-4o
Улаанбаатар хот
mobile menu

Ханиад хүрэхгүйн тулд мөрдөх таван зуршил

2016-01-20 15:52:00

1. АМНЫ ХӨНДИЙГӨӨ АРИУТГАХ 
Юуны түрүүнд та хэн нэгэнтэй ярьсан эсвэл гаднаас гэртээ орж ирсэн бол заавал амны хөндийгөө ариутгаж хэвшээрэй. Энэ нь юу ч хийхгүй байснаас 40 хувиар ханиад тусах магадлалыг бууруулдаг. Тиймээс зориулалтын ариутгалын уусмал, эсвэл цэвэр усаар амны доторх бүхий л хэсгээ ариутгаж байгаарай.

2. БИЕИЙН ДУЛААНЫГ ХАДГАЛАХ 
Өвөл болохоор хүн биеийн дулаанаа хурдан алддаг. Тиймээс гадагш гарахдаа, гэртээ байхдаа ч гэсэн дулаахан хувцаслаж байгаарай. Мөн халуун цай ууж биеэ дотроос нь дулаацуулаарай.

3. ИНЭЭХ
Багахан ч гэсэн зүйлсээс аз жаргалыг мэдэрч, инээж байх хэрэгтэй шүү​. Энэ нь таны сэтгэл санааг тайван байлгаж улмаар биеийн эсэргүүцэлд тань сайнаар нөлөөлдөг.

4. АМИН ДЭМТЭЙ ХООЛ ИДЭХ 
Өөрт хэрэгтэй амин дэмийг хоол хүнснээсээ авах хэрэгтэй. Тэглээ гээд нэг төрлийн хүнсийг ихээр хэрэглэж болохгүй. Тиймээс та эхлээд юу идэх хэрэгтэйгээ сайн судлаарай.

5. ДАСГАЛ ХӨДӨЛГӨӨН ХИЙХ 
Өдөр бүр тогтмол хөдөлгөөн хийснээр таны цусны эргэлт сайжирдаг. Хэрвээ таны цусны эргэлт сайн биш бол та хүссэн амин дэмээ биедээ шингээж чадахгүй.
Тиймээс өглөө босоод амьсгалын дасгал хийхээс эхлээд бага багаар дасгал хйиж хэвшээрэй.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment
Санал асуулга
Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн Засгийн газрыг огцруулах нь зөв үү

Нийт санал өгсөн: 62