-10o
Улаанбаатар хот
mobile menu

2024 оны зуны олимп Парист, 2028 оны олимп Лос-Анжелест болно

2017-09-19 09:53:43

Олон улсын олимпийн хороо  (ОУОХ) 2024 ба 2028 оны Зуны олимпийн тоглолтын  эзэн хотуудыг зарлажээ. 2024 оны зуны олимпийн тоглолт Парис хотноо явагдах бөгөөд дөрвөн жилийн дараа нь толголтын буухиаг Лос-Анжелес хүлээн авахаар боллоо. Ийм шийдвэрийг Перу улсын Лима хотноо болсон Олон улсын олимпын хорооны хуралдаанаас гаргалаа.

Олимп-2024\ явуулах эрхийн төлөө  Гамбург, Будапешт, Ром, Парис, Лос-Анжелес хотууд өрсөлдөж төгсгөлийн шатанд  дээрх хоёр хот шалгарсан байжээ. Парис сүүлийн удаа Олимпыг 1924 онд, Лос-Анжелес 1984 онд зохион байгуулж байлаа. Ирэх зуны олимпийн тоглолт 2020 онд Токио хотноо явагдах юм.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment