8o
Улаанбаатар хот
mobile menu

ОУХМ Пүрэвдоржийн Орхон цэргийн ДЭЛХИЙН АВАРГА боллоо

2017-09-22 10:39:43

Парис-2017” чөлөөт бөхийн дэлхийн аварга ОУХМ Пүрэвдоржийн Орхон Литвын Клайпеда хотод болж буй 32 дахь удаагийн цэргийн ДАШТ-д алтан медаль хүртлээ. 2014 онд тус тэмцээнд мөнгөн медаль хүртсэн тэрбээр чөлөөт бөхийн төрөлд цэргийн ДАШТ-д түрүүлсэн Монголын зургаа дахь (Түүнээс өмнө гавьяат тамирчин Ганзоригийн Мандахнаран, Сүхээгийн Цэрэнчимэд, ОУХМ Нармандахын Лхамгармаа, Оргодолын Үйтүмэн 2014 онд, Ганбаатарын Отгонжаргал өчигдөр түрүүлсэн) тамирчин боллоо. 2017 онс гарснаас хойш насанд хүрэгчдийн УАШТ, оюутны УАШТ, Иван Ярыгиний “Алтан Гранпри”, “Монголиа Опен”, Польшийн нээлттэй тэмцээн, Мадридын Гранпри, ДАШТ-д түрүүлээд байсан П.Орхон найм дахь алтан медалиа Литвын дэвжээнээс хүртэв. 
П.Орхон цэргийн ДАШТ-д түрүүлсэн ч энэ жил анхны ялагдлаа амссан юм. Түүний жинд таван бөх тойргоор барилдсан бөгөөд П.Орхон хоёрдугаар тойрогт 2014, 2016 оны цэргийн ДАШТ-ий мөнгөн медальт БНХАУ-ын Жиа Липинд оноогоор ялагдсан ч Беларусь, АНУ, Украины бөхчүүдийг цэвэр ялснаар аваргалах болзлоо биелүүлсэн юм. 
Эмэгтэйчүүдийн 58 кг-д спортын мастер Нансалмаагийн Лхагвадулам, 60 кг-д спортын мастер Пүрэвхүүгийн Шинэхүү нар хүрэл медаль хүртлээ. Харин эрэгтэйчүүдийн 74 кг-д спортын мастер Бат-Эрдэнийн Бямбадорж хагас шигшээд ДАШТ-ий алт, мөнгөн медальт ОХУ-ын Хетик Цаболовт, хүрэл медалийн төлөөх барилдаанд өсвөр үе, залуучууд, насанд хүрэгчдийн Азийн аварга, оюутны дэлхийн хошой аварга Ираны Реза Афзали нарт ялагдснаар тавдугаар байрт оров. Маргааш эмэгтэйчүүдийн 69 кг-д Пүрэвжавын Сүрэн, нөгөөдөр 75 кг-д Пүрвээгийн Номин-Эрдэнэ нар барилдана.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
монгол
Ялагдал хүлээнээ гэдэ маш том сургамж шүү. Ерөөсөө биеэ тоож болохгүй. Биялагдаж бгаа бол би болоогүй бна гэсэн сэтгэлээр хандөж бэлтгэлээ улам сайн хийгээрэй. Олимп удахгүй шүү.
2017/09/22 1.241.210.243