16o
Улаанбаатар хот
mobile menu

Үсээ өтгөн харагдуулах зальтай аргууд

2016-01-18 14:39:00

Хүн хүний үсний бүтэц өөр байдаг нь удамшлын чанартай. Иймээс шингэн үстэй бүсгүйчүүд маань хичнээн хүсээд ч үснийхээ ширхэгийг өргөн болгож чадахгүй. Харин өтгөн, хөвсгөр, их үстэй мэт харагдуулах хэд хэдэн бяцхан заль бий. Тиймээс “Би яагаад ийм шингэн үстэй юм бэ” гэж суухын оронд дараах аргуудаас хэрэглэн өтгөн үстэй мэт харагдаарай. Энэ боломжтой зүйл шүү бүсгүйчүүдээ.


1.    Үсэндээ зөв шаталгаа хийлгэ. Хэт их шаталсан үс зарим тохиолдолд бүр ч илүү шингэн үстэй харагдуулах талтай. Таны үс доо хэсгээрээ хүнд, дээд хэсгээрээ хөнгөн учраас үүнийг тэнцвэржүүлж, үсний оройн хэсгийн босгох тайралт хийлгэх хэрэгтэй. Энэ нь үсчинтэйгээ сайтар ярилцаж, бодлоготой тайралт хийлгэнэ гэсэн үг юм. Мөн үснийхээ үзүүрийг тэгшхэн тайруулвал өтгөн харагддаг
.

2.    Сэнсээ зөв хэрэглэ. Шингэн үстэй бүсгүйчүүд үсээ сэнсдэхдээ эсрэг зүг рүү үлээлгэх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл доороос нь дээш нь чигтээ сэнсдээрэй. Доош тонгойж үсээ унжуулан сэнсдэх нь үсийг хөвсийлгөдөг.


3.    Өтгөрүүлдэг лосьон түрх. Үс өтгөрүүлэгч лосьонд агуулагдах полимерүүд нь үсний гадаргууг барьцалдуулж, ширхэг ширхэгээр өргөн болсон мэт санагдана. Мэдээж энэ нь тодорхой хугацаанд л хөвсгөр харагдуулна.


4.    Бигуди ашиглан өтгөн харагдуулах. Үсний ороодог хайч, индүүгээр ороож хөвсгөр харагдуулах нь маш ихээр гэмтээдэг тул бигуди ашиглан ороогоорой. 

5.    Хуурай шампунь ашигла. Мэдээж өөрт тохирсон шампунь сонгохдоо мэдээж үс хөвсийлгөж, өтгөрүүлэх үйлчилгээтэйг нь сонгоно. Харин үүнтэйгээ хуурай шампунь хавсаргавал үс илүү өтгөн харагдах болно. Хуурай шампунийг хуйхандаа түрхэж, тараахад үсний бүтэц биежиж, уг босдог.


6.    Үсний серум, угаадаггүй ангижруулагчаас зайлсхий. Түрхээд орхидог ангижруулагч, гялалзуулагч серумууд нь үсийг тань улам хүндрүүлж, шингэхэн харагдуулдаг юм шүү. 


7.    Уламжлалт уг босгох аргыг хэрэглэ. Үснийхээ оройн хэсгээс авч нарийн шүдтэй самаар үзүүрээс уг руу чигтэйгээр самнаж, уг хэсэгт бөөгнөрүүлэх арга байдаг. Мэдээж үсээ арзгар харагдуулахгүйн тулд дээд хэсгээр бага зэрэг самнаж сэвийг дараарай.
 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment