8o
Улаанбаатар хот
mobile menu

Тойм: 2018  оны улсын  төсөв батлагдаж, Жигжидийн Мөнхбат  дэлхийн аваргын анхны медалийг хүртсэн түүхэн өдөр тохиолоо

2017-11-14 18:40:00

Одоогоос  50 жилийн өмнөх энэ өдөр  Жигжидийн Мөнхбат аварга дэлхийн аваргын анхны медалийг хүртэж байв. Энэтхэгийн Шинэ Дели хотноо 1967 оны арваннэгдүгээр сарын 12-14-нд болсон бөхийн чөлөөт барилдааны дэлхийн аварга шалгаруулах тэмцээний 87 кг-ын жинд зодоглохдоо түүний авсан хүчитний хүрэл медаль монголчуудын хувьд дэлхийн дэвжээнээс хүртсэн анхны медаль билээ.Ж.Мөнхбат Монгол улсын чөлөөт бөхийн тамирчдаас олимп, дэлхийн АШТ-ий анхны медалийг эх орондоо авчирсан. 1967 онд Энэтхэг улсын Шинэ Дели хотноо болсон чөлөөт бөхийн ДАШТ-ээс хүрэл медаль хүртсэн бол дараа жил нь Мексикийн Мехико хотод зохиогдсон зуны олимпын наадмаас мөнгөн медалиар энгэрээ мялаасан юм.Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, үндэсний бөхийн даяар дуурсагдах, далай, даян, дархан аварга Жигжидийн Мөнхбат танд халуун баяр хүргэе. Ингээд өнөөдрийн тойм булангаа хүргэж байна. 

Eastasiaforum.org: Монгол Улс боломж, хямралын хооронд төөрөлдөж байна

Eastasiaforum.org сайтад Монгол Улсын Засгийн газар болон Ерөнхийлөгчийн талаар мэдээлэл гарсан байна. Тус мэдээллийг хүргэж байна. 

Өнгөрсөн жил гаруй хугацаанд Монгол Улс нь парламент, ерөнхийлөгчийн сонгууль, Засгийн газрын өөрчлөлт хийгдлээ. Мөн улс төрчдийн хүнд сурталтай холбоотой хэд хэдэн хүнийг улс төрийн өрийн хямралтай холбон үзэж буруушааж байна. Энэхүү үйл явдлууд нь Монгол улсад тулгараад буй бодит асуудлуудыг үл тооход хүргэж байна.

Өнгөрсөн сард МАН-ын Засгийн газрыг тэргүүлж байсан  Ж.Эрдэнэбатын Засгийн газар жил гаруй хугацаанд ажиллаад огцорсон. 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж өрсөлдсөн МАН-ын удирдагч М.Энхболд ялагдсанаас үүдэж, Ж.Эрдэнэбатын суудал ганхаж эхэлсэн. М.Энхболдын ялагдал нь У.Хүрэлсүхэд МАН-д пакистанизм байгуулах санааг дэмжиж өгсөн. Гэвч шинэ Ерөнхий сайд нь М.Энхболдын "хотын" бүлэглэл болон бусад МАН-ын томоохон элч нартай эвлэрэх шаардлагатай байсаар байна.

Монгол Улсад, бусад ардчилсан орнуудтай ижилхэн сонгуулийн мөчлөг нь сонгуулийн компанит ажилтай холбоотой хууль тогтоох болон засгийн газрын үйл ажиллагааны зэрэгцээ мөчлөгийг үүсгэдэг. Дараагийн парламентын сонгууль 3 жилийн дараа буюу 2020 онд болоход   Монголын санхүүгийн хямрал байсаар байх болно.  Гэсэн хэдий ч шинэ  Ерөнхий сайд У.Хүрэлсүх бодлогын өөрчлөлт хийх ямар ч бодит амлалт тавиагүй байна.

Мөн шинэ Ерөнхийлөгч Х.Баттулга улс төрийн ямар нэгэн тодорхой хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа талаар ямар ч заалт алга. Алтны уурхайн зохицуулалтын өөрчлөлтийг өөрчлөх шаардлагатай байгааг парламентад нээж өгөх нь тодорхойгүй байсан бөгөөд саяхан хүүхдийн хүчирхийллийн хэрэгт цаазаар авах ялыг дахин сэргээх саналыг олон нийтэд хүргэсэн. Х.Баттулгын энэхүү үг нь  Монгол Улсын гадаад бодлогод нөлөөлөх эрсдэлийг харуулж байна. Монгол улс 2022 оны Аюулгүй байдлын зөвлөлд санал өгөхийг хүсч байгаа дотоодын чиг баримжаатай Ерөнхийлөгч ямар байх нь тодорхойгүй хэвээр байна. Ерөнхийлєгч болон Засгийн газар дахь найдлага бага байгаа тул тулгарч буй асуудлууд юу болох вэ?. Санхуугийн хямралыг ОУВС-ийн зуучлагчийн зээлийн хөнгөлөлт үзүүлэх замаар гаднаас авч магадгүй юм. Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү. 

АТГ-ын дарга Х.Энхжаргал ажлаа байнга тасалж, албан хаагчидтайгаа дарангуйллын хэлбэрээр харьцдаг уу

Ерөнхийлөгч өнгөрсөн наймдугаар сард АТГ-ын дэргэдэх орон тооны бус Олон нийтийн зөвлөлийн гишүүдийн зөвлөлийг томилж,  Г.Баасанг даргаар нь томилсон. Тус зөвлөлөөс өнгөрсөн хугацаанд нууц байсан олон мэдээллийг ил болгосон.  Ямартай ч эрх баригчдад түүний үйлдэл таалагдаагүй бололтой. Авлигатай тэмцэх газар нь эргээд ОНЗ-ийн дарга Г.Баасанг шалгаж эхэлсэн талаар тэрээр сэтгүүлчдэд мэдээлэл хийсэн. Энэ үйлдлийг Зөвлөлийн дарга Г.Баасан "Арай л аргаа барсан хэрэг юм биш үү. Ичсэн хүн хүн ална аа гэж. Олон нийтийн хяналт бол хамгийн дээд хүч байдаг. Үүнийг харуулахын тулд чин сэтгэлээсээ хариуцлагаатай ажиллах зорилт тавьж байна" хэмээн хэвлэлийн бага хурал хийсэн. 

Авлигатай тэмцэх газрын дэргэдэх Олон Нийтийн Зөвлөл анхны зөвлөмжөө гаргаж Монгол Улсын Ерөнхийлөгч, Монгол Улсын Их Хурлын дарга, Монгол Улсын Ерөнхий сайдад тус тус гардууллаа. Мөн Монгол Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хороонд хүсэлт гаргажээ.АТГ-ын дэргэдэх ОНЗ-өөс АТГ-ын дарга Х.Энхжаргал нь ажлаа байнга тасалдаг, албан хаагчидтайгаа дарангуйллын хэлбэрээр харьцдаг гэх мэт үндэслэлээр түүнийг огцруулах нь зүйтэй гэж үзсэн байна.

Харүмафүжи Д.Бямбадорж нутаг нэгт Таканоива А.Баасандоржийн толгойг пивоны шилээр хагалжээ

Өнгөрсөн сарын 26-ны өдөр ёкозүна Харүмафүжи Д.Бямбадорж бусдын биед гэмтэл учруулсан байна. Тодруулбал, Аварга маань нутаг нэгт Таканоива А.Баасандоржийн толгой руу пивоны шилээр цохисон гэнэ.  Таканоива А.Баасандоржийг гэмтэл авамагц Фүкүока хотын эмнэлэгт хүргэгдсэн байна. Таканоива А.Баасандорж биеийн байдал харьцангуй дээрдсэн ч гэсэн тархины гэмтэлтэй байгаа талаар эмнэлэгийн зүгээс мэдэгдсэн байна. Японы хэвлэлээр Ёкозүна Харүмафүжи Д.Бямбадорж бусдын биед хүнд гэмтэл учруулсан тул зодог тайлж магадгүй хэмээн бичжээ. Хэдэн жилийн өмнө Асашёорюү Д.Дагвадоржийг танхайрсан гэдэг үндэслэлээр сүмогоос хөөж байсан. Тиймээс Харүмафүжи аварга ч хөөгдөх магадлалтай болсон байна. 

Танилц: Сангийн  сайд хамгийн их буюу  6,5 их наяд төгрөг  захиран зарцуулна

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар 2018  оны улсын  төсвийг хэлэлцэн баталлаа. Засгийн газрын гишүүдээс Сангийн  сайд хамгийн их буюу  6,5 их наяд төгрөг  захиран зарцуулах бол Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдад хамгийн бага буюу 26.3 тэрбум төгрөгийг зарцуулахаар төсөвлөжээ. 2018 оны нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлогыг 7.2 их наяд төгрөг буюу ДНБ-ий 23.8 хувь, Нийт зарлагыг 9,6 их наяд төгрөг буюу ДНБ-ий 31.8 хувь, Нийт алдагдлыг 2,4 их наяд төгрөг буюу ДНБ-ий 8 хувь байхаар төсөвт тусгасан байна. 

Төсвийн ерөнхийлөн захирагчдын 2018 онд зарцуулах хөрөнгийн хэмжээ:

Ерөнхий сайд- 203.2 тэрбум төгрөг

Шадар сайд- 137.7 тэрбум төгрөг

ЗГХЭГ-ын дарга- 33.5 тэрбум төгрөг

БОАЖ-ын сайд- 88.1 тэрбум төгрөг

Гадаад хэргийн сайд- 71.7 тэрбум төгрөг

Сангийн сайд- 6.3 их наяд төгрөг 

Барилга хот байгуулалтын сайд- 137.2 тэрбум төгрөг

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд 26.3 тэрбум төгрөг

ХААХҮ-ийн сайд- 263.6 тэрбум төгрөг

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд- 1.2 их наяд төгрөг

Эрчим хүчний сайд- 166.4 тэрбум төгрөг

Эрүүл мэндийн сайд- 766.3 тэрбум төгрөг

Хууль зүй, дотоод хэргийн сайд- 63.6 тэрбум төгрөг

Батлан хамгаалахын сайд- 237.6 тэрбум төгрөг

БСШУС-ын сайд-1.6 их наяд төгрөг

Зам тээвэр хөгжлийн сайд- 384.5 тэрбум төгрөг

Ерөнхийлөгчийн Тамгын газар- 5.2 тэрбум төгрөг

УИХ-ын дарга- 33.1 тэрбум төгрөг

Үндсэн хуулийн цэц- 2,3 тэрбум төгрөг

Улсын дээд шүүх- 3.9 тэрбум төгрөг

“Шийдвэрийг багш нар зөвшөөрөхгүй бол тэмцлийн хурц хэлбэрт шилжинэ”

Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар өчигдөр үдээс хойш БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа болон Боловсрол, шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн холбооны тэргүүн Ж.Батзориг тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзаж, өрнөөд буй нөхцөл байдлын талаар дэлгэрэнгүй ярилцаж, уулзалтаар багш нарын ажил хаялтыг зогсоож хүүхэд, эцэг эх, багш нарын эрх ашгийн төлөө хамтарч ажиллах зөвшилцөлд хүрч, БСШУСЯ болон Боловсрол, шинжлэх ухаан, үйлдвэрчний эвлэлийн холбооны хоёр талын хэлэлцээр өнөөдөр үргэлжлэхээр болсон. Тэгвэл яг одоо Багшийн цалинг нэмүүлэх түр хорооноос мэдэгдэл гаргаж, Засгийн газар, үйлдвэрчний эвлэлд хүргүүлж байгаа талаар хэвлэлийн хурал хийж байна. Багшийн цалинг нэмүүлэх түр хорооноос ҮЭ-ийг багш нарын  төлөө ажиллахгүй байна гэв. 

Аливаа шийдвэрийг дарга нар ширээний ард суугаад хэн нэгэндээ ашигтай байдлаар гаргах бус Монголын нийт багш нараар хэлэлцүүлэн гаргах ёстой гэдгийг тэд хэлж байна. Гурван талт хэлэлцээрээр гаргасан шийдвэрийг багш нар зөвшөөрөхгүй бол хууль бус шийдвэр гэж үзэн, тэмцлийн хурц хэлбэрт шилжинэ гэв. 

 Бүлгээ хуваасан хүн намаа хуваахаар нэр дэвшив үү?

УИХ дахь МАН ын бүлгийн дарга Д.Хаянхярваа МАН ын даргад өрсөлдөх нь тодорхой болжээ. УИХ дахь намын бүлэг гэдэг бол улс төрийн намын бүтцийн хамгийн чухал хэсэг. УИХ ын сонгуульд өрсөлдөөд 65 аараа ялсан хэрнээ бүлэг дотроо хагарч 32 ба 33 гэсэн хоёр бүлэг төрсөн нь бүлгийн даргын хариуцлагын асуудал. Энэ хүн ёс зүйтэй, зарчимтай байсан бол бүлэг хоёр тусдаа хуралддаг болсон нь бүлгээ зангидаж чадаагүй миний буруу гээд бүлгийн даргын албан тушаалаа өгөх ёстой байв. Гэтэл бүр эсрэгээрээ намын дарга болно гэж амбийцлах болов. Хамгийн энгийн асуулт эндээс урган гарч байна. Бүлгээ зангидаж чадаагүй хүн намыг эвлүүлж чадах уу?. Эсвэл бүлгийг хоёр хуваасан хүн намыг хоёр хуваах гэж байна уу?. МАН бүлэг түүхэндээ анх удаа хоёр хуваагдав.

МАН 28 р их хурлаараа эргэж эвлэх үү эсвэл бүр намын төвшинд хуваагдах уу гэдэг нь тодорхой болно. Ер нь Д.Хаянхярваа гэдэг хүнийг сонгогчид хэд хэдэн зүйлээр андахгүй болсон. Сангийн сайд байхдаа өөрийн сонгогдсон тойрог буюу Дархан-Уул аймгийн иргэдэд нэг сая төгрөг тарааж байв. Харин маш олон хүн “Хүний хөгжил” сангийн мөнгө болох 1,5 сая төгрөгөө авч чадаагүй байгаа юм. Иргэдийг алагчилж үздэг, төсвийн хуулийг өөрт ашигтай байдлаар мушгиж иргэдийг ялгаварласан гэдгээр нь нийт сонгогчид түүнд дургүй. Харин Дархан Уул аймгийн сонгогчид Д.Хаянхярваад яснаасаа дургүй.Учир нь Хонгор сум цианит натри, мөнгөн усаар хордчихоод байхад Хонгор суманд хордсон хүн байхгүй гэж Д.Хаянхярваа мэдэгдэж олны дургүйг хүргэж байв. УИХ дахь МАН-н бүлгийн 65 хүнийхээ эв нэгдлийг хангаж чадахгүй ийм хүн 213 мянган гишүүнийхээ эв нэгдэл, улс орны эв нэгдэлд гай тарих н тодорхой. МАН-н Их хурлын 1309 төлөөлөгч энэ мэт арчаагүй нөхрийг таягдан хөөхгүй бол намдаа төдийгүй, улс орондоо эвдрэл, талцал авч ирэх аю

Данс давхардсанаас 2400 гаруй хүүхдийн мөнгө шилжээгүй байгаа

Өнгөрсөн долоо хоногийн пүрэв гаригт Монгол Улсын 2017 оны төсвийн тодотгол батлагдсанаар хүүхдийн мөнгийг он дуустал бүх хүүхдэд ямар нэг ялгамжгүйгээр олгох 104,5 тэрбум төгрөгийн хөрөнгийг шийдвэрлэж, 1043180 хүүхдийн найм, ес, арав дугаар сарын мөнгийг Монголбанкнаас арилжааны 13 банкин дахь нэрийн дансанд нь шилжүүлсэн. Өнөөдрийн байдлаар арилжааны банкууд хүүхдийн мөнгийг дансанд нь бүрэн шилжүүлж дууссан байна.  Харин данс давхардсан, хуучин дансаа хаагаагүй шинэ данс нээлгэх, банкаа солих зэрэг шалтгааны улмаас 2400 гаруй хүүхдийн мөнгө шилжээгүй байгаа тул хүүхдийн мөнгө нь ороогүй байгаа иргэд өргөдөл гаргасан банкиндаа хандан асуудлаа шийдвэрлүүлэх боломжтой юм байна. 

Хэн МАН-ын дараагийн дарга болох вэ?

МАН-д одоо эрс өөрчлөлт, шинэчлэл хэрэгтэй. Намаар дамжиж төрийн албан тушаал худалддаг, намын санхүүжилт нууц далд байдаг, боловсон хүчний бодлого алдагдсан, үнэт зүйл зарчим гэж байхгүй зөвхөн мөнгө ноёлох болсон гээд ужиг асуудлууд энэ намд бугласаар. Олон жилийн энэ идээ бээр одоо юу юугүй дэлбэ үсрэх гэж байна. Эхнээсээ хагараад эхэллээ. Хэн энэ бүхнийг засаж залруулж чадах вэ гэдэгт асуудлын гол нь байна.

МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа намын даргад өрсөлдөж мэднэ. Гэвч тэр бол УИХ дахь бүлгээ хагалсан, зангидаж нэгтгэж чадаагүй гэдэг асуудлыг толгойгоороо хариуцах хүн. Жаран таван хүний аргыг олж чадаагүй хүн зуун мянган хүнийг эвлүүлж дөнгөх үү. Шууд  хэлэхэд чадахгүй. Түүнээс гадна сангийн сайд байхдаа Монгол улсын иргэдийг алагчилж өөрийнхөө тойргийн сонгогчдод нэг сая төгрөг тараагаад бусад хүмүүст мөнгө байхгүй гэж хэлж чадсан сайхан гар. Хонгор сум цианит натрид хордож мөнгөн усаар уйлж байхад зүв зүгээр байгаа гэж хээв нэг хэлж чадсан гудиггүй эр шүү дээ. Тэгээд ч харваас удирдагч биш.Нийгмийн захиалга огт биш.

Гэвч М.Энхболдын фракц чулуу хөөлгөж байж болох юм. АН ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчээ тодруулхад Х.Баттулгыг торойно чинээ олон хүн бодоогүй. Тэр гэнэт намын сунгаанд орж ирсэн юм. Тэгээд сунгаанд “ялсан”. Ялуулсан ч байж мэднэ. Яг түүн шиг өнөөдөр намын даргад өрсөлдөхгүй гэж хэлж байгаа ч маргааш нам зүтгэ гэлээ гэж хэлээд нэрээ дэвшүүлж мэдэх хүн бол ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбат. Нэмэгдэхүүний байрыг солиход нийлбэрийн чанар өөрчлөгддөгүй нь хатуу үнэн билээ. Тэрээр өнгөрсөн хугацаанд өөрөө шийдвэр гаргах эрхгүй хүнд тархиа базуулж ирсэн нь нууц биш болсон юм. Яг үнэн хэрэгтээ Ж.Эрдэнэбат гэдэг бол хаалгаар хөөгөөд гаргасан М.Энхболд тооноор орж ирэх гэсэн оролдлого л болж нийгэмд харагдана.  МАН доторх дажин нь дайн болж өргөжих ч эрсдэлтэй. Хэрэв тийм зүйл болвол МАН гэдэг хөлөг онгоц бүхэлдээ живнэ гэдэг нь тодорхой. Ер нь М.Энхболд ерөнхийлөгчийн сонгуульд ялагдсаныхаа дараа хариуцлагаа хүлээж намын даргын албан тушаалаа өгнө гэж мэдэгдсэн ч өөрийнхөө хойд дүр, утсан хүүхэлдэйгээ намын дарга болгох битүү санаархалтай яваа нь тодорхой болж байна.

Яг үнэндээ МАН-д эрс өөрчлөлт шинэчлэлт хэрэгтэй. Ганц МАН-д ч бус улс төрийн намууд шинэчлэгдэх шаардлагатай гэж судалгаанд оролцсон 5600 иргэний 92 хувь нь хариулсан байдаг. Өөрчлөлт шинэчлэлтийн үр дүнд нийгэм урагшилж хөгжин дэвшдэг. МАН ын 28-р их хурлын намын даргын өрсөлдөөнд хамгийн бодитой сонсогдож байгаа нэр дэвшигч бол ерөнхий сайд У.Хүрэлсүх. Түүнд нийгмийн дэмжлэг бас намын дэмжлэг байна. Түүний эрс шийдэмгий, шийдвэр гаргах чадварыг олон нийт үнэлдэг. Цаашлаад намын амьдралд олон жил хутгалдсан, намын ерөнхий нарийн бичгийн дарга байсан гээд туршлагатай. Энэ нам дотор хэн хэн буруу зөрүү зүйл хийж хор найруулж явдгийг бараг үнэрээр нь л мэддэг гэхэд хилсдэхгүй болов уу. Тэгээд ч хариуцлагыг хоёр гурав хувааж биш нэг хүнд үүрүүлдэг нь парламентын ардчилалын зарчим. Биднээс тэнэг болохоороо намын дарга, ерөнхий сайд гэдэг албан тушаалыг Япон, Герман, Австрали, Их британи гэх мэт улс орнууд нэг хүнд давхар олгодоггүй юм. Манайхан л тогтсон дүрэм журам болгоныг зориуд тэгэхээс тэгэх гэж зөрчдөгөөсөө олон жил засаглалын хямралд зовж байна. Өөрлөлтийг зоригтой шийдэмгий хүн хийдэг. Өнөөгийн нийгэмд ус агаар шиг хэрэгтэй байгаа сахилга хариуцлага гэх зүйлийг ч хатуу чанга шаардлага тавьж байж хэрэгжүүлдэг

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
ИРГЭН
ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД УНАСАН БҮХ АЙМГИЙН ДАРГА НАРЫГ СОЛИХ ХЭРЭГТЭЙ ЯГ ҮНЭНДЭЭ ТЭД АЖЛААГҮЙ НАМЫН НЭР ХҮНДИЙГ УНАГАСАН ИЙМ Л ХҮМҮҮС БАЙСАН ЗАРЧИМ ХАТУУ БАЙХ ЁСТОЙ
2017/11/15 202.179.31.20
  • Recent
  • Most Read
  • Most Comment