8o
Улаанбаатар хот
mobile menu

70 дахь их аварга Харүмафүжи Д.Бямбадоржийн онцлох 20 баримт

2017-11-30 08:44:00

Харүмафүжи: Миний сэтгэлзүй энэ бүхнийг дийлэхгүй байна

Мэргэжлийн сүмо бөхийн 70 дахь их аварга Харүмафүжи Д.Бямбадорж нутаг нэгт залуу бөх Таканоива А.Баасандоржийн биед халдаж, толгойд нь хүнд гэмтэл учруулсан учир хариуцлага хүлээж зодог тайлахаар болсноо өчигдөр мэдэгдээд байна. Хэргийг сануулбал, өнгөрсөн сард Тоттори мужид тойргийн барилдаан хийхээр очоод байхдаа Харүмафүжи Д.Бямбадорж Таканойва А.Баасандоржтой маргалдаж, улмаар түүний толгойн тус газарт шар айрагны шилээр цохисон. Үүний улмаас Таканойва А.Баасандоржийн гавлын яс нь цуурч, тархи нь хөдөлсөн гэсэн оноштойгоор эмчилгээ хийлгэж байгаа юм. Энэ хэрэг 10 сарын 26-нд Тоттори дахь уламжлалт бүс нутгийн аялал барилдааны дараа монгол бөхчүүд зугаацаж явахад үед болсон аж.

Үүссэн хэргийн улмаас Ёкозунагийн зөвлөл гурав хоногийн өмнө  хуралдаж, Харумафүжи Д.Бямбадоржийн зодооны асуудлыг хэлэлцэж, шийдвэрлэжээ. Ёкозунагийн зөвлөлийн тэргүүний мэдээлснээр Харумафүжид хатуу шийтгэл оноох нь зүйтэй гэдэгт зөвлөлийн гишүүд санал нэгдээд байна. Тус холбооны дэргэдэх Ёкозүнагийн зөвлөлийн дарга Масата Китамүра ярьсанаар бол хатуу шийтгэл нь Монголын их аваргыг зодог тайлуулах шийдвэрт хүргэх аж. Гэхдээ цагдаагийн байгууллага асуудалд дүн шинжилгээ хийж, тухайн үеийн үйл явдлын буруутныг тогтоосны эцэст уг зөвлөл дахин ээлжит бусаар хуралдах боломжтой гэсэн мэдээлэл гарсан билээ.

Тэгвэл Мэргэжлийн сүмогийн 70 дахь Ёкозуна Харумафүжи өөрийн хүсэлтээр зодог тайлахаар шийдсэн тухай түүний багштайгаа өчигдөр мэдэгдэл хийсэн юм.  Харумафүжи сүмогийн нэр хүндийг сэвтээсэн үйлдлийнхээ хариуцлагыг өөрөө хүлээж, ийнхүү зодог тайлна гэдгээ мэдэгдлээ. Мэргэжлийн сүмогийн 70 дахь ёкозүна, уран барилдаант аварга Харүмафүжи зодог тайлж, сүмогийн ертөнцөө орхиж байгаад харамсах хүн олон.  

Аралын Япон улс 130 сая хүнтэй бол Азийн цээжинд орших Чингисийн Монгол улс гурван сая хүн амтай. Монголчууд 1990-ээд оны эхэн үеэс тус улсын мэргэжлийн сүмогийн дэвжээг гурван ёкозүна төрсний нэг нь Харумафүжи юм. Мөн Харумафүжи Д.Бямбадорж нь сүмогоос өөрийн хүсэлтээр зодогоо тайлж буй хоёр дахь аварга болж байна.

Түүний талаарх онцлох 20 баримтуудыг хүргэе.

  • 1984 оны 4 сарын 14-нд Улаанбаатар хотод төрсөн. Говь-Алтай аймгийн Чандмань сумын уугуул.
  • Анх 2000 онд Японы мэргэжлийн сумогийн Ажигава дэвжээний багш Монголд ирээд гурван хүүхэд шалгаруулж авчээ. Тэрний нэг нь 16 настай Д.Бямбадорж аж.
  • 2000 оны есдүгээр сарын 16-нд арлын Япон улсад хөл тавьж. Түүний сүмогийн амьдрал эхэлжээ.   
  • Сүмо бөхийн Исэгахама дэвжээнд харьяалагддаг, мэргэжлийн сүмогийн 70 дахь, гадаадын тав дахь, Монголын гурав дахь ёкозүна.
  • 2008 оны 11 сар хүртэл Ама Коохэй хэмээх нэрээр барилдаж ирсэн. 2012 оны 11 сараас сүмо бөхийн дээд цол олох ёкозүна цолтой барилдаж эхэлсэн.

Харумафүжи: Зовлого зовохоос зорилго мохохгүй

  • Харумафүжигийн  хэлэх дуртай үг “Зовлого зовохоос зорилго мохохгүй”. Тэрбээр энэ үгийг өөр өөртөө хэлж ирсэн хэмээн нэгэн хэвлэл өгсөн ярилцлагадаа онцолжээ.
  • 2008 оны 11 сарын башод ёкозүна Хакүхотой үзүүр түрүү булаалдаж урамтай сайхан барилдааныг үзүүлж байсан.
  • Түүний үндсэн мэх нь цүппари, баруун золгоо, ёри, цүкидаши, күбинагэ.
  • 2009 оны 6 сарын 12-нд Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Энхбаярын Ерөнхийлөгчийн зарлигаар Монгол Улсын Гавъяат Тамирчин цол хүртжээ.
  • 31 дараалан давж Японы мэргэжлийн сүмогын 70 дахь их аварга.
  • Хүүхэд байхдаа Асашёорюү аваргатай хамт жүдогийн секцэнд хичээллэдэг байсан.
  • Түүний аав нь үндэсний бөхийн улсын заан Р.Давааням Говь-Алтай аймгийн Чандмань сумын харьяат.
  • Харумафүжигийн аав цаг бусаар хорвоог орхисон аавыгаа хөдөөлүүлэхэд ирж чадаагүй. Японы сумогийн холбоо түүнд зөвшөөрөл өгөөгүй юм байна. Түүнийг 23 насандаа аав нь өөд болжээ.
  • Тэрээр сүмогийн дүрмийн дагуу 2010 оны тавдугаар сард найз бүсгүйгээ багшдаа танилцуулж, зөвшөөрөл авч 9 дүгээр сард сүй тавьж буй талаараа хэвлэлийн бага хурал хийж олон нийтэд албан ёсоор мэдэгдсэн юм. Түүний эхнэр М.Баттуул Японы Иватэгийн их сургуулийг төгссөн.
  • Харин 2011 онд Токио хот албан ёсоор хуримаа хийсэн. Хосуудын хуриманд 1000 гаруй зочид уригдаж байжээ.

Бөх болоогүй байсан бол зураач болох байсан

  • Тэрээр “Бөх болоогүй байсан бол зураач болох байсан биз. Би зургийн сонгонд явдаг байхдаа зураач л болно гээд хатуу шийдчихсэн байсан юм. Одоо харин зураг зураад суух зав нэг их гарахгүй юм даа” гэж ярьсан байжээ.
  • Харумафүжи МУГЖ дуучин Б.Сарантуяагийн 14 дэхь цомогт орсон бүх дууны клипийг Харумофужи Д.Бямбадорж 100 хувь ивээн тэтгэж байжээ. Учир  нь хүүхэд байхаасаа дуучин Сарантуаягийн дууг сонсдог фэн нь аж.
  • Харумафүжи Д.Бямбадоржийг Мэргэжлийн сумо бөхийн дэвжээнд хүч үзэж буй монгол бөхчүүдээс зан төлөв, барилдааны ур хурц барилдаанаараа ялгардаг хэмжээн дэвжээнийхэн үнэлж байсан удаатай аж.
  • Харумафүжи  миний нэг өдөр барилдаантай өдөр эрт босч, тэмцээн эхлэхээс дөрвөн цагийн өмнө ордонд очсон байна. Ирээд бие халаалт, сэтгэл зүйн бэлтгэл хийнэ. Үсээ самнуулахад их цаг орно. Усанд орно. Дахиад л бие халаалт, хамгийн сүүлд дахин үсээ самнуулна. Үлдсэн минутанд чимээгүйхэн сууж анхаарлаа төвлөрүүлнэ хэмээн товчхон тайлбарлаж байжээ.
  • Харүмафүжи зодог тайлах шийдвэр гаргасан тухайгаа ойр дотныхондоо дуулгаж, миний сэтгэлзүй энэ бүхнийг дийлэхгүй байна гэж ярьжээ.

Д.Болор

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Zochin
Pizda mongoloo zodood bhda yahaw de yponoo chadhgui baij
2017/11/30 66.181.161.11
Zochin
Mash haramsaltai uugan mash saih hun chanartai zaluu,hun zodoj tanhairah hun bish.bitgii ta nar ingej mgolchuudaa muulj bgaach archaagui novshnuud.
2017/11/30 112.255.1.195
ҮНЭН ЯЛДАГ ЮМ.
ХАКУХО ШИЛЭЭР ЦОХИОГҮЙ ГЭЭД Л БАЙСАН.
2017/11/30 202.179.27.29
зочин
хэнд хамаатай юм шал дэмий юм уншчихлаа
2017/11/30 202.5.196.42
иргэн
үсгийн болон утгын алдаагаар дүүрэн зарим хэсгийг нь ойлгоход тун бэрх болжээ чухал мэдээллийг энэ мэтээр бичвэл хэн ч ойлгохгүй болохыг хойшид анхаарна биз дээ
2017/11/30 202.179.27.224
Oidow
Mash haramsaltai
2017/11/30 27.123.212.140
bid
боcoo бай
2017/11/30 202.179.31.39
зочин
Наад зодуулсан гээд байгаа нөхөр СУМОГИЙН ХОЛБОО яаж шахаж аргагүй байдалд оруулдагийг мэдсээр байж 3 сая ард түмнийхээ бахархал болох хүнээ ингэх хэрэг байсан юм болов уу
2017/11/30 183.177.100.3
Зочин
Хараисалтай. Манай монголчууд ын архинд дуртайг далимдуулан япончууд тоглолт хийгээд бгаа биздээ. Монгол аваргуудыг замаасаа зайлуулаад бна шдээ. Тэгэх тутам хакухо хэнд ч бүү ялагдаарай улам сайн бар
2017/11/30 66.181.183.193
3 ekuzana biluu 4 ekuzana biluu?
D.Bolor
2017/11/30 45.72.200.141
  • Recent
  • Most Read
  • Most Comment