8o
Улаанбаатар хот
mobile menu

Өнөөдрийн өрнийн зурхай

2017-09-30 12:02:33

ХОНЬ - (3/21-4/19)

Та ямар ч төлөвлөгөөтэй байсан хувийн дэг журмыг чандлан сахиарай. Учир нь та өөрөө ч мэдэлгүй эмх цэгцгүй байдал, таагүй нөхцөлийг бий болгоно. Аливаа асуудалд эрүүл саруул сэтгэлгээгээр хандвал үр дүнтэй. Орон гэрээ тохижуулах, эд хогшлоо шинэчлэхэд ээлтэй сайн.

ҮХЭР - (4/20-5/20)

Худал хуурмаг бүхэн ил тод болох өдөр. Эрч хүчээ дэмий үрэхээс зайлсхий, битгий их ядар. Хов жив ярих, хэл ам хийхээс, хоосон амлалт өгөхийг цээрлэ. Машин техниктэй болгоомжтой харьц. Үдшийг сэтгэлд нийцтэй хүнтэй өнгөрүүл.

ИХЭР - (5/21-6/21)

Зүүд зөн хурцдах, далд авьяас чадвар илрэх өдөр. Өнөөдөр хүчтэй биоэнерги бүхий хүмүүсийн авъяас нь нээгдэж, олон зүйлийн мөн чанарт нэвтэрнэ. Ирээдүйгээ төлөвлөх, зөвхөн сайн сайхан зүйлийг төсөөлөн бодох нь чухал нөлөөтэй.

МЭЛХИЙ - (6/22-7/22)

Худал хуурмаг бүхэн ил тод болох өдөр. Эрч хүчээ дэмий үрэхээс зайлсхий, битгий их ядар. Хов жив ярих, хэл ам хийхээс, хоосон амлалт өгөхийг цээрлэ. Машин техниктэй болгоомжтой харьц. Үдшийг сэтгэлд нийцсэн хүнтэй өнгөрүүл.

АРСЛАН - (7/23-8/22)

Хүчин зүтгэл шаардсан ажлыг барьж авбал бусдын дэмжлэгтэйгээр хурдан дуусна. Удирдлагаас хичээл зүтгэлийг тань үнэлнэ. Аливаа асуудлаар шийдвэр гаргахдаа зөн билэг, дотоод сэтгэл, мэдрэмжээ дага. Өнөөдөр эхлэсэн ямар ч ажлыг дуусгалгүй орхиж болохгүй. Учир нь дараа дахин зууралдах хэрэг гарна.

ОХИН - (8/23-9/22)

Хүнд өдөр, тиймээс боломжтой бол гэр зуураа өнгөрөөхийг хичээ. Аливааг шинээр эхлэх, чухал ажил хэргийг амжуулахад муу. Оюунлаг байхыг хичээ, амьдралын туршлагатай хүнтэй харьцаж, зөвлөгөө ав.

ЖИНЛҮҮР - (9/23-10/22)

Дотно харьцаа шалгуурт өртөнө. Бусадтай ойлголцоход амаргүй байх бололтой. Амраг тань үндэслэлгүй хардаж болзошгүй. Уурлахыг урьтал болголгүй учир зүйгээ олохыг хичээ. Хэн нэгэнтэй эв эвдэрсэн бол эвлэрэх хийхдээ жирийн бусаар аргаар оролдоод үз.

ХИЛЭНЦ - (10/23-11/21)

Гоо сайхан, төгс нийцлийн өдөр. Гэр бүл болох, харилцан ойлголцох, шинэ хүнд нэр өгөхөд ээлтэй сайн. Шийдвэр гаргах, шүүх заргын асуудлыг эхлүүлэхэд тохиромжтой. Санасан бүхэн сэтгэлчлэн бүтнэ. Өнөөдөр таны хийж буй ямар ч ажил төрөл баяр баясгалан авчирах ёстой.

НУМ - (11/22-12/21)

Бүтээлч үйл ажиллагааны өдөр. Гэхдээ бүгдийг нэг зэрэг хийхээр хүч чадлаа шйвхан зүтгэх хэрэггүй. Та үүнийг ингэж л хийх ёстой гэж зүтгэвээс амжилтад хүрэхгүй. Бүтэхгүй байгаа ажилд бусдын санал зөвлөгөө, тус дэмийг ав. Харилцаа холбоогоо өргөжүүлэх, мэдээлэл солилцох, шинэ танилтай болоход тохиромжтой цаг үе.

МАТАР - (12/22-1/19)

Өнөөдрийг гэртээ өнгөрөөхийг хичээ. Олон хүнтэй уулзахаас зайлсхий. Шинэ танилтай болох, шинээр харьцаа холбоо тогтооход таагүй. Хууч өвчин хөдлөх магадлалтай. Үг хэл яриа, үйл хөдлөлөө сайтар хяна.

БУМБА - (1/20-2/18)

Худал хуурмаг бүхэн ил тод болох өдөр. Эрч хүчээ дэмий үрэхээс зайлсхий, битгий их ядар. Хов жив ярих, хэл ам хийхээс, хоосон амлалт өгөхийг цээрлэ. Машин техниктэй болгоомжтой харьц. Үдшийг сэтгэлд нийцтэй хүнэй өнгөрүүл.

ЗАГАС - (2/19-3/20)

Хувьсал өөрчлөлтийн өдөр. Цэвэр ариун сэтгэл, бодол санаатай байвал санасан хэрэг бүтнэ. Эхэлсэн ажлаа дуусга, хийж байгаа зүйлээ сайтар нягтал. Биеийн хүчний хүнд хүчир ажил, оюуны их ачаалал эрүүл мэндэд муугаар нөлөөлнө. Найз нөхөдтэйгээ уулзаж сэтгэлээ сэргээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment