8o
Улаанбаатар хот
mobile menu

Япон бөхчүүд 10 жилийн дараа Хацу башёд түрүүлэх үү

2016-01-16 11:57:00

Сүүлийн арав гаруй жил Монгол бөхчүүд мэргэжлийн сумо бөхийн дэвжээг эзэгнэж байгаа. Үүний нэгэн тод илрэл нь мэргэжлийн сумо бөхийн сүүлийн дөрвөн их аваргууд нь Монгол Улсын иргэд байдаг. Түүнчлэн дараагийн аварга болох магадлалтай бөхчүүдийн тэргүүн эгнээнд мөн л Монгол бөхийн нэр дурдагдаж байна. Олон жилийн түүхтэй сумогийн олон рекордуудын Монгол хүн эвдэж байгаа. Ийн сүүлийн арав гаруй жил үндэсний спортыг Монгол хүн тэргүүлж байгаа нь арлын орны иргэдийн хувьд тийм ч таатай хандадгүй нь лавтай. Мэргэжлийн сумо бөхийн дээд зиндаанд 10 жилийн өмнө буюу 2006 оны нэгдүгээр сарын башёд Япон бөх түрүүлсэнээс хойш өдгөө хүртэл Япон бөх эзэн хааны цомыг авч чадаагүй байгаа. Тиймээс энэ сарын башёд Япон бөхчүүдийг түрүүлж эзэн хааны цомыг өргөх цаг болсныг Япон бөхчүүдэд мэргэжилтнүүд нь сануулаад байгаа аж. Эхлээд зургаа хонож байгаа башёг Их аварга  Хакүхо Даваажаргал, озэки Котошёогикү, маэгашира Такаясү нар зургаан даваатай тэргүүлж байна. Харин тэдний араас Харүмафүжи, Окиноүми, Тоёохибики нарын бөхчүүд 5 даваа, 1 унаатай тэргүүлэгчдийн хоёрдугаар эгнээнд бичигдэж байгаа юм.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
zochin
gadaad bohchuud barilduulahaa bolisonii daraa l japan boh turuuleh baih daa
2016/01/17 103.17.108.42
Deed zindaand barildaj bga manai buhchuudiig bugdiig n hayaj baij turuulne gedeg hetsuu shdee
2016/01/16 103.17.108.42
  • Recent
  • Most Read
  • Most Comment