16o
Улаанбаатар хот
mobile menu

Өнөөдрийн өрнийн зурхай

2017-09-15 11:01:34

Хонь - (3/21-4/19) 
Санхүүгийн аливаа ажиллагаа ашиг орлогтой. Мөнгөө өсгөхийн тулд өгөөмөр байгаарай. Худалдаа арилжаа ашигтай, шинэ эд зүйл худалдаж авахад таатай. Мэдээлэл туршлага солилцвол чухал зүйлийг мэдэж авна.   

Үхэр - (4/20-5/20) 
Гэрээ хэлцэл байгуулах, бичиг баримтанд гарын үсэг зурахад ээлтэй өдөр. Том эд зүйл худалдаж авах, санхүүгийн асуудлаа шийдвэрлэхийг цээрлэ. Хүүхдийнхээ хүслийг биелүүлж баярлуул, ойр дотны хүнээ халамжил. 

Ихэр - (5/21-6/21) 
Эрч хүч, дур булаам чанараа дэмий зүйлд зарцуулахаас зайлсхий. Таатай боломж тохиох тул алдалгүй ашиглаарай. Бусдын дэмжлэгийг авч чадна. Гэхдээ үр дүн ямар байх нь таны харилцаанаас шууд хамаарна. Тиймээс бусдаас тусыг эрвэл илэн далангүй байгаарай. Хайртай хүн тань анхаарал халамж шаардана. 

Мэлхий - (6/22-7/22) 
Хүсэл сонирхлоо хязгаарлаж, дураар авираа татах өдөр. Ялангуяа гэр бүлийн хүрээнд үүссэн аливаа асуудлыг харилцан буулт хийж шийдвэрлэхгүй бол хүнд байдалд орж болзошгүй. Таны хувьд чөлөөт байдал тань юу юунаас илүү чухал санагдана. Үдэш та илүү романтик болно. Санхүүгийн асуудалд ухаалгаар хандаарай. 

Арслан - (7/23-8/22) 
Баяр хөөртэй, урам зоригтой байвал амжилтанд хүрнэ. Эд зүйл худалдаж авах гэж байгаа бол хойшлуулсан нь дээр. Төлөвлөгөө зохиох бичиг баримтад гарын үсэг зурахад таагүй. Хулгай дээрэмд өртөх, хуурч мэхлчгдэх магадлал буй тул болгоомжтой байгаарай. 

Охин - (8/23-9/22) 
Оюун ухаан, мэдлэг боловсролыг дээдлэх өдөр. Сарны сайн нөлөөгөөр шинжлэх ухааны болон шашин, зан үйлийн судалгаа амжилттай. Эндээс далдлагдсан мэргэн санаа, нууц ухааныг олж авна. Санхүүгийн байдал сайжирна. 

Жинлүүр - (9/23-10/22) 
Ажил төрөл, бодол санаагаа цэгцлэн бясалгах, амсхийх өдөр. Сайтар хөдөлж, биеийн чилээг гаргавал ажиллах чадвар нэмэгдэнэ. Уран бүтээлчид, тэр дундаа зураач, хөгжимчдийн онгод орж, сайхан бүтээл туурвина. 

Хилэнц - (10/23-11/21) 
Тайван байхыг хичээ. Ямар ч хүнд асуудал тулгарсан битгий бухимдаж сандар. Хов жив ярих; бусдын ятгалгад автах, бодлогогүй үйлдэл хийхээс болгоомжил. Гоо сайхан, эрүүл мэндээ анхаарч, биеэ арчилбал үр дүн сайтай. 

Нум - (11/22-12/21) 
Аливаад хянуур хандах өдөр. Сэтгэл санаа тавгүйтэн нойргүйтэж болзошгүй нь Сарны таагүй нөлөөтэй холбоотой. Ажил албаны хүрээнд ямар ч асуудалд хянуур, алдаа гаргахаас зайлсхийх нь чухал. Биеийн байдал сайнгүй байх тул хэт их ачаалал, биеийн хүчний хүнд хүчир хөдөлмөр таагүй. Тиймээс ажлын ачааллаа зөв тохируул. 

Матар - (12/22-1/19) 
Урьдчилан таамаглах аргагүй өдөр. Өдрийн эерэг, сөрөг нөлөө ээлжлэх тул тодорхойлох боломжгүй байна. Та өөрөө ч мэдэлгүй гэнэтийн шийдвэр гаргаж бусдыг гайхшруулна. Энэ нь хувийн амьдралын юмуу, ажил албаны хүрээнд хамаарч болно. Аливаа шийдвэр олон эрсдлийг араасаа дагуулдаг болохоор сайтар бодож тунгаа. 

Бумба - (1/20-2/18) 
Хайр энэрэхүй сэтгэл хүчтэй байна. Бэлэг сэлт өгөх, гэм нүглээ наманчлах, уучлалт гуйх, зөв буруугаа ойлголцох, эвлэрэхэд ээлтэй. Ном уншуулах, за-сал хийлгэх, мөргөл залбирал үйлдэх нь таны амьдралд шууд нөлөөтэй. Уурлаж цухалдах, хэрэлдэх, бусдад мууг хүсэх цээртэй. 

Загас - (2/19-3/20) 
Мэдээлэл цуглуулах, нууцад нэвтрэх өдөр. Мэдлэг боловсрол, мэргэжлийн ур чадвараа дээшлүүлэхийг хүсдэг хүнд сайхан боломж гарна. Харилцаа холбоо бүх талаар ашигтай. Үдээс хойш ажлаа дүгнэхэд тохиромжтом байна. Зарга эхлүүлэх, чухал асуудлыг шийдвзрлэхэд сайн. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment