8o
Улаанбаатар хот
mobile menu

Азийн 16 хүртэлх насны АШТ-ий эрхийн төлөөх тэмцээн өнөөдөр эхэлнэ

2017-09-20 10:48:00

Азийн 16 хүртэлх насны АШТ-ий эрхийн төлөөх тэмцээний “I хэсэг”-ийн тоглолтууд өнөөдрөөс эхлэн Монголын Хөлбөмбөгийн Холбооны цэнгэлдэх хүрээлэнд явагдана. 

“Манай шигшээ Вьетнам, Австрали, Камбож гэсэн тивийнхээ шилдэг багуудтай таарсан ч өөрсдийн талбай дээр, үзэгчдийнхээ өмнө тоглож байгаагийн давуу талаа ашиглахыг хичээнэ. Бид бүх хүч чадлаа дайчлан тоглох учраас та бүхэн тоглолтын үр дүн ямар байхаас үл хамааран шигшээ багаа дэмжээрэй” гэж 16 хүртэлх насны шигшээ багийн ахлах дасгалжуулагч Д.Нанжид уриалав.

Манай шигшээ маргааш Австрали, 22-нд Вьетнам, 24-нд Камбож улсын шигшээ багтай тус бүр 16:00 цагаас МХБХ-ны цэнгэлдэх хүрээлэнд тоглоно. Та бүхэн тоглолтуудыг NTV телевиз, mycujoo.tv-ээр шууд хүлээн авч үзэхээс гадна МХБХ-ны цэнгэлдэх хүрээлэнд ирж /тасалбар 2000₮/ шигшээ багаа дэмжих боломжтой. Ирэх онд Малайз улсад болох Азийн АШТ-ий эрхийн төлөө 45 улсын шигшээ баг 10 хэсэгт хуваагдан өрсөлдөнө. Хэсэг бүрийг тэргүүлсэн 10 баг, хэсэгтээ хоёрдугаар байр эзэлсэн хамгийн өндөр үзүүлэлттэй тав, зохион байгуулагч орны баг нийлээд шилдэг 16 баг шигшээ тэмцээнд өрсөлдөнө. Талын хөх чононуудын сүлд хийморь өөдөө байх болтугай.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл