-4o
Улаанбаатар хот
mobile menu

Өнөөдрийн өрнийн зурхай

2017-09-08 12:41:02

Хонь - (3/21-4/19) 
Хүчин зүтгэл шаардсан ажлыг барьж авбал бусдын дэмжлэгтэйгээр хурдан дуусна. Удирдлагааас хичээл зүтгэлийг тань үнэлнэ. Аливаа асуудлаар шийдвэр гаргахдаа зөн билэг, дотоод сэтгэл, мэдрэмжээ дага. Өнөөдөр эхлэсэн ямар ч ажлыг дуусгалгүй орхиж болохгүй. Учир нь дараа дахин зууралдах хэрэг гарна. 

Үхэр - (4/20-5/20) 
Бүтээлч үйл ажиллагааны өдөр. Арга эв нь олдохгүй байсан ажлыг ч хялбархан хийнэ. Ямар нэгэн зүйлийг шинээр төлөвлөх хэрэггүй. Шинэ эд зүйл, хувцас худалдаж авбал удаан эдлэгдэнэ. Хайр дурлалд сайн тул сэтгэлдээ тээж явдаг хүнтэйгээ уулз. Аян замд гарахад сайн. 

Ихэр - (5/21-6/21) 
Хүчин зүтгэл шаардсан ажлыг барьж авбал бусдын дэмжлэгтэйгээр хурдан дуусна. Удирдлагаас хичээл зүтгэлийг тань үнэлнэ. Аливаа асуудлаар шийдвэр гаргахдаа зөн билэг, дотоод сэтгэл, мэдрэмжээ дага. Өнөөдөр эхлэсэн ямар ч ажлыг дуусгалгүй орхиж болохгүй. Учир нь дараа дахин зууралдах хэрэг гарна. 

Мэлхий - (6/22-7/22) 
Аливаад идэвхитэй, шийдмэг бай. Өнөөдөр та ямар нэгэн чухал асуудлаар шийдвэр гаргах хэрэгтэй болно. Энэ нь ажил хэрэг ч, эсвэл хувийн амьдралын ч асуудал байж болно. Хэн нэгэнд найдсанаас өөрөө гардан хийсэн ажил илүү үр дүнтэй байна. Санхүүгийн ажиллагаанд таагүй тул анхаар. 

Арслан - (7/23-8/22) 
Энергийн хувьд хүчтэй өдөр. Гэхдээ энэ нь шинэ ажил, хамтын ажиллагаатай холбоотой. Худалдаа наймаа ашиг орлоготой. Хэрүүл маргаанаас зайлсхий. Олон хүнтэй газар явбал хянуур бай. 

Охин - (8/23-9/22) 
Өнөөдөр найз нөхөд, гэр бүлийнхэн анхаарал халамж шаардана. Та ойр дотны хүмүүстээ санаа тавьж амжаагүй яваа бол сэтгэлийн бэлэг барьж баярлуулаарай. Гэртээ байж, орон гэрээ цэвэрлэн илүү тав тухтай болгох нь танд сэтгэлийн таашаал авчирна. 

Жинлүүр - (9/23-10/22) 
Хуучин ажлаа дуусгах, боловсрол мэдлэг олж авахад сайн. Уран бүтээлчдэд ээлтэй. Тэдэнд хожим нь их ашиг авчрах санаа төрнө. Бясалгал үйлдэх, мэргэч төлөгчид очих, ирээдүйгээ харах, тарни тоолоход сайн. 

Хилэнц - (10/23-11/21) 
Чухал бүx асуудлыг барьж авалгүй хойшлуул. Хэрвээ та хэт их зүтгэвэл хүнд байдалд орно. Сэтгэл санаа хямарч болзошгүй тул буедын сөрөг нөлөө ятгалгад автахаас болгоомжил. Бие сэтгэлээ ариусга. Бодсон буюу хэлсэн муу үг биелэх магадлалтай тул бодлоо хяна. 

Нум - (11/22-12/21) 
Өнөөдөр таны ажил төлөвлөсний дагуу бүтэхгүн байж магад. Хувь тавилангийн дохио тэмдгийг анзаарвал та юу хийх ёстойгоо ойлгоно. Хэн нэгний тохиолдлын үг, эсвэл дүр зураг танд урам өгнө. Барилга байшин барих, засвар үйлчилгээ хийхэд ээлтэй. 

Матар - (12/22-1/19) 
Хөрөнгө мөнгөө өсгөх, санхүүгийн асуудлаа шийдэхэд ээлтэй. Худалдаа арилжаа хийх, шинэ мэргэжил эзэмших, мэдлэг боловсролоо дээшлүүлэхэд сайн. Орон гэртээ зочин хүлээж авч, бусдыг баярлуул. Өглөг буян хийвээс хөрөнгө мөнгө өснө. 

Бумба - (1/20-2/18) 
Ажлын ачаалал ихсэнэ. Урьдчилан таамаглаагүй нөхцөл үүснэ. Энэ нь гэрийн цахилгаан хэрэгслийн эвдрэлээс эхлээд ажил албан дээр нэгэнт дууссан ажил буцах, эсхүл төлөвлөгөө өөрчлөгдөх гээд юу ч байж болно Тэр болгонд сандарч бухимдалгүй, хувь тавилангийн шалгуур гэж үзэж, нэр төртэй давж гар. 

Загас - (2/19-3/20) 
Хуучин ажлаа дуусгах, боловсрол мэдлэг олж авахад сайн. Уран бүтээлчдэд ээлтэй. Тэдэнд хожим нь их ашиг авчрах санаа төрнө. Бясалгал үйлдэх, мэргэч төлөгчид очих, ирээдүйгээ харах, тарни тоолоход сайн. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment
Санал асуулга
Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн Засгийн газрыг огцруулах нь зөв үү

Нийт санал өгсөн: 51