8o
Улаанбаатар хот
mobile menu

Тойм: Асашёорюү Д.Дагвадорж нэгэн охиныг болзоонд урьж, Увс аймгийн Давст сумын нутаг дэвсгэрээс "МУМИ" олдсон өдөр

2017-12-05 18:40:00

Гэгээн хүсэл мөрөөдлөөр жигүүрлэсэн шинэхэн өдөр буурал түүхийн хуудаснаа хадгалагдан үлдэж байна. Өнөөдрийн таны ажил амжилт бүтээлээр дүүрэн байсан гэдэгт итгэлтэй байна.Гишгэсэн мөрөө эргэж нэг хар.Гутлын улныхаа хээг биш, хvн болж тереед хийж бvтээснээ, хэрхэн амьдарсанаа эргэж харНигүүлсэнгүй байж чадаагүй хором бүрээ тунгааж бодоорой. Сайн сайхан амжилт бүтээлээ ч тэмдэглэ. Маргааш чамайг илүү сэргэг, илүү нигүүлсэнгүй байхад чинь энэ санамж тус болно. Өглөө босохоос орой унтах хүртэлх байр байцаа нэхэн санахдаа саарт нь гутарч, сайнд нь сагсуурах хэрэггүй. Учир нь маргааш таныг нэгэн шинэ өдөр угтах болно. Өглөө бүрийг шинэ өдөр, шинэ боломж хэмээн талархан угтаарай. Нийгэм улс төрийн амьдралд халуун сэдвүүд өрнөсөн энэ өдрийн үйл явдлыг тоймлон хүргэдэг “Монголын нэг өдөр” тойм булангаа хүргэх гэж байна. Шинэ сонин содон мэдээллээр дүүрэн тоймоо хүлээн авна уу.

VS:МАХН-ын гишүүд хоёр хуваагдаж юу ярив

МАХН-ын гишүүд хоёр хуваагджээ. Тодруулбал, тус намын гишүүд Н.Энхбаярынх болон О.Баасанхүүгийнх гэж хуваагдсан байна. Тэд өнөөдөр хоёр талд зэрэг хэвлэлийн бага хурал хийж нэг асуудлаар тэс өөр мэдэгдэл хийснийг хүргэе. 

О.БААСАНХҮҮ НАРЫН ЗАРЛАН ХУРАЛДУУЛЖ БАЙГАА ИХ ХУРАЛ ХУУЛЬ БУС

Тухайлбал, Зууны мэдээ үндэсний мэдээллийн төвд мэдээлэл хийсэн МАХН-ын дэд дарга Ц.Оюунбаатар, гишүүн Н.Удвал, Хяналт, ёс зүйн хорооны дарга Г.Давааням нар  "МАХН-ыг дотроос нь хагалах, буталгах зорилгоор зарим хүн, улс төрийн хүчнүүд санхүүжүүлэн санаатай явуулга хийж байнаМАХН-ын 19 дүгээр Бага хурлаас намын дүрэмд оруулсан өөрчлөлтийг бүртгэх асуудлаар өчигдөр УДШ хэлэлцсэн. Гэвч Их хурлаараа дүрмийн өөрчлөлтөө хийхийг шаардаж бүртгэхээс татгалзсан. Энэ бол хуулийн хүрээнд гаргасан шүүхийн шийдвэр. Үүнийг зарим хэвлэлээр гуйвуулж, МАХН-ын Бага хурал хүчингүй болсон гэх мэтээр бичиж байна. О.Баасанхүү Их тэнгэрт цөөн хэдэн хүмүүс цуглуулж уулзалт хийсэн. Мөн намын Их хурлыг дур мэдэн зарлаж, ирсэн хүнд 100 мянган төгрөг өгнө гэх мэт дүрмийн бус, хууль бус үйлдэл хийж байна. Тэрбээр УИХ-ын гишүүн ч хуулийн этгээдийг дангаар төлөөлөх эрхгүй. Дангаараа МАХН-ыг төлөөлж, нэрийг нь барьж Их тэнгэр, Төрийн ордонд тусгай уулзалт хийж, Их хурал зарлах эрхгүй. Ерөнхийлөгчийн сонгуульд ялагдