
Монгол бөх геннисийн дээд амжилтанд бүртгүүлсэн өдөр намрын нээлтийн барилдаан болно. Улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан есдүгээр сарын 17-ны өдрийн 14 цагаас Монгол бөхийн өргөөнд болох юм. Энэ үеэр мөн Монгол бөхийн өргөөнд Өвөрхангай аймгийн Хужирт сумын айраг цагаан идээний баяр үзсэгэлэн худалдаа болно хэмээн МҮБХ-оос мэдээллээ.



