8o
Улаанбаатар хот
mobile menu

Ажлын ярилцлагад орохдоо дараах зүйлийг анхаараарай

2016-01-15 17:04:00

1.  Хөдөлмөрийн ёс зүй: Таны ирээдүйн зорилго таны ажилд орохыг хүсч буй компаний зорилго чиглэл, алсын хараатай хэр нийцэж байгаа эсэх,  мөн түүнчлэн тухайн компанийг амжилт олоход таны үүрэг роль хэр зэрэг байх вэ гэдгийг ярилцлага авагч хүндээ сайн тайлбарлаж ойлгуулах нь чухал.  Ажил горилогчийг шалгах үндсэн шалгуурын нэг бол өмнө нь ямар ажлыг, хэр сайн гүйцэтгэлтэй хийж байв гэдэг юм.  Тиймээс ярилцаж буй хүндээ урьд нь ямар албан тушаалыг, яаж хэрхэн амжилттай хашиж байсан талаараа илэн далангүй хуваалцах хэрэгтэй.  Шаардлагатай чухал ажил хэргийг боломжит хугацаанд нь багтааж хийж байсан эсэх, цагийн менежмент хэр сайн эсэх, ажилд сэтгэлээсээ ханддаг эсэх, компанийн өмнөө тавьсан зорилгыг биелүүлэхийн төлөө хүчин зүтгэж чадах эсэхийг тухайн хүний нөөцийн мэргэжилтэн танаас мэдэхийг илүүд үзнэ.

2.   Эерэг хандлага: Дараагийн чухал зүйл бол таны хандлага юм.  Ярилцлага авагч хүн таны хандлага хэр байх нь вэ гэдгийг мөн ажигладаг.  Тиймээс та өмнөх ажлын байран дээрээ бусад хамтран ажиллагсаддаа хэр зэрэг эерэгээр нөлөөлж байсан талаараа дурьдах нь зүйтэй.  Зарим хүмүүс угаас цовоо сэргэлэн, үргэлжийн баяр баясгалантай байдаг бол зарим хүмүүсийн хувьд үлбэгэр сул, биеэ авч яваа байдал нь хүртэл гаднаасаа нэг л биш харагддаг.  Тиймээс та ярилцлага авагч хүнтэйгээ уулзмагцаа гар барин инээмсэглэж, мэндийг нь мэдэх хэрэгтэй.  Та чадварлаг байж болно.  Гэхдээ уйтгартай, дүйнгэ юм шиг байвал таныг ажлын байран дээрээ хүртэл ийм байх вий гэсэн үүднээс ажил олгогч таныг ажилд авах нь юу л бол…

 3.  Харилцааны ур чадвар: Ярилцлага гэдэг бол нэг ёсны таны харилцааны ур чадварыг шалгаж буй агшин зуурын шалгалт бөгөөд та өөрийнхөө хэн бэ гэдгийг ажил олгогчид ойлгуулж, мэдрүүлэх алтан боломж юм.  Тиймээс ярилцлаганд орохдоо урьдаас бэлдэж, өөрийнхөө чадваруудыг таниулах хэрэгтэй.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment