8o
Улаанбаатар хот
mobile menu

Тойм: Отгон сум дахь ЭРЛИЙН БАГИЙГ буулгаж,“Мэдээлэл холбооны сүлжээ” ТӨХК-ийн зөрчил илэрсэн өдөр

2017-10-25 18:40:00

Завхан аймгийн Отгон сумын Отгонтэнгэр ууланд авиралт хийж яваад цасан нурангид өртөн сураггүй болсон иргэдийг эрэн хайх ажиллагаа өнөөдөр гурав дахь өдрөө үргэлжилж аврагчид шуурхай ажиллан осолдсон иргэдийг цогцсыг бүрэн олж, эрлийн ажиллагааг дуусгасан билээ.

ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал, тэргүүн дэд дарга, бригадын генерал Г.Ариунбуян нараар ахлуулсан ОБЕГ, Ховд, Завхан, Увс, Баян-Өлгий, Говь-Алтай аймгийн Онцгой байдлын газар, ОБЕГ-ын харьяа Давтан сургалт, сэргээн заслын төв, Аврах тусгай анги, Нийслэлийн Аврах анги, Зэвсэгт хүчний 325, 303 дугаар анги, Цагдагийн ерөнхий газар, аймгийн ЗДТГ, Цагдаагийн газар, Мэргэжлийн хяналт, Шүүхийн шинжилгээний алба, Уулын холбооны гишүүд, Эрүүл мэндийн газар, Нэгдсэн эмнэлэг, Отгонтэнгэр тусгай хамгаалалтын захиргаа, сумын иргэд, Монголын Уулчдын үндэсний холбоо, Баянхонгор аймгийн Цагдаагийн газар, Говь-Алтай аймгийн Шүүхийн шинжилгээний алба, МҮОНТ гээд нийт 204 алба хаагч, 30 техник хэрэгсэл, 2 нисдэг тэрэгтэйгээр үүрэг гүйцэтгэн ажиллалаа.

Эрлийн ажиллагаа амжилттай болж дууссантай холбогдуулан Отгон суманд байгуулаад байсан хээрийн удирдлагын шуурхай штабыг буулган хүн, хүч хэрэгслийг татсан гэсэн мэдээллийг албаны байгууллагаас өглөө. Энэ бүх мэдээллийг багтаасан Монголын нэг өдөр тойм булангаа хүргэж байна. 

Өнөөдөр манай хэвлэлийн хуудаснаа 

Ө.Энхтүвшин: Уулчдыг ойролцоогоор 700 метрийн өндрөөс унасан гэж дүгнэж байгаа

ЭРЛИЙН АЖИЛЛАГАА ГУРАВ ДАХЬ ӨДРӨӨ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

Завхан аймгийн Отгон сумын Отгонтэнгэр ууланд авиралт хийж яваад цасан нурангид өртөн сураггүй болсон иргэдийг эрэн хайх ажиллагаа өнөөдөр гурав дахь өдрөө үргэлжилж байна. Ослын голомтод ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал, тэргүүн дэд дарга, бригадын генерал Г.Ариунбуян нараар ахлуулсан Онцгой байдал, Цагдаа, Зэвсэгт хүчин, шүүхийн шинжилгээ, эмнэлгийн байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэн ажиллаж байна.

Аврах ажиллагааны хээрийн штаб штаб 2811 метрийн өндөрт байрлаж, аврагчид 200 метр өргөн, 800 метр орчим урт, ойролцоогоор 160000 м2 талбайд эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байгаа юм.Өнөө өглөө эрлийн ажиллагааг 07:30 цагт нийт 89 алба хаагчийн бүрэлдэхүүнтэйгээр эхлүүлсэн.
Цасны зузаан 3-5 метрийн гүнд хүрсэн, уулын цас дагтаршиж хатуурч, хунгарласан байгаа учир аврагчид цасыг ухаж эрлийн ажиллагаа явуулж байна 

Ө.ЭНХТҮВШИН: УУЛЧДЫГ ОЙРОЛЦООГООР 700 МЕТРИЙН ӨНДРӨӨС УНАСАН ГЭЖ ДҮГНЭЖ БАЙГАА


Харин Шадар сайдаар ахлуулсан ажлын хэсгийнхэн өчигдөр орой 17.35 минутад нисэхэд газардлаа. Буусаныхаа дараа Шадар сайд Ө.Энхтүвшин үүсээд буй нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө. Шадар сайд Ө.Энхтүвшин хэлэхдээ  “Маш эмэгнэлтэй осол болжээ. Отгонтэнгэр хайрханд очсон хүмүүс маань тав дахь өдрөө хоночихоод маргааш нь авирсан байна. Хайрханыхаа орой дээр үдээс хойш гарсан юм байна. Ойролцоогоор 17.00 цагийн орчимд юм шиг байна. Ингээд буцаад суусан боловч 10 нь бууж ирсэн 17 нь бууж ирээгүй. Нийтдээ 20 эрэгтэй, долоон эмэгтэй байсан байна. Эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн өдрөө 10 хүний цогцосыг олсон. Өчигдөр дөрвийг олсон. Одоо цаана нь гурав үлдэж байна. Эрэн хайх ажиллагаа нэлээд хүнд нөхцөлд явагдаж байгаа. 3200 метрийн өндөрт энэ ажиллагаа явагдаж байгаа. Би нисдэг тэргээр хоёр удаа тойрч харсан. Мэргэжлийн хүмүүс хавтангийн гулгалт болсон байна гэж үзсэн. Удаа дараа орсон цас наранд хайлж хавтан үүсгэдэг юм байна. Тэрхүү хавтан нь нэлээд томоороо уулчдыг авч доошоо гулссан байна. Ойролцоогоор 700 орчим метрийн өндрөөс унасан гэж дүгнээд байгаа” гэсэн мэдээллийг өглөө. Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү. 

СУРВАЛЖЛАГА: Алуурын амбаар болсон дэн буудлуудыг цэгцлэе

Сүүлийн жилүүдэд  бага насны хүүхдийг хүчирхийлсэн, амь насыг нь хөнөөсөн, ангир уургаасаа салж амжаагүй нялх үрсийг төрсөн эх нь зарсан гэх олныг цочирдуулсан хэрэг шил шилээ даган гарах болов. Одоогоос хоёр жилийн өмнө дөрвөн настай бяцхан охин төрсөн эцэг, хойд эхийнхээ гарт харамсалтайгаар амь насаа алдаж төв талбай дээр хүмүүс гашуудан зул өргөж байсан нь саяхан. Хамгийн сүүлд таван настай охиныг хойд эцэг нь хүчирхийлсэн хэрэг энэ сарын 16-нд гарсаны дараа “хүүхдийн төлөө за” гэж дуугарах ёстой ТББ-ууд, эрх баригчид  сая л  нэг нойрноосоо сэрэх шиг болов уу гэлтэй хуулийн заалтыг чангатгах, хүүхдийн эрх, хамгааллын тухай дуугарч, жагсаал цуглаан болж эхлэв. Өчигдөр (2017.10.24) охид эмэгтэйчүүд, бага насны хүүхдийн хүчирхийллийн эсрэг “Лантуун дохио” ТББ-аас Сүхбаатарын талбайд жагсаал зохион байгуулав.

Орой 18:00-21:00 цаг хүртэл   зохион байгуулсан жагсаалд 200 гаруй сайн дурын залуус нэгдэж хүмүүсээс гарын үсэг цуглуулсан юм. Тус байгууллагад хүчирхийлэлд өртсөн 300 гаруй хүүхэд эмэгтэйчүүд ханддаг гэх мэдээллийг жагсжаал зохион байгуулагчид хэлж байв. Энэ үеэр Лантуун дохио ТББ-ын тэргүүн Ч.Ганжавхлан хэлэхдээ “Бид өнөөдрөөс эхлэн найман долоо хоногийн жагсаал зохион байгуулна.  Мөн зөвхөн жагсахгүй олон нийтийг хүчирхийллийн эсрэг уриалж олон арга хэмжээ авч тэмцэх болно. Одоогийн байдлаар манай байгууллагад хүүхдийн эрхийг хамгаалах 10 гаруй сайн дурын байгууллага, эрэн сурвалжлах сэтгүүлчид нэгдээд байна” гэлээ. Мөн тус жагсаалд нэгдсэн залуус, олон нийтийн цахим мэдээллийн хэрэгслээр мэдээлэл авч төв талбайд цугласан байна.

Улсын хэмжээнд 29 000 Төрийн бус байгууллага үйл ажиллагаа явуулдаг. Тэдний 3000 нь хүүхдийн эрхийг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа өрнүүлдэг гэсэн албан бус мэдээ бий.

Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү. 

Дараах 42 цэцэрлэгийн хүүхдүүдэд ТОМУУГИЙН ВАКЦИН үнэ төлбөргүй хийнэ

Томуугийн эсрэг дархлаажуулалтын хоёрдугаар ээлжийн вакцин ирсэн бөгөөд дараах 42 цэцэрлэгийн 24 мянган хүүхэд хамрагдана.

Агаарын бохирдол ихтэй газар байрладаг, өмнө нь дархлаажуулалтад хамрагдаж байгаагүй 42 цэцэрлэгийн хүүхдийг НҮБ-ын Хүүхдийн сангаар захиалсан 45 мянган хүн/тун вакцинаар дархлаажуулах юм.

“Арванхоёрдугаар сарын сүүл нэг сарын эхээр томуугийн дэгдэлт гардаг. Үүнээс сэргийлэхийн тулд дархлаажуулах ажлыг хийж байна. Эхний ээлжинд АНУ-ын дэмжлэгтэйгээр 50 мянган хүн тун вакциныг авч дархлаажуулалтын ажлыг эхлээд байна.

Харин өнөөдрөөс 45 мянган хүн тун вакцинаар дархлаажуулах ажлыг эхлээд байна. Энэ ээлжийн вакцин голчлон хүүхдэд чиглэх юм. Томуугийн вакциныг тариулснаас хойш 14 хоногт дархлаа тогтох бөгөөд зонхилон тохиолдож буй гурван вирүсийн эсрэг вакцин. Одоогийн байдлаар нийт 95 мянган хүн/тун вакциныг хүлээн авсан. Цаашид 120 мянган хүн/тун вакциныг хүлээн авна” гэж Эрүүл мэндийн яамны Тандалт шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл хэллээ.

Д/д Цэцэрлэгийн дугаар Олгох вакцин (хүн/тун)
БАЯНГОЛ ДҮҮРЭГ
1 120 дугаар цэцэрлэг 691
2 157 дугаар цэцэрлэг 699
3 162 дугаар цэцэрлэг 670
4 77 дугаар цэцэрлэг 660
5 85 дугаар цэцэрлэг 602
6 87 дугаар цэцэрлэг 599
7 88 дугаар цэцэрлэг 618
8 89 дугаар цэцэрлэг 600
БАЯНЗҮРХ ДҮҮРЭГ
1 22 дугаар цэцэрлэг 666
2 61 дугаар цэцэрлэг 738
3 82 дугаар цэцэрлэг 749
4 122 дугаар цэцэрлэг 826
5 129 дугаар цэцэрлэг 818
6 147 дугаар цэцэрлэг 951
7 191 дугаар цэцэрлэг 274
СҮХБААТАР ДҮҮРЭГ
1 42 дугаар цэцэрлэг 542
2 68 дугаар цэцэрлэг 550
3 69 дугаар цэцэрлэг 543
4 135 дугаар цэцэрлэг 630
5 143 дугаар цэцэрлэг 590
6 160 дугаар цэцэрлэг 576
СОНГИНОХАЙРХАН ДҮҮРЭГ

Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.  

Тийзний үнийг бууруулах боломжийг судлах үүрэг өглөө

Зам, тээврийн хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнэ салбарын удирдлагуудтай уулзаж, нэн түрүүнд шийдвэрлэх шаардлагатай асуудлуудаа ярилцаж, үүрэг чиглэл өгч байна. Тэрээр өнөөдөр Төмөр зам, далайн тээврийн бодлогын асуудал хариуцсан удирдлагуудтай уулзсаныхаа дараа Иргэний нисэхийн салбарын үйл ажиллагаа, өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудлыг сонсож, үүрэг чиглэл өглөө.

Иргэний нисэхийн салбар дахь өнөөгийн байдлын талаар тус яамны Агаарын тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах хэлтсийн дарга С.Мөнхнасан болон Иргэний нисэхийн ерөнхий газрын дарга Л.Бямбасүрэн, МИАТ ТӨХК-ийн захирал Т.Тамир, НТОЗШША-ны дарга Д.Оюунболд болон албаны бусад хүмүүс сайдад танилцуулга хийв. МИАТ компанийн санхүүгийн чадавхийг сайжруулах, зарим улс орнуудтай байгуулсан агаарын харилцааны тухай хэлэлцээрийг шинэ түвшинд гаргаж, сайжруулах шаардлагатай байгааг албаныхан онцоллоо. Мөн Шинэ нисэх буудлын үйл ажиллагааг эхлүүлэх, шаардлагатай хөрөнгө оруулалтыг шийдвэрлүүлэх асуудал тулгамдаад байгаа талаараа танилцуулав.

Салбарын сайд дээрх асуудлуудыг хэрхэн шийдвэрлэх талаар үүрэг чиглэл өгч, санал боловсруулж танилцуулахыг үүрэгдлээ. Мөн МИАТ ТӨХК-ийн зорчигчийн билетний үнийг бууруулах боломж бололцоог эрэлхийлж, санал боловсруулж танилцуулах чиглэл өгөв. Сайд Ж.Бат-Эрдэнэ “Орон нутгийн нисэх буудлуудыг үр ашигтай ажиллуулж, ерөнхий зориулалтын нисэхийг хөгжүүлэх бодлоготой уялдуулах шаардлагатай байна. Агаарын тээврийн салбарыг аялал жуулчлалыг дэмжих чиглэлд идэвхитэй ажиллах нь зүйтэй” гэлээ.

Цасан нурангид өртөж, осолдсон 17 уулчдын цогцсыг бүгдийг нь оллоо

Завхан аймгийн Отгон сумын Отгонтэнгэр ууланд авиралт хийж яваад цасан нурангид өртөн сураггүй болсон иргэдийг эрэн хайх ажиллагаа өнөөдөр гурав дахь өдрөө үргэлжилж байна.

Өнөө өглөө эрлийн ажиллагааг 07:30 цагт эхлүүлсэн. Тэгвэл 10.05 цагт нэг, 10.36 цагт хоёр дахь, 10.40 цагт гурав дахь цогцсыг оллоо гэж эрлийн ажиллагааг газар дээр нь удирдан зохион байгуулж байгаа Шуурхай штабаас мэдээллээ.

Ингэснээр Отгонтэнгэр ууланд авиралт хийж яваад цасан нурангид өртөж, осолдсон 17 уулчдын цогцсыг бүгдийг нь оллоо.

LIVE: “Мэдээлэл холбооны сүлжээ” ТӨХК жил бүр 2 тэрбум төгрөгийн урамшууллыг ажилчдадаа олгодог

Мэдээлэл холбооны сүлжээ ТӨК 2015 онд 2.2 тэрбум, 2016 онд 2.7 тэрбум, 2017 оны нэгдүгээр улиралд 381 сая төгрөгийг урамшуулалд олгосон байна. Урамшууллаа ажилчдадаа сар бүр олгож, хэвшсэн байна. Энэ урамшуулал нь зарим төрийн байгууллагын бүтэн жилийн  төсөвтэй тэнцэж байгаа гэж АТГ мэдээллээ. 

Бичлэгийг энд дарж үзнэ үү. 

Орбитын уулзвараас Толгойтын эцэс хүртэлх 3.6 км замыг ашиглалтанд орууллаа

Нийслэлийн Сонгинохайрхан дүүрэг, Орбитын уулзвараас Толгойтын эцэс, Үйлдвэрчний эвлэлийн гудамж хүртэлх 3.6 км авто замын нээлтийн арга хэмжээ өнөөдөр боллоо. Нээлтэд УИХ-ын гишүүн Б.Ундармаа, УИХ-ын гишүүн Н.Учрал, УИХ-ын гишүүн Х.Нямбаатар, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд, СХД-ийн удирдлагууд болон бусад холбогдох албаны хүмүүс оролцов.

Тус замд сүүлийн 30 гаруй жил өргөтгөл шинэчлэлийн ажил хийгдээгүй байна. Хөгжлийн банкны санхүүжилтээр он дамжин хэрэгжиж буй тус замын шинэчлэл, засварын ажил өнөөдөр дуусч 3.6 км урт, 23 метрийн өргөн, зорчих хэсгийн өргөн нь 14 метр, хоёр талдаа гурав гурван метр өргөн явган хүний замтай, борооны усны хаялгатай, 42 метр болон 38 метр урт хоёр том гүүр, гэрэлтүүлэгтэй иж бүрэн замыг бүрэн ашиглалтанд хүлээлгэн өглөө. Замын ажлыг “Тотал инж” ХХК гэрээт хугацаандаа чанарын өндөр түвшинд хийж гүйцэтгэсэн байна.

Нээлтийн үеэр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд “Сонгинохайрхан дүүргийн хувьд 330 мянга гаруй хүн амтай том дүүрэг болсон. Толгойтын замыг шинэчлэх нь хотын удирдлагуудын хувьд чухал асуудал байсан. Энэ зам хоёр жил дамжин хийгдсэн. Зам хийгдэхэд газар чөлөөлөх ажил хүндрэлтэй байлаа. Өнөөдрийн замын нээлтээр энэ жилийн нийслэлийн авто замын бүтээн байгуулалтын ажил үндсэндээ дуусч байна. Бид тавьсан зорилтоо бүгдийг нь биелүүлж чадсан” хэмээв.

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment