Жил бүрийн арваннэгдүгээр сарын 26-нд Анхдугаар үндсэн хуулиа баталж, Бүгд найрамдах улсаа тунхагласны баярыг тэмдэглэдэг уламжлалтай. Ирэх ням гарагт улс тунхагласны 93 жилийн ойн баяр тохиож байгаа бөгөөд энэ өдөр уламжлал ёсоор Монгол бөхийн өргөөнд хүчит бөхийн барилдаан болно. Уг барилдаанд улс, аймгийн алдар цолтой хүчит 256 бөх зодоглох аж. Улс тунхагласны ойн барилдааныг 1990 оноос хойш зохион байгуулж иржээ.
Улс тунхагласны баярт зориулсан бөхийн барилдаанд 256 бөх зодоглоно
2017-11-23 13:01:00