8o
Улаанбаатар хот
mobile menu

М.Уранцэцэг Ташкентын Гран При-д түрүүлэв

2017-10-08 13:00:00

Узбекстаны нийслэл Ташкент хотноо болж буй  Гран при тэмцээнээс эмэгтэйчүүдийн 48 кг-д гавьяат тамирчин М.Уранцэцэг алтан медаль, эрэгтэйчүүдийн 66 кг-д ОУХМ Г.Хэрлэн мөнгөн медаль, түүний жинд ОУХМ Д.Алтансүх хүрэл медаль тус тус хүртжээ.“Ташкент-2017” Гран при-д 15 орны 139 тамирчин оролцож байгаа бөгөөд манай улсаас найман жүдоч хүч үзэж байна.
Тэмцээний эхний өдөр эрэгтэй 60, 66, эмэгтэй 48, 52, 57 кг-ын жингийн барилдаанууд болж, медалийн эзэд тодорлоо. Эмэгтэйчүүдийн 48 кг-д гавьяат тамирчин М.Уранцэцэг ОХУ, Унгарын бөхчүүдийг дараалан цэвэр ялсан. Улмаар аваргын төлөө Сербийн Милица Николичийг иппон үнэлгээгээр буулган авснаар Гран При-гийн алтан медалийн эзэн болов.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
baby
Мундаг эмэгтэй шуу.Амжилт2
2017/10/09 112.72.11.120