8o
Улаанбаатар хот
mobile menu

Завхан, Увс, Дундговь, Сүхбаатар аймгуудад өвөлжилт хүндэрчээ

2016-01-15 16:45:00

Аймгийн удирдлагуудтай хийсэн цахим хурлаар Завхан, Увс, Дундговь, Сүхбаатар аймгуудын өвөлжилтийн талаарх мэдээллийг сонсож, хүндрэлийг давахад шийдвэрлэх шаардлагатай байгаа асуудлуудыг ярилцлаа. Дээрх аймгуудын ихэнх сумдад цасны зузаан тал газраа 2-12 см, уулархаг нутгаараа 20-40 см-т хүрч сүүлийн хэд хоногт хүйтний эрч эрс чангарч байгаа тул өвөлжилт хүндэрч эхэлсэн байна. Орон нутгийн удирдлагууд аймгийн Засаг даргын мэдлийн өвс, тэжээлийг сум, багуудад хүргүүлж дууссан, ирэх долоо хоногт Улсын нөөцийн өвс, тэжээлийг хүргүүлэх ажлыг зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байгаа ажээ. Зарим сумдад хүрэх зам харгуй хаагдсанаас том оврын машинаар зам гаргаж байна. Сүхбаатар аймгийн 5 суманд цэцэг өвчин гарсан бөгөөд вакцины хүрэлцээ муу байгааг анхаарч өгөхийг хүссэн бол нийт аймгууд өвөлжилтийн хүндрэлийг давахад тусгагдсан санхүүжилт орж ирэхгүй байна гэлээ. Мөн малчид бэлэн мөнгөгүй байгаа учраас тэжээлийн үнийг хямдруулж, зээлээр авах хүсэлтэй байгааг аймгийн удирдлагууд уламжиллаа.

Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой  комиссын дарга Ц.Оюунбаатар нийт аймгуудад 6580 тн өвс, 2678 тн тэжээлийг хямдралтай болон үнэ төлбөргүй хуваарилан хүргүүлсэн, ирэх 7 хоногт 2430 тн өвс тэжээлийг өвөлжилт хүндэрсэн аймаг, сумдад дахин хүргэнэ. Түргэн тусламжийн 47 автомашиныг зарим аймгийн сумдад хуваарилахаас 30 гаруйг нь Засгийн газрын хуралдаанаар ойрын үед хэлэлцүүлж, шийдвэрлүүлнэ. Өвөлжилтийн хүндрэлийг давж гарахад 1 тэрбум 400 сая төгрөг төсөвлөсөн бөгөөд Төрийн сангийн гүйлгээ ойрын хугацаанд хийгдэж эхлэх тул хөрөнгийн асуудал удахгүй шийдэгдэнэ гэлээ.

Өнөөдрийн байдлаар 16 аймгийн 50 гаруй сум цагаан зудтай, 20 аймгийн 120 сумдад зудархуу, бүх нутгаар цасан хучлага 10-40 см байна. Ойрын үед хүйтний эрч чангарах төлөвтэй байгаа учраас орон нутгийн удирдлагууд анхаарч ажиллах, хил залгаа аймаг, сумд мэдээллээ харилцан шуурхай солилцож,  зам арчилгаа, отроор өвөлжиж байгаа мал, малчин, Улаанбаатар хотруу тээвэр хийж байгаа машин техникийн бүрэн бүтэн байдалд анхаарч, хүндрэл үүссэн тохиолдолд хүн хүч, техникийн тусламжийг бэлэн байлгахыг Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга С.Баярцогт үүрэг болголоо. Аймгуудаас тавьсан саналуудыг нэгтгээд нэн чухал шаардлагатайг эхний ээлжинд шийднэ. Мөн өвөлжилтөөс гадна мал төллөлт, хаврын тариалалт зэрэгт анхаарах, тэргүүний аймаг, сум шалгаруулах материалаа ойрын хугацаанд ирүүлэх, нийслэлийн жишгээр Төрийн нэгдсэн үйлчилгээг нэг цэгээс хүргэх ажлын бэлтгэл хангах хэрэгтэйг анхаарууллаа гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Jock
We need a lot more inthgiss like this! http://vyniopg.com [url=http://jmlxkfh.com]jmlxkfh[/url] [link=http://ffnrffmvt.com]ffnrffmvt[/link]
2016/04/21 103.17.108.42
Misty
I think you've just captured the answer <a href="http://quyythnsig.com">pelrectfy</a>
2016/04/21 103.17.108.42
Lucky
Heckuva good job. I sure aptarciepe it. http://ktbcgeswdt.com [url=http://rhokbqyuqa.com]rhokbqyuqa[/url] [link=http://prsrdlpumsn.com]prsrdlpumsn[/link]
2016/04/20 103.17.108.42
Elric
I want to send you an award for most helpful <a href="http://kiyykpo.com">inetnret</a> writer.
2016/04/20 103.17.108.42
Betsey
Your articles are for when it ablyeutlso, positively, needs to be understood overnight.
2016/04/19 103.17.108.42
Keshawn
What a plueasre to find someone who thinks through the issues
2016/04/19 103.17.108.42
chuhamaa chuham hotiinhnii utaan dundah ovol bol jiriin vzegdel shdee
2016/03/11 103.17.108.42
tsochloo
huue ene bayrtsogt HULGAICH chini bj l bgaa umuudaa.Mongolchuud uneheer hultsengui ard tumen shuu
2016/01/16 103.17.108.42
zochin
sots ueiin uvuljilt hunderlee gedeg asuudal yrduu huuchrahguim daa. malchid ni buh yumaa zuulguud surcan, arai l ik zardal garaad bh shig. bidnii tatvariin mungu.
2016/01/15 103.17.108.42
  • Recent
  • Most Read
  • Most Comment