Энэ сарын 14-17-нд Дэлхийн оюутны 3Х3 сагсан бөмбөгийн лигийн тэмцээн Хятадын Сияминь хотноо болно. Тив бүрээс шалгарсан хоёр шилдэг, нийт эмэгтэй, эрэгтэй тус бүр 16 баг тус тэмцээнд өрсөлдөнө. Монголын баг энэ оны дөрөвдүгээр сард Малайз улсад болсон Азийн оюутны аварга шалгаруулах тэмцээнд түрүүлж, энэхүү тэмцээний эрхийг авсан юм.
Монголын багийн бүрэлдэхүүнд Б.Батзолбоо, Б.Наранбаатар, О.Энхбаатар, Ц.Отгонжаргал нарын дөрвөн тамирчин багтаж байна. Дасгалжуулагчаар С.Тулга ажиллана.
Дэлхийн оюутны 3Х3 сагсан бөмбөгийн лигийн тэмцээний тов гарлаа
2017-09-10 13:30:00