8o
Улаанбаатар хот
mobile menu

Дэлхийн аваргын медальтнууд эх орондоо ирлээ

2017-09-07 11:38:00

“Будапешт-2017” Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцсон Монголын жүдо бөхийн шигшээ багийн тамирчин, дасгалжуулагчид  эх орондоо ирлээ. ДАШТ-д эрэгтэй, эмэгтэй тус бүр есөн тамирчны бүрэлдхүүнтэй оролцож, нэг алт, нэг мөнгө, дөрвөн хүрэл медаль хүртсэн амжилтаар 126 орноос гуравдугаар байрт шалгарсан амжилттайгаар оролцсон юм. 

Тодруулбал, 57 кг жинд Д.Сумьяа алт,   Г.Одбаяр Б. Мөнгөнчимэг нар маань  анх удаа  ДАШТ–ээс  хүрэл медаль хүртлээ.  Харин Н.Түвшинбаяр аварга  +100 кг жинд барилдаж  хүрэл медаль хүртэж  олимпийн  алт, мөнгөн медалиа  дэлхийн аваргын хүрэл медальтай боллоо.   Мөн 81 кг жинд О.Ууганбаатар шагналт 5-р байр эзэлсэн. 

 Дэлхийн аваргын тэмцээнээс алтан медаль хүртсэн Д.Сумъяа нарын дэлхийн аваргын медальтнууд ийнхүү эх орондоо ирээд байна. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл