8o
Улаанбаатар хот
mobile menu

Гандболын 2017 оны улсын аваргын тэмцээний тов гарлаа

2017-11-25 11:15:00

Гандболын УАШТэмцээнийг Улаанбаатар хотноо 2017 оны 12 дугаар сарын 09-10-нд Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн (ҮБХИС) спортын цогцолборт явуулах тов гарчээ. Энэхүү тэмцээнийг явуулснаар хүн амын дунд гандболын спортыг хөгжүүлэх, хичээллэгсэдийн тоог нэмэгдүүлэх, зэрэгтэй тамирчдыг бэлтгэх, тамирчдын ур чадварыг дээшлүүлэх, шилдэг тамирчдыг сонгон шалгаруулах, 2018 оны олон улсын тэмцээнд оролцох шигшээ багийг бүрдүүлэх, бие бялдрыг чийрэгжүүлэх, спортыг сурталчилах зорилготой юм.

Тэмцээнд төв, орон нутгийн эрэгтэй, эмэгтэй 30 орчим багийн тамирчид оролцохоор Монголын гандболын холбоо (МГХ)-нд мэдүүлгээ ирүүлсээр байна. Нэг баг нь 12 тамирчин, 1 дасгалжуулагчтай байх юм. Баг тамирчдын бүртгэл 2017 оны 12 дүгээр сарын 07-ны 15:00 цаг хүртэл МУБИС-ийн Биеийн тамирын сургуулийн №104 тоот өрөөнд явагдаж, мандат олгох юм байна.

Тэмцээний нээлт 2017 оны 12 дүгээр сарын 09-ны 15:00 цагт ҮБХИС-ийн спорт цогцолборын “А” зааланд болох ба энэ үеэр МГХ нь Олон улсын гандболын холбооны 2017 оны шилдэг спортын холбоо болж, цом, өргөмжлөл хүртсэн тул танилцуулах ёслолыг нээлтийн арга хэмжээний үеэр явуулна.

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment