8o
Улаанбаатар хот
mobile menu

Өнөөдрийн өрнийн зурхай

2017-11-26 13:55:00

ХОНЬ - (3/21-4/19)

Өөрчлөлт хувьсал, шинэчлэлийн өдөр. Зөн билгээ сонсохгүй бол сонголт хийхдээ алдаж, азтай боломжийг өнгөрөөж магадгүй. Амьдралаа үндсээр нь өөрчлөх алхам хийх, аян замд гарах, шинэ танилтай болоход сайн.

ҮХЭР - (4/20-5/20)

Бодит байдал таны мөн чанарыг толь шиг тусгана. Хүрээлэн байгаа бүхнийг ажиглан алдаа оноогоо дүгнэ. Хийж байгаа бүхэн тань үүрэг гэдгийг ойлгож хариуцлага хүлээх, хүндрэл бэрхшээлтэй тулгарахаас бүү ай.

ИХЭР - (5/21-6/21)

Хүнд өдөр. Тиймээс боломжтой бол гэр зуураа өнгөрөөхийг хичээ. Аливааг шинээр эхлэх, чухал ажил хэргийг амжуулахад муу. Оюунлаг байхыг хичээ, амьдралын туршлагатай хүнтэй харьцаж, зөвлөгөө ав.

МЭЛХИЙ - (6/22-7/22)

Хүнд өдөр, тиймээс боломжтой бол гэр зуураа өнгөрөөхийг хичээ. Аливааг шинээр эхлэх, чухал ажил хэргийг амжуулахад муу. Оюунлаг байхыг хичээ, амьдралын туршлагатай хүнтэй харьцаж, зөвлөгөө ав.

АРСЛАН - (7/23-8/22)

Цэцэн мэргэн оюун ухаан, мэдлэг боловсролын өдөр. Юуг ч эртнээс бүү төлөвлө, юмс санаснаас эсрэгээр эргэнэ. Дотоод дуу хоолой, зөн билгээ сонсч бүхнийг хийгээрэй. Зөн билэгтээ итгэснээс алдана гэж үгүй. Шашны зан үйл, домын арга, эртний номлолыг судлахад ээлтэй.

ОХИН - (8/23-9/22)

Бодол санаагаа цэгцлэн, сэтгэл санаагаа ариусгахад тохиромжтой. Шийдвэр гаргахаас зайлсхий, сайн нягтлалгүй элдвийг бүү амла. Худал хэлэх, хов ярих, хэрүүл маргаан дэгдээх муу. Өнөөдөр аливаа үгний энерги ихсэх тул хэнд, юу ярихаа сайтар нягтал.

ЖИНЛҮҮР - (9/23-10/22)

Мэдээллийн өдөр. Бүх төрлийн харьцаанд ээлтэй. Аливааг хийхдээ зөн билгээ дага. Их мөнгө шаардах худалдаа арилжаа бүү хий. Өнөөдөр аливааг төлөвлөхөөс зайлсхий, төлөвлөсөн хэрэг бүтэхгүй.

ХИЛЭНЦ - (10/23-11/21)

Хэрүүл маргаан, үл ойлгогдох нөхцөл байдлаас зайлсхий. Бусдын элдэв нөлөөлөлд бүү автаарай. Таныг бухимдуулж ашиглахыг хэн нэгэн зэхэж байна. Хэрвээ та машин жолооддог бол болгоомжтой бай. Энэ үдшийг театр үзмэрийн газар өнгөрөөвөл ядаргаа тайлагдана.

НУМ - (11/22-12/21)

Бусадтай харьцах харьцаанаас сэтгэлийн таашаал авна. Мөн ирээдүйгээ зөгнөн харах боломжтой. Хэрвээ та хүсэх юм бол янаг амрагийн харьцаагаа шинэ түвшинд гаргаж, илүү аз жаргалтай болно. Худалдаа наймаанд одтой байх тул зуучлалаас ашиг олно. Албан бус уулзалт, үдэшлэг, нийллэг хийхэд тохиромжтой.

МАТАР - (12/22-1/19)

Цэвэр ариун бодол санаатайгаар өдрийг өнгөрөө. Хүүхдэдээ санаа тавьж, боловсрол мэдлэгг нь анхаар. Бусад хүмүүст баяр баясал бэлэглэхийг хичээ. Шинээр аливааг эхлэх, аян замд гарах зэрэгт төдий л сайнгүй.

БУМБА - (1/20-2/18)

Санаачлагатай ажиллах өдөр. Та тууштай байж чадвал эхэлсэн ямар ч ажил амжилтад заавал хүрнэ. Хүч чадлаа төвлөрүүлэн бүтээлчээр хандвал ямар ч бэрхшээлийг давж гарна. Төлөвлөснөө хэрэгжүүлэх арга замыг сонгохдоо хэнд ч бүү найд, өөрөө шийд.

ЗАГАС - (2/19-3/20)

Сурч боловсрох, аян замд гарах, аливааг шинээр эхлэх, хийлгэж эхлэхэд ээлтэй сайн өдөр. Өөртөө амсхийх зав гаргаж, эрүүл агаарт зугаалвал эрч хүч сэргэнэ. Мөргөл залбирал үйлдэх, засал ном хийлгэхэд ээлтэй.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл