.jpg?1512275734864)
Хүндийн өргөлтийн ДАШТ АНУ-ын Калифорни мужийн Анахайм хотноо амжилттай үргэлжилж байна. Эмэгтэйчүүдийн 26 дахь удаагийн ДАШТ-д манай улсаас Үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч Ц.Хосбаяраар удирдуулсан Азийн аварга, залуучуудын дэлхийн аварга М.Анхцэцэг тэргүүтэй 3 тамирчин оролцож байгаа юм. Өнөөдөр ДАШТ-ий 75 кг-ын жинд Азийн аварга, залуучуудын дэлхийн аварга М.Анхцэцэг өрсөлдөнө.



