12o
Улаанбаатар хот
mobile menu

Өнөөдрийн өрнийн зурхай

2017-11-30 09:53:09

Хонь - (3/21-4/19)

Хамт ажиллагсдын нэг нь гүтгэлэг, хов жив тарааж магадгуй. Түүнтэй зууралдах хэрэггүй, аливааг мартаж уучилж сур. Өнгөрснийг сөхөх нь танд дарамт болохоос цаашгуй. Ажил гэрийн хооронд шаргуу зүтгэж, эрч хүчийг тань барах шинжтэй. Ажлын цагаа багасгах юмуу, нөхцлөө сайжруул. Өөрийн гэсэн бизнесээ эхлэх талаар бодож үз.  

Үхэр - (4/20-5/20)

Илүү чармайлт гаргаж үүрэгт ажлаа дуусгавал үр дүнтэй байна. Хэрвээ хэлэлцээр амжилтгүй болвол ахиад шинээр зохион байгуул. Өнөөдөр таны хувьд тааламжтай үйл явдлууд ар араасаа цуврах болно. Урам зоригтой байх нь ирээдүйн амжилтанд хэрэгтэй. Тиймээс хаана ч гэсэн өөрийн санаанд орсон саналуудаа тэмдэглээрэй. Шинэ чадварт суралцах, сонирхолтой сэдвийг судлах эсвэл олон нийтийн талаар багахан зүйл бичихэд тохиромжтой цаг ирсэн байна. Үл ойлголцлоос зайлсхий.  

Ихэр - (5/21-6/21)

Гараг эрхэсийн хөдөлгөөн маш сайн нөлөө үзүүлэхээр байна. Бизнес яриа хэлэлцээ амжилттай болно. Хэрвээ танд чухал мэдээлэл байгаа бол ажил олгогч болон ажлын хамтрагчтайгаа илэн далангүй ярилц. Гэхдээ бүгдийг ярих хэрэггүй яг ажил хэрэг болгох үед л хамгийн чухал мэдээлэл өг. Хайр дурлалын харилцаа таны бодлыг бүрэн эзэмдэх болно. Хэт яарах хэрэггүй, бага багаар танихыг хичээ. Тиймээс яаран ямар нэг үнэтэй тасалбар худалдан авч зарлага гаргах хэрэггүй.

Мэлхий - (6/22-7/22)

Мэлхийнүүдээс дур булаам байдал гэрэлтэж, өөртөө итгэх итгэлээр дүүрэн байх болно. Гадаад төрхөндөө анхаарал тавихад хамгийн тохиромжтой үе. Хувцасны шүүгээгээ шинэ хувцасаар дүүргэх, эрүүл мэндийн болон гоо сайхны бараа худалдан авна. Арвич хямгач, хянамгай Мэлхий боломжийг алдалгүй, хүссэн өөрчлөлтөө хийж чадах болно. Хэрэв та гаднаасаа сайхан харагдах юм бол дотоод сэтгэл чинь ч гэсэн дагаад сайхан байх болно. Хүмүүс таны төлөв томоотой чанар, өөртөө итгэх итгэл хоёрт татагдах болно. Өнөө орой гэртээ байхаар шийдвэл лаа асааж, хөнгөн хөгжим сонсон тайвшир.

Арслан - (7/23-8/22)

Ямар ч саадгүигээр хийж буй ажлаа дуусгаж чадна. Ачаалал бага байх тусмаа өгөөж нь их байдаг. Өөрийгөө хэт их ажил руу бүү түлх. Нэгэнт л удаан хугацааны турш хүлээсэн юм чинь яагаад дахиад хоёр гуравхан хоног хүлээж болохгүй гэж. Гэхдээ тархиа байнга цэнэглэж байж л ажил урагштай байна. Зөвхөн өөртөө зориулж цаг гаргаад үз. Нүүрэндээ инээмсэглэл тодруул. Алжаалаа тайл. Гэр бүлээрээ хамт зураг авахуулж жаргалтай мөчүүдээ үлдээх хүсэл төрнө.

Охин - (8/23-9/22)

Таны эрч хүч, аз жаргалтай байдал эргэн тойрны хүмүүст тань эергээр нөлөөлөх болно. Гэр бүл, найз нөхөд, хамт олондоо эрч хүч урам зориг хайрла. Хайр дурлалын харилцаа таатай байна. Таны эрч хүч, дур булаам байдал хүмүүсийн анхаарлыг маш их татах бөгеөд та хүссэн бүхнээ олж авах болно. Гаргасан санаачлагаа бодитоор хэрэгжүүлж эхэл. Өнөөдөр маш олон үдэшлэг, уулзалт цуглаан болох бөгөөд та маш завгүй байх болно.

