Одоогоос 50 жилийн өмнөх энэ өдөр Жигжидийн Мөнхбат аварга дэлхийн аваргын анхны медалийг хүртэж байв. Энэтхэгийн Шинэ Дели хотноо 1967 оны арваннэгдүгээр сарын 12-14-нд болсон бөхийн чөлөөт барилдааны дэлхийн аварга шалгаруулах тэмцээний 87 кг-ын жинд зодоглохдоо түүний авсан хүчитний хүрэл медаль монголчуудын хувьд дэлхийн дэвжээнээс хүртсэн анхны медаль билээ.Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, үндэсний бөхийн даяар дуурсагдах, далай, даян, дархан аварга Жигжидийн Мөнхбат танд халуун баяр хүргэе.
Жигжидийн Мөнхбат аварга дэлхийн аваргын анхны медалийг хүртсэн түүхэн өдөр тохиож байна
2017-11-14 16:52:00