иргэд ярьдаг. Энэ нь эрүүл мэндийн хувьд маш хортой орчин нөхцөл. Бид нэг машин зарах гэж бүтэн өдөржин өнжих тохиолдол гардаг. Тиймээс бизнес эрхлэгчдийн хувьд маш хүн нөхцөл байдалтай газар луу хэн нүүх юм бэ. Эд хөрөнгө, эрүүл мэндээрээ хохирох хэрэг үү. Ийм газраас хэн ирж авто машин авах юм бэ. Төр 40-50 мянган иргэний амьдралаар тоглож байна.

-Сонгуулийн үеэр МАН-ын нэр бүхий гишүүд та нарыг нүүлгэхгүй гэж ярьж байсан гэсэн. Гэтэл өнөөдөр нүүлгэх тухай асуудал ярьж байна шүү дээ. Үүнд ямар тайлбар өгөх вэ?  

-Сонгуулийн үеэр МАН-ын гишүүн Ө.Энхтүвшин, Ц.Сандуй нар Баянзүрх дүүрэгт харьяалагддаг авто захуудын бизнес эрхлэгчидтэй хэд хэдэн удаа уулзалт хийсэн. Тухайн үед МАН-ын гишүүн Ө.Энхтүвшин, Ц.Сандуй “манай намд саналаа өгөөч. Та нарыг нүүлгэхгүй байх талаас нь дэмжинэ. Санаа зоволтгүй гээд авто худалдаа эрхлэгчдийн саналыг аваад явсан. Гэтэл өнөөдөр энэ нөхцөл байдал эсрэгээрээ эргээд байна. Нүүх ёстой, нүүлгэх шаардлагатай гэх мэтээр бизнес эрхлэх боломжгүй газар луу иргэдийг явуулахыг шаардаж байгаа нь зохисгүй үйлдэл гэж бодож байна. Бид энэ улсын дундаж өрх. Гэтэл улс төрийн, эсвэл цаасан дээр яригддаг хий хоосон ажлын золиос болмооргүй байна. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Ваву
Ард тумнээр хэр тоглохыг чинь харья.Монголын эх орны минь ард тумний минь эсрэг юу хийнэ туунийг чинь та нарын ур удамд шингэг гэж зухэж байна.
2017/09/06 112.72.11.121
  • Recent
  • Most Read
  • Most Comment