
МҮБХ-ноос ирэх жилийн наадам хүртэлх хугацаанд зохион байгуулагдах үндэсний бөхийн барилдааны хуваарийг гаргажээ. Энэ намрын нээлтийн барилдаан есдүгээр сарын 17-ны өдрийн 14.00 цагаас Монгол бөхийн өргөөнд болох юм байна. Барилдаанд улс, аймгийн алдар цолтой 256 бөх зодоглоно.



