-4o
Улаанбаатар хот
mobile menu

Манай хоёр бөх медалийн эзэд боллоо

2017-11-26 14:50:00

Динмухамед Кунаевын нэрэмжит чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн олон улсын тэмцээн өчигдөр Казахстаны Тарас хотод эхэллээ. Тав дахь удаагийн тэмцээнд манай улсаас МУГТ Г.Мандахнаран, Э.Ням-Очир тэргүүтэй долоон бөх хүч үзэж байгаа юм.

Эхний өдөр 61, 70, 86, 125 кг-ын жингийн барилдаан болж, монголын таван бөх зодоглосноос нэг мөнгө, нэжгээд хүрэл медаль хүртэв. 125 кг-ын жинд Азийн ОУХМ Нацагсүрэнгийн Золбоо мөнгө, 86 кг-д ОУХМ Оргодолын Үйтүмэн хүрэл медалийн эзэн болжээ. 

Н.Золбоо Тарасын дэвжээнд нутаг нэгт Э.Төгөлдөр, эзэн орны Ермухамбет Инкар, Олег Болтин нарыг тус тус ялсан ч шигшээ барилдаанд олимпийн наадмын мөнгө, ДАШТ-ий хүрэл медальт, Узбекистаны иргэншилтэй гүрж эр Давид Мозманашвилид 0:2-оор ялагдсан юм. Харин ОУХМ О.Үйтүмэн дөрвөн казах эртэй хүч үзэж, гурав ялснаар шагналын тавцанд зогсжээ. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment
Санал асуулга
Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн Засгийн газрыг огцруулах нь зөв үү

Нийт санал өгсөн: 65