Японы мэргэжлийн сумо бөхийн дэвжээнд манай бөхчүүд сүүлийн арав гаруй жил эзэгнэж байгаа. Тиймдээ ч сүүлийн дөрвөн их аварга нь Монгол хүмүүс байгаа. Тэгвэл эх орныхоо нэрийг олон лусад гаргаж яваа хөвгүүдийн нэг Токитэнкү А.Хүчитбаатар цусны хорт хавдар хэмээх өвчин туссан. Түүний хувьд сүүлийн хоёр башёг гэмтлийн улмаас барилдаагүй өнжсөн ч хүнд өвчны улмаас ийн башёг өнжсөн нь талаар олон нийтэд мэдээлсэн юм. Одоогоор Монголоос гэрийнхэн нь очоод байгаа бөгөөд эрчимтэй эмчилгээ хийгдэж байгаа аж. Эмчилгээ ирэх дөрөвдүгээр сард дуусах төлөвтэй байгаа гэнэ. Токитэнкү А.Хүчитбаатар эмчилгээний улмаас 141 кг жинтэй байсан ч 15-20 кг жин хасагдаж, үс нь шингэрсэн байна.
Токитэнкү А.Хүчитбаатар өвчний улмаас 15-20 кг туржээ
2016-01-15 11:15:00