8o
Улаанбаатар хот
mobile menu

Үндэсний шигшээ баг маргааш Индонезийг зорино

2017-11-27 13:03:31

Ирэх сарын 02-06-ны хооронд Индонез улсад "Цунами цом" тэмцээнд оролцох Монголын үндэсний шигшээ баг өчигдөр Мьянмар улсын 23 хүртэлх насыг 2:1-ээр хожлоо.

Индонезийг зорихын өмнөх бэлтгэл болгон манай залуус Мьянмар улсын залуучуудын шигшээ багуудтай нөхөрсөг тоглолт хийхээр эх орноосоо мордсон. Өнгөрсөн баасан гаригт Мьянмарын 21 хүртэлх насны шигшээтэй тоглож, үндсэн цагт 1:1-ээр тэнцэж яваад шүүгчийн сунгасан минутад гоол алдан 2:1-ээр хожигдоод байсан.

Тэгвэл өчигдөрийн тоглолтод "Талын хөх чононууд" өмнөх тоглолтын алдаагаа залруулж, Мьянмарын 23 хүртэлх насны шигшээг буулган авлаа. Манай шигшээ багаас Ц.Мөнх-Эрдэнэ 9 дэх минутад тоог нээсэн бол хожлын гоолыг өмнөх тоглолтын нэг гоолыг оруулаад байсан Г.Төгөлдөр өөрийн нэр дээр бичүүлэв.

Эрс тэрс уур амьсгалтай өөрийн эх орноос халуун дулаан газарт очиж хоёр тоглолт хийн, бэлтгэлээ базаасан Монголын үндэсний шигшээ баг маргааш Индонезийг зорино. Манай шигшээ ирэх сарын 02-нд Кыргызстан, 04-нд Индонез, 06-нд Бруней улсын багуудтай тоглох хуваарьтай байгаа. Энэ оны сүүлчийн олон улсын тоглолтуудаа хийх "Талын хөх чононууд"-даа амжилт хүсье.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл