Монголын пауэрлифтингийн нэгдсэн холбооны тамирчин Б.Чимэдцэрэнг өчигдөр дэлхийн дээд амжилтанд бүртгэжээ. Тэрбээр Филиппин улсад зохиогдсон хэвтээ шахалтын АШТ-д 362.5 кг-ыг шахсаар алтан медаль хүртсэн юм.
Б.Чимэдцэрэнгийн хувьд тивийн аваргад гурав түрүүлж, ДАШТ-ээс хошой мөнгөн медаль хүртсэн Монголын шилдэг пауэрлифтингч юм.