8o
Улаанбаатар хот
mobile menu

Тойм: ТЕГ-ын дарга асан Б.Хурц УИХ-ын гишүүн Ж.Батзанданг "заналхийлж" , Багш, эмч нарыг томуугийн эсрэг вакцинд хамруулахаар болсон өдөр

2017-11-16 18:40:00

Төр мөнх орших талаар түүхэн гавьяат хүмүүсийн захиж үлдээсэн үгс цөөнгүй. Их эзэн Чингис хаан “Алд бие минь алжаавал алжаатугай, Ахуй төр минь бүү алжаатугай" хэмээн зарлигдсан бол Манжын дарлалын эсрэг цогтой тэмцэгч Хотгойдын шадар ван Чингүнжав нэгэнтээ “Төр үр хоёр минь мөнх оршиг” хэмээн хэлсэн байдаг. 
Ахуй төр амгалан бол
Айл гэр амгалан
Айл гэр амгалан бол
Алд бие амгалан гэсэн ч үг бий. Өвөг дээдэс минь ийнхүү үр хойч захиж үлдээсэн байдаг. Гэвч харамсалтай нь өнөөдрийн эрх баригчид төрийг худалдаж, зөвхөн зоосны нүхээр харж байна. Өвөг дээдсийн минь өвлүүлж үлдээсэн эх орон минь монголын төлөө цохилох зүрхтэй, хоёр сэтгэлээр ажиллах төрийн хүнийг үгүйлж байна. "Гартаа цустай, тархиндаа устай хүн төр барьдаггүй” юм хэмээн Төрийн шагналт, Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэн нэгэнтээ “Тамгаггүй төр” жүжигтээ өгүүлсэн байдаг. 
Тэгвэл нэр, гар цэвэр улс төрчид монголд байна уу. Энэ асуултыг хариултыг өчигдөр болсон байнгын хорооны хурал болон өнөөдрийн  чуулганы хуралдаанаас харж болохоор байна. Ингээд өнөөдрийн дуулиантай мэдээллийг багтаасан Монголын нэг өдөр тойм булангаа хүргэж байна

Өнөөдөр манай хэвлэлийн хуудаснаа

 Ж.Батзандан: УИХ-ын гишүүн О.Баасанхүү дарга нарын машины хонины хонхорт төлөг шиг суугаад явдаг болсон

Өчигдөр УИХ-ын Аюулгүй байдал, байнгын хорооны хуралдаан дээр ТЕГ-ын дарга асан Б.Хурц болон УИХ-ын гишүүн Л.Болд нар нэлээд ширүүхэн маргалдсан. Харин өнөөдөр УИХ-ын чуулганы хуралдаан дээр Ж.Батзандан, О.Баасанхүү нар хоорондоо ширүүхэн үг бие бие рүүгээ хэлж маргалдсан.   

УИХ-ын О.Баасанхүү:

-Дуудах нэрийг эцэг эх, дуурсах алдрыг өөрөө олдог. Их л утга учиртай нэр юм шүү. Ж.Батзандан гишүүн миний нэртэй холбож баас чацга гэж дуудах болохгүй. Хэлэх үгээ бодох хэрэгтэй. Бид залуу хүмүүс. Цаашдаа олон жил хамтдаа явах байх. Тиймээс найзыгаа үгээ бодож хэл гэж хэлье.

УИХ-ын гишүүн Ж.Батзандан

-Би нэртэй нь холбож муулаагүй.  О.Баасанхүү өнгөрсөн дөрвөн жилд эр хүн шиг байсан.  УИХ-д хоёр дахиа сонгогдоод шалчигнасан эр хүн болсон. Тийм болохоор нь би баас чацга гэж хэлсэн. Үүнээсээ уучлал гуйж байна. Одоо О.Баасанхүү  дарга нарын машины хонины хонхорт төлөг шиг суугаад явдаг болсон. Баасанхүү бид хоёр найз байсан. “Эрдэнэт”-ийн 49 хувиас хойш найз байхаа больсон гэлээ.

Б.ХУРЦЫН ТОМИЛГООГ ХОЙШЛУУЛЛАА

2017-11-16 11:54

УИХ-ын чуулганы хэлэлцэх асуудлын эхэнд Монгол улсаас БНСУ-д суух бүрэн эрхэт элчин сайдад нэр дэвшиж буй Б.Хурцын томилгоог хэлэлцэж, тус асуудлыг хойшлууллаа. Учир нь УИХ-ын нэр бүхий 22 гишүүн томилгоотой холбоотой асуудлаар нийтийн сонсгол явуулах хүсэлт гаргасан. Гэвч тус сонсголыг явуулах нь хууль бус гэдгийг УИХ-ын Тамгын газраас мэдэгдсэн учир нийтийн сонсгол явуулах тухай горимын саналаар бус гишүүний нэр хүндтэй холбоотой асуудлаар тодруулах шаардлагатай байгаа тул Элчин сайдын томилгоог хойшлуулах санал гаргалаа. 

"Б.ХУРЦЫН МАШИНЫ БАГАЖИНД ЯВСАН НӨХРӨӨР АЖЛАА ЗААЛГАХГҮЙ"

2017-11-16 11:41

УИХ-ын чуулганы хуралдаанаар Солонгос улсад Элчин сайдаар суух Б.Хурцын томилгооны асуудлыг хэлэлцэж байна. Өчигдөр УИХ-ын Аюулгүй байдал, байнгын хорооны хуралдаанаар БНСУ-д суух Элчин сайдад нэр дэвшигч Б.Хурцын асуудлыг хэлэлцсэн. Энэ үеэр хувь хүний болон төрийн нууцтай холбоотой нэлээд зүйл яригдсан. Тус хуралдаанаар Л.Болд гишүүн Батлан хамгаалахын сайдаар ажиллаж байхдаа Хойд Солонгост хоёр хүн цаазлуулсан, зэвсэгийн наймааны  асуудлын талаар нэлээд ноцтой асуудал яригдсан. Харин өнөөдөр УИХ-ын чуулганы хуралдаанаар Б.Хурцын асуудлыг хэлэлцсэн ч  Лу.Болд гишүүнтэй холбоотой асуудлаар Хяналтын дэд хороо хуралдаж шийдвэр гаргах хүртэл хойшлууллаа. УИХ-. гишүүн О.Баасанхүү, УИХ-ын гишүүн Ж.Батзандан нарын  байр суурийг хүргэж байна.Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү. 

Б.Хурц: Ж.Батзандан аятайхан байгаарай, үгүй бол орон дотор чинь хүнээр хорлуулж, алж чадна шүү

Өнгөрсөн /09-26/-нд  МАН-ын бага хурал болж, Монгол Улсын 30 дахь Ерөнхий сайдаар У.Хүрэлсүхийг нэр дэвшүүлэхээр болж байсан. Тухайн үед МАН-ын бага хурал нэлээд ширүүн уур амьсгалтай болсон бөгөөд Сангийн сайдын үүрэг гүйцэтгэгч Б.Чойжилсүрэн УИХ-ын гишүүн Л.Элдэв-Очир руу "гэр бүлээр чинь хүйс тэмтэрнэ" гэж дайрсан талаар мэдээллийг хүргэж байсан.  Энэ талаар Сангийн сайдын үүрэг гүйцэтгэгч Б.Чойжилсүрэн тайлбар хэлэхдээ “Эр хүмүүсийн хоорондын жижиг тоглоом байсан. Юу болсныг Д.Элдэв-Очироос өөрөөс нь асуу" хэмээн хэлж олон нийтийн дургүйцэлийг төрүүлсэн. 


Тэгвэл өнөөдөр УИХ-ын чуулганы хуралдаанаар Солонгос улсад Элчин сайдаар суух Б.Хурцын томилгооны асуудлыг хэлэлцсэн. Уг асуудлыг УИХ-аар хэлэлцэхээс өмнө УИХ-ын гишүүн Ж.Батзандан “Томилгооны сонсгол” явуулах санал санаачилга гаргасан юм. Нэр бүхий 21 гишүүний гаргасан хүсэлтийн дагуу Томилгооны сонсгол зохион байгуулах нь зүйтэй гэж үзсэн. Тус томилгооны асуудлаас үүдэж хувь хүн болон төрийн нууцтай холбоотой маш ноцтой асуудлууд нэлээд яригдсан. “Томилгооны сонсгол”-той холбоотойгоор өнөөдөр 14.00 цагийн үед АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбатын өрөөнд ТЕГ-ын газрын дарга асан Б.Хурц “Ж.Батзандан аятайхан байгаарай, үгүй бол орон дотор чинь хүнээр хорлуулж, алж чадна шүү” хэмээн заналхийлсэн байна. Улмаар УИх-ын гишүүн Ж.Батзандан төрийн хамгаалалтанд оруулж өгөхийг хүссэн байна. 

Уурхайн гүнээс нэг осолдогчийг гаргалаа

Налайх дүүрэгт иргэн Б-гийн сэргээн ашиглаж буй нүүрсний бичил уурхайд нуралт үүсч, хувиараа нүүрс олборлогч хоёр иргэн нүүрсэнд дарагдлаа гэсэн дуудлагаар 2017.11.16-ны 04:00 цагаас эхлэн ОБЕГ-ын харьяа Уул уурхайн аврах ангийн аврах бүлэг ослын голомтод ажиллаж байна.Улмаар 12 цаг ажилласны эцэст нурангид дарагдсан нэг осолдогчийг 16:19 цагт гаргаж, цагдаагийн байгууллагад хүлээлгэн өглөө.Одоогийн байдлаар уурхайн гүнд дахин нуралт үүссэн тул аврагчид уулын нуралтаас хамгаалах бэхэлгээг хийж, хоёр дахь осолдогчийг хайх ажиллагааг явуулж байна

Өнгөрсөн сард ХДХВ/ДОХ-ын хоёр тохиолдол нэмж бүртгэгджээ

Улаанбаатар хотод 2017 оны аравдугаар сард ХДХВ/ДОХ-ын хоёр тохиолдол нэмж бүртгэгдэж, 248 тохиолдол улсын хэмжээнд илрээд байгаа аж.Энэ оны эхний 10 сарын хугацаанд 36.695 хүн ямар нэгэн халдварт өвчнөөр өвчилсөн тухай Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ. Өнгөрсөн оны мөн үед 62.459 хүн халдварт өвчин тусч байсантай харьцуулахад илт буурчээ.

Одоогийн байдлаар улаанбурхан өвчнөөр 30.243, сүрьеэгээр 256, вируст гепатитаар 30, трихомониз халдвараар 99 хүн халдварлан, эмчлүүлж байна. Харин салхин цэцгээр 3342, цусан суулгаар 844, мөөгөнцөрөөр 145, гонококкт халдвараар 117, гар хөл амны өвчнөөр найман хүн өвчилснийг эмчилж байгаа аж.

Төрийн байгууллагууд руу цахим халдлага хийж эхэлжээ

Төрийн байгууллагууд руу цахим халдлага хийж байгаа талаар Үндэсний дата төвөөс анхааруулжээ. Тодруулбал, энэ сарын 8, 9-ний өдрөөс эхлэн төрийн байгууллагуудын .gov.mn цахим шуудангийн хэрэглэгчдэд хортой код агуулсан “Uniin sanal husel tuhai” нэр бүхий цахим шууданг илгээж байгаа гэнэ. Тиймээс тухайн цахим шууданг нээхгүй байх, хавсралт файлыг татахгүй байх, улмаар цахим халдлагаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч ажиллахыг Үндэсний дата төвийнхөн зөвлөж байна.

Аливаа цахим халдлагууд ихэвчлэн цахим шуудангийн хаягаар дамжин хийгддэг байна. Үүнээс урьдчилан сэргийлэх үүднээс дараахь алхмуудыг хийгээрэй. Үүнд:

- Цахим шуудангийн эх сурвалжуудыг нарийвчлан шалгах,

- Цахим шуудангийн агуулгын үг үсгийн алдааг нарийвчлан шалгах,

- Сэжигтэй цахим шууданг нээж үзэлгүйгээр шууд устгах,

- Сэжигтэй хавсралт файлыг нээж үзэхгүй байх,

- Сэжигтэй холбоос дээр дарахгүй байх,

- Цахим шуудангийн нууц үгийг үүсгэхдээ аюулгүй байдлын шаардлагыг хангасан байх

- Цахим шуудан илгээх, хүлээн авахдаа PGP түлхүүр ашиглах хэрэгтэйг анхааруулж байна. 

МАН-ын Могикан

Монгол Ардын Намын ээлжит ХХVIII Их хурал дөрөв хоногийн дараа эхэлнэ. Энэ удаагийн Их хурал нийгэмд хүлээлт үүсгэсэн. Эдийн засгийн хүнд байдал дундуур Монгол Улс алгуур урагшилж байна. МАН-ын дарга хэн болохоос их зүйл шалтгаална. Ерөнхий сайд нь эрх баригч намын дарга байдаг зарчим эвдэгдснээр АН-д ч, МАН-д ч гашуун сургамж болж, сануулга өглөө.   УИХ-ын дарга , АН-ын дарга З.Энхболд 2016 онд намаа удирдаж сонгуульд ороод “үсгүй арчуулах” дөхсөн. Дөнгөн данган дээсэн дөрөөтэй, есөн гишүүнтэй үлдсэн юм. АН-ын зовлонг МАН заавал амсах ёстой юм уу. Монгол Ардын Намын энэ удаагийн Их хуралд орон нутгаас 1072 төлөөлөгч, квотоор  237 төлөөлөгч оролцоно. Төлөөлөгчдийн 80 хувь орон нутгаас, 20 хувийг Улаанбаатар хотоос бүрдүүлж байгаа юм. У.Хүрэлсүх 96 жилийн түүхтэй намыг удирдах уу. Д.Хаянхярваа удирдах уу. Эсвэл өөр нэгэн үү. Үүнд төлөөлөгчид хариулт өгнө.  У.Хүрэлсүхийн хувьд үнэхээр хүнд нөхцөлд ажиллаж байгаа. Сангийн сайдынх нь  томилгоон дээр  Ерөнхийлөгч хориг тавихад Эрдэнэбатын Засгийн газрыг огцруулахын эсрэг байсан зарим гишүүн хэрхэн хүч нэмлээ. Үгээрээ яаж баалсан билээ. Нэг намын журмын нөхөд биш мэт авирласан. 

 2017 оны төсвийн тодотгол, 2018 оны төсвийг батлуулахад ч хайчан гал дундуур явсан. Багш, эмч нарын цалинг нэмэгдүүлэх боломжгүй гэдгийг учирлаад 300 мянган төгрөгийн урамшуулал өгөх төсвийн тодотголыг арай гэж батлуулав. Ерөнхийлөгч хориг тавьж нөгөө л хуваагдсан гишүүдээс “Багш, эмч нарын цалинг нэмэх боломжтой” гэж шантаажлав. Тийм боломж байсан  юм бол Ж.Эрдэнэбатын Засгийн газрын үед яагаад цалинг нь нэмээгүй вэ. Энэ мэтээр асуулт хөвөрнө. Одоо зөвхөн  Ерөнхий сайд У.Хүрэлсүх намын дарга болох ёстой гэсэн хүлээлт л  байна.  УИХ-ын гишүүдээс бүрдсэн Засгийн газрыг тэргүүлж байгаа. УИХ-ын  гишүүн биш гэдэг үг түүний сул тал болж харагдаад буй. Одоо бүр хүчтэй Засгийн газартай, УИХ-ын гишүүдээ эвтэй байлгаж зангидахын тулд түүнд МАН-ын дарга болохоос, түүнийг намын дарга болгохоос өөр сонголт байхгүй.  МАН-ын ХХV Онц   их хурал 2007 онд болоход иймэрхүү үйл явдал болсныг  иргэд, энэ намын 230 гаруй мянган  гишүүн сайн санаж байгаа.  М.Энхболдоос С.Баяр намын даргын албан тушаалыг хүлээж авсан. Буцаж хурлын танхимд оронгуутаа “Намын даргын албан тушаалыг надад найдаж хүлээлгэлээ. Тэгвэл эрх мэдлээ ч дагуулж авая” гэж хэлээд Монгол Улсын Ерөнхий сайд болсон түүх тэгтлээ хуучраагүй байна. У.Хүрэлсүх Ерөнхий сайд байгаад МАН-ын дарга болох бол С.Баяр намын даргын суудлыг аваад Ерөнхий сайд болсон л ялгаатай.  Адилхан зүйл нь У.Хүрэлсүх, С.Баяр хоёулаа М.Энхболдоос Монгол Ардын Намын тамгыг гардаж авах явдал.

Д.Хаянхярваагийн хувьд 65-ын бүлгээ удирдаж чадахгүй хоёр хуваасан. 65 хүнийг удирдаж чадахгүй хүн 230 мянган гишүүнтэй намыг удирдаад явна гэдэгт итгэхэд хэцүү. УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж бүлгийнхээ гишүүдийг хуралд нь суулгахыг шаардахад “Би тэднийг мэдэхгүй” гээд сууж байсан хүн шүү дээ.  Улстөрийн ууган хүчинд, улс оронд дэг журам гээч зүйл үнэхээр дутагдаад, үгүйлэгдээд эхэллээ. Хүрэлсүхийг Ерөнхий сайд болоосой гэсэн олон нийтийн хүлээт байсан шиг МАН-ын дарга болоосой гэх хүсэлт ч байна.

Өнөөдөр түүнээс өөр МАН-ыг удирдах хэмжээний бэлтгэгдсэн хүн алга. Түүнээс илүү гарч тодорсон Могикан алга. Монгол Ардын Намд сүүлчийн Могикан гэж байхгүй. Өмнө нь ч ард түмэн, эх орныхоо төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэж ирсэн Могиканууд байсан. Хойшид ч могиканууд байсаар байх болно. Энэ цаг үед тодорч, улстөрийн нөхцөл байдалд тохирч, ард түмний хүлээлтийг гүйцэлдүүлж гарч ирж байгаа могикан нь Хүрэлсүх.  МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга хийж гал тогоотой нь хутгалдсан туршлага нь бий. Намын байрыг нь галдаж үнсэн товрог болгож, энэ намынхан орох орон, оочих аягагүй шахам байхад тэр л босгож ирсэн.  Намынхаа уугуул нэрийг тэр л сэргээсэн. Сөрөг хүчнийхэнд  Ху намын хулгайч нар гэж залуу гишүүд нь зүхүүлж, зүрх нь үхдэг аюулаас  тэр л аварсан. Тэр өөрөө энэ зовлонг биеэрээ туулсан юм. Намын нөхдөө эв нэгдэлтэй зангидах эрч хүч байгаа. Түүнтэй өрсөлдөхөөр нэр дурдагдаж буй нөхөд бол “дайвар бүтээгдэхүүнүүд” юм. Их хурлын үеэр нэрээ татах, Хүрэлсүхийг дэмжих зэргээр оролцоод явах буй за. Ерөнхийлөгчтэй, сөрөг хүчинтэй нийлж улстөрийн тоглолт хийдэггүй эв нэгдэлтэй 65-ын бүлэгтэй байхын тулд Хүрэлсүх намын дарга болох үүрэг, даалгаврыг хүссэн ч эс хүссэн ч хүлээж байгаа. Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү. 

18951 ширхэг хүүхдийн тоглоомд хяналт шалгалт хийжээ

2017 оны 3 дугаар сарын 15-наас 09 дүгээр сарын 15-ныг хүртлэх хугацаанд МХЕГ-аас хийсэн тандалт судалгаагаар Замын-Үүд, Алтанбулаг, Буянт-Ухаа, Хавирга боомт, Улаанбаатар хотын  “АБТЭМА”, “Материал импекс”, “Ти Ай ложистик”, “Монгол транс”, “Интердесижн”, “Прогресс транс” компаний гүний гаалийн хяналтын бүсээр нэвтэрсэн 39 аж ахуйн нэгж, 27 иргэний 10 улсаас импортолсон  182,7 тн, 18951 ширхэг хүүхдийн тоглоомд хяналт шалгалт хийгдсэн  байна.

Түүнчлэн хяналт шинжилгээнд Улаанбаатар хот, 14 аймгийн нийт 129 хүүхдийн цэцэрлэгүүдэд хэрэглэгдэж буй тоглоомуудыг хамруулсан байна. Тандалтанд хамрагдсан импортын болон цэцэрлэгүүдэд хэрэглэгдэж байгаа хүүхдийн тоглоомуудаас  92 удаа дээж авч шинжлүүлэхэд физик, хими, хүнд металлын шинжилгээний үзүүлэлтүүд нь стандартын шаардлагыг хангаж байгаа боловч зарим хилийн боомтуудаар хувь хүний хэрэглээ гэх нэрээр БНХАУ-д үйлдвэрлэсэн гарал үүсэл нь тодорхойгүй, баримт бичгийн зөрчилтэй тогтоом импортолж, худалдаалах эрсдэл байсаар байна. Иймд хилээр нэвтрүүлж буй хүүхдийн тоглоомын дагалдах баримт бичгийн бүрдэлд тавих хяналтыг чангатгаж, тухайн улсын экспортын гэрчилгээтэй, олон улсын тэмдэг тэмдэглэгээтэй, биет үзлэгээр шаардлага хангасан тоглоомыг нэвтрүүлэх шаардлагатай байгааг албаныхан хэлэлцсэн байна. 

Багш, эмч нарыг томуугийн эсрэг вакцинд хамруулна

Эрүүл мэндийн яамны Халдварт өвчин судлалын үндэсний төв, Томуугийн үндэсний төв ээлжит 100 мянган хүн тун улирлын томуугийн вакциныг өчигдөр хүлээн авсан байна.

Энэ вакцинаар улсын хэмжээнд эмч, эмнэлгийн ажилчид, Улаанбаатар хотын сургууль, цэцэрлэгийн багш, ажилчид болон хилийн цэрэг, цагдаа, онцгой байдлын албан хаагчид, зорчигч тээврийн нэгтгэлийн жолооч ажилтнууд зэрэг зорилтот бүлгийн хүн амыг томуугийн эсрэг вакцинаар дархлаажуулна.

Эхний ээлжийн вакцинаар 42 цэцэрлэгийн хүүхдүүд, жирэмсэн эхчүүдийг дархлаажуулсан бол хоёр дахь ээлжийн вакцин ирснээр дээрх иргэдийг хамруулах боломжтой боллоо.

Вакциныг АНУ-ын Өвчний хяналт сэргийлэлтийн төв, Даян дэлхийн эрүүл мэндийн төлөө байгууллагатай хийсэн хамтын ажиллагааны гэрээний дагуу авч байгаа юм.

Хакүхо М.Даваажаргал: Таканоива А.Баасандоржийг шар айрагны шилээр цохисон асуудал байхгүй

Харумафүжи Д.Бямбадоржийн холбогдсон хэргийн талаар Харумафүжи Д.Бямбадоржийн холбогдсон хэргийн талаар их аварга Хакүхо М.Даваажаргал мэдээлэл өгсөн байна. Хакүхо М.Даваажаргал "Ийм хэрэг явдал гарсанд уучлал хүсэж байна. Харумафүжи Таканоива А.Баасандоржийг шар айрагны шилээр цохисон асуудал байхгүй. Гартаа шар айрагны шил барьсан байсан нь хаа нэгтээ цохигдож хагарсан. Бөхчүүд хоорондоо ойлголцсон учир Таканоива ёкозуна Харумафүжигээс уучлал гуйсан. Маргааш өдөр нь тэд харилцан бие биенээсээ уучлал гуйсан" гэсэн тайлбар өгсөн байна. Үүнээс өмнө нь Их аварга Асашёорюү Д.Дагвадорж ч мөн твиттертээ “Пивоны шилээр цохиогүй юм билээ” хэмээн цахим хуудаснаа бичсэн байсан билээ.

 

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
ҮНЭТЭЙ ЖҮЖИГ
БАТЗАНДААН ЧИ НЯМДОРЖООС АВСАН 1 ТЭРБУМ ТӨГРӨГТӨӨ ХАХАЖ ҮХЭЭРЭЙ. ЯМАР АЙМАР ЖҮЖИГЧИН НОВШ ВЭ?
2017/11/18 176.36.117.185
HURTS GENERALD AMJILT HUSIE...
HURTS GENERALD AMJILT HUSIE...HURTS GENERALD AMJILT HUSIE...HURTS GENERALD AMJILT HUSIE...
2017/11/17 31.185.104.19
HURTS GENERALD AMJILT HUSIE...
HURTS GENERALD AMJILT HUSIE...HURTS GENERALD AMJILT HUSIE...
2017/11/17 31.185.104.19
HURTS GENERALD AMJILT HUSIE...
HURTS GENERALD AMJILT HUSIE...
2017/11/17 31.185.104.19
HURTS GENERALD AMJILT HUSIE...
HURTS GENERALD AMJILT HUSIE...HURTS GENERALD AMJILT HUSIE...HURTS GENERALD AMJILT HUSIE...HURTS GENERALD AMJILT HUSIE...
2017/11/17 31.185.104.19
HURTS GENERALD AMJILT HUSIE...
HURTS GENERALD AMJILT HUSIE...HURTS GENERALD AMJILT HUSIE...HURTS GENERALD AMJILT HUSIE...HURTS GENERALD AMJILT HUSIE...HURTS GENERALD AMJILT HUSIE...HURTS GENERALD AMJILT HUSIE...HURTS GENERALD AMJIL
2017/11/17 31.185.104.19
HURTS GENERALD AMJILT HUSIE...
HURTS GENERALD AMJILT HUSIE...HURTS GENERALD AMJILT HUSIE...HURTS GENERALD AMJILT HUSIE...HURTS GENERALD AMJILT HUSIE...HURTS GENERALD AMJILT HUSIE...HURTS GENERALD AMJILT HUSIE...HURTS GENERALD AMJIL
2017/11/17 31.185.104.19
HURTS GENERALD AMJILT HUSIE...
HURTS GENERALD AMJILT HUSIE...HURTS GENERALD AMJILT HUSIE...HURTS GENERALD AMJILT HUSIE...HURTS GENERALD AMJILT HUSIE...HURTS GENERALD AMJILT HUSIE...HURTS GENERALD AMJILT HUSIE...HURTS GENERALD AMJIL
2017/11/17 31.185.104.19
HURTS GENERALD AMJILT HUSIE...
HURTS GENERALD AMJILT HUSIE...HURTS GENERALD AMJILT HUSIE...HURTS GENERALD AMJILT HUSIE...HURTS GENERALD AMJILT HUSIE...HURTS GENERALD AMJILT HUSIE...HURTS GENERALD AMJILT HUSIE...
2017/11/17 31.185.104.19
Зочин
Хурц бусдыг заналхийлдэг нь үнэн бол гоомой хэрэг мөн, харин тэр Батзандан бол |Хурцаас долоон дор нөхөр шүү дээ
2017/11/16 95.5.120.103