-8o
Улаанбаатар хот
mobile menu

Өнөөдрийн өрнийн зурхай

2017-10-23 09:47:30

Хонь 

Хүлээц муутай өдөр. Хэрэгцээгээ тэнцүүлж чадахгүй байгаа тул гэр ахуйн ажилд амралтгүй зүтгэнэ. Та хэдий завгүй байлаа ч ойр байгаа хүмүүстэйгээ хүлээц тэвчээртэй хандаарай. Тэд бол таны амьдралын хамгийн чухал хэсэг гэдгийг хэзээ ч мартаж болохгүй. Та мөнгөгүй амьдарч чадах ч тэдэнгүйгээр амьдрач чадахгүй. Өөрийн юу хийх талаар оновчтой хэтийн төлвийг гаргаад бүх зүйлийг байранд нь оруул. Амар аргаар мөнгө олох гэж хичээх хэрэггүй. 

Үхэр 

Гадаад түрэмгийлэлтэй өдөр. Энэ өдөр ажлаа дуусгахыг хичээ. Яагаад гэвэл таны ажлыг зогсолтонд оруулж болзошгүй асуудал гарч магадгүй. Бизнес явуулах санхүүгийн үйл ажил явуулах зэрэгт таатай. Урьд өдрийн жигд үйл ажил нь том биш ч гэлээ хэтийн төлөвийн өөрчлөлтөнд хүргэх болно. Өдрийн хоёрдугаар хагаст гэрээсээ гадуур амрахыг бод. 

Хамтатгах 

Гэгээлэг өдөр. Өнөө өглөө сар таны ордонд шилжин байрласан бөгөөд энэ нь таны сарны оргил үе эхлэж байгааг анхааруулж байна. Та эд зүйлсийг хойш нь тавьж өөрийгөө түрүүнд тавь. Бэрхшээл тулгарсан хэн ч бай тэр нь удаан үргэлжилвэл асар том асуудал болох тул хувийн асуудлаа яаралтай шийд. Таны авъяас ур чадвар шаардлагатай болно. Шаргуу ажил таныг багахан цаг амраах боловч одоогийн үйлдэл хүчин чармайлт нь ирээдүйд танд хэрэгтэй бүхний тань замыг нээж өгч байна. 

Мэлхий 

Аюултай хүнд өдөр. Өнөөдөр олонхи мэлхийнүүд биеийн байдал таагүй байх хандлагатай байна. Өвчин хүндрэх магадлалтай тул цаг алдалгүй эмчид хандах нь зүйтэйг од эрхэс сануулж байна. Танаас зардал гарахгүй байсан ч аялалд гарахаас зайлсхий. Эс бөгөөс үр дагавар нь сөрөг байх магадлалтай. Боломжтой осол гэмтлээс хамгаалахын тулд тайван байх хэрэгтэй. Гэр болон ажлын хэрэгт тань хөндлөнгөөс оролцох анхаарал сарниулах зүйл гарч ирэх байх. 

Арслан 

Өдөөн хатгасан өдөр. Бас нэгэн төвөгтэй өдөр болж өнгөрөх төлөвтэй байна. Ялангуяа чухал ажил хэрэг явуулдаг арслангийнханы хувьд амаргүй байх бололтой. Хувийн болон албаны ажил амьдралаа зохицуулахад хэцүү байх болно. Таны хань эсвэл хүүхдүүд чинь гэр бүлдээ цаг заваа зарцуулж, анхаарал тавихгүй байгаа энэ байдалд гомдоллох болно. Иймээс гэр бүлийнхэнтэйгээ чин сэтгэлээсээ халуун дотно яриа өрнүүл. Та хайртай хүнээсээ тусламж авч ч болох юм. Зорилгоо хуваалцах нь танд ашигтай. Өөрийн үүрэг хариуцлагаа ухамсарлах нь гэр бүлтэйгээ аз жаргалтай амьдрах түлхүүр болно. 

Охин 

Азтай өдөр. Сүй тавих хурим хийхэд таатай өдөр. Зарим нэгэн охиныхоны амьдралд онцгой ач холбогдол гарч болзошгүй. Залуу хүмүүс гэр бүл бий болгох шийдвэр гаргаж болзошгүй. Харин хижээл насныхан албан харьцаа тогтоох болно. Сайхан цагийн хуучин андтайгаа уулзаж болзошгүй. Энэ таатай өдрийг ашигла. Өөрийгөө сайн эзэн болохыг харуул. Өнөөдөр бүх л охины ордонд төрөгсөд амжилттай байх болно. Гэрээ, хэлэлцээр хийхэд таатай. 

Жинлүүр 

Чухал өдөр. Та бусад хүмүүсийн талаарх цуу ярианд бүү итгэ. Чимээгүйхэн байж ямар нэгэн чухал нууцыг задлахаас зайлсхий. Үл ойлголцол бий болж болзошгүй. Хэрвээ та машинаар явах гэж байгаа бол болгоомжтой бай. Жолооны ард байхдаа тавьтаргүй жолооч нарыг сайн ажиглаж, жолооны ард утсаар бүү ярь. Таны зөн билиг өндөр зэрэгт байна. Өөрийн зөв совингоо дага. Ингэснээр нийгэм болон ажил дээрээ хүндлэл хүлээх болно. Хоромхон зуурт л нөхцөл байдал ирээдүйн тань давуу тал болон хувирч болох юм. 

Хилэнц 

Таагүй өдөр. Өнөөдөр ямар ч тохиолдолд ид шид мэргэ төлгөөр бүү оролд. Ингэх нь аюултай муу хүчийг дуудах болно. Таагүй явдал эсвэл санхүүгийн алдагдалд орж болзошгүй байна. Эргэн тойрныхоо хүмүүстэй харьцахдаа болгоомжтой бай. Зөрчил үл ойлголцол үүснэ. 

Нум 

Төөрөгдүүлсэн өдөр. Үл ойлголцол бүхэл өдрийн турш байх тул аливаа мэдээллийг хүргэх захиа бичиг зөвөлгөө өгөх, үйлчлүүлэгчээсээ захиалга авах зэрэгт туйлын анхаарал болгоомжтой ханд. Мөн энэ өдөр та чадлаасаа хэтэрсэн зүйлийг амлаж болзошгүй. Түүнчлэн аливааг хэтрүүлэн ярих чухал боловч жижиг үйлийг анзаараагүй өнгөрөх зэрэг алдаа гаргаж болзошгүй. 

Матар 

Чадал сорьсон өдөр. Амаргүй өдөр байх болно. Ялангуяа та түргэн ууртай бол. Дэндүү хатуу үг сонсож бусдыг балбаад хаячихмаар хүсэл чинь тун хүчтэй байж болзошгүй тул сэрэмжтэй бай. Бусдыг өөрөөсөө холдуулахгүйн тулд эелдэг найрсаг арга барилаар харьц. Хайртай хүмүүсийн хувьд үр дүнтэй харилцаа чухал тул ярих заавар өгөх бодлоо хэлэхдээ товч тодорхой ярьж ойлгуулах хэрэгтэй. Ярианы сэдэв агуулга харилцан адилгүйгээс болж санал зөрөлдөөн үүсэх бололтой. Ялангуяа ах дүү нартайгаа. Тиймээс эв найрамдалтай байхын тулд тэвчээр зориг хэрэгтэй. 

Хумх 

Хямралтай өдөр. Өнөөдөр амлалт тангараг өгөх дэмий ярианаас зайлсхийхийг хичээ. Эрсдэлтэй шалгагдаагүй төсөлд болон үл хөдлөх хөрөнгийн наймаанд бүү оролц. Танилууд ба найз нөхдөдөө болгоомжтой ханд урьдчилан таамаглах аргагүй байдал үүсгэх үйл явдал болж болзошгүй. 

Загас 

Орчин үеийн чиг хандлагатай өдөр. Та ухаалаг байж зарим нэг хялбар гэсэн зүйлийг авч хэлэлцэн хийх хэрэгтэй. Хийх гэсэн ажлаа хагас дутуу хийхгүй байх нь нээлт хийх боломж олгоно. Чухал гэсэн зүйлсийг хийхдээ илүү анхааралтай бай. Өнөөдрийг ажил хэрэгчээр эхлээрэй. Таны ямар ааштай эхэлснээс өнөөдрийн ажил шалтгаална. Энэ орой танд үнэхээр хөгжилтэй байх болно. Таны найз нарын нэг нь сэтгэл татам байж тантай хайр дурлалын холбоо тогтоохыг эрмэлзнэ. Өөрийн ажлыг тайлагнахад бэлэн болсон бол, хөгжихийн тулд санхүүгийн дэмжлэг эрж хайгаарай. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment
Санал асуулга
Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн Засгийн газрыг огцруулах нь зөв үү

Нийт санал өгсөн: 76