Жинлүүр - (9/23-10/22)

Өөрийнхөө талаар эргэцүүл. Гаргаж буй шийдвэрээ гэр бүл найз нөхөдтэйгээ ярилцсан уу? Ямар нэгэн зүйл болохгүй байна гээд өөрийгөө буруутгах хэрэгтүй. Үргэлж гарах гарц байдаг юм. Гэр бүлийнхэнтэйгээ ярилц, дахин дахин бодож үз. Энэ шийдвэр тань таныг тодорхой хугацаанд гэр бүлээс тань холдуулж магадгүй. Таны гаргаж байгаа шийдвэрт бусад тань хэрхэн хандаж байгаа нь чухал шүү.

Хилэнц - (10/23-11/21)

Бас нэг сайхан, эерэг өдөр. Та зорилго, хүсэл тэмүүллийнхээ төлөө хүчээ дайчил. Сонирхсон газар луугаа аял, хөтөчтэй өөрийн бодол санаагаа хуваалц. Удаан хугацаанд уулзаагүй найз нөхөдтэйгээ уулзаж дурсамжаа хуваалцан суухад таатай байна. Томоохон худалдан авалтуудаа хойшлуулж чухал бичиг баримтуудаа дахин нэг нягтлаж үзээрэй. Та өмнө нь хийж бүтээсэн ажлынхаа үр шимийг хүртэх шинжтэй, ирээдүйнхээ төлөө ашигтай зүйл хийж, аз жаргалаар бялхаж амьдар.  

Нум - (11/22-12/21)

Гэнэтийн эргэлт, илэн далангүй байх өдөр. Холын аянд гарах, үл таних хүмүүстэй харилцахаас зайлсхий. Эрүүл мэнддээ хайхрамжгүй хандах эсвэл хүнд хүчир ажил хийх нь сэтгэл санаа хямрах, уур бухимдал төрөх эсвэл өвчлөх шалтгаан болно. Өнөөдөр санхүүгийн томоохон хохирол амсах магадлал өндөр байна. Хуучин танилтайгаа уулзах нь таны хувь заяанд гэнэтийн өөрчлөлт авч ирж магадгүй.

Матар - (12/22-1/19)

Урт хугацаанд бизнесээрээ түншлэж байгаа матрынхан хамтын зорилгоо бэхжүүлэх шинэчлэл өөрчлөлтийг хийнэ. Удаан хугацааны турш дотно харилцаандаа санаа зовж байсан бол таны ажил руу баглаа цэцэг илгээж, онцгой бэлэг явуулж буй залуугийн романтик занг нь та одоо олж харах болно. Асуудал байгаа бол одоо л нээлттэй бөгөөд шудрагаар илэрхийл. Энэхүү байдлыг аврах ганц зам бол харилцан буулт хийх явдал юм.  

Бумба - (1/20-2/18)

Амьдралдаа эрүүл дадал зуршлыг бий болго. Зан аашаа өөрчлөх, шинэ дадал зуршлыг бий болгоход их цаг зарцуулах тул бүү сэтгэлээр уна. Дархлаа сайжирч илүү эрч хүчтэй, өөртөө итгэлтэй байна. Нарийн зохион байгуулалттай байж, жижиг зүйлст анхаарлаа хандуул. Хувиараа ажил эрхэлдэг Хумхууд орчин үеийн шинэ технологийг ашиглаж сур. Өөрийнхөө ажлыг 50 хувь хөнгөвчлөх компьютерийн программ олох ч юм билүү.  

Загас - (2/19-3/20)

Хайр дурлалын чиг хандлага Загаснуудын ойр хавьд дулаахан сайхан хайрыг цацна. Хүүхдүүдийн санаачилсан зүйл эцэг, эх загаснуудад баяр хөөр авчирна. Танд онцгой зорилгоо амжилттай биелүүлэх хангалттай их эрч хүч, урам зориг байна. Баярын улирал ирж байгаа тул гэрээ чимэглэж эхэл. Ойр байдаг болон хайртай хүмүүстэйгээ хамт хийвэл илүү их аз жаргал, баяр хөөртэй байх болно. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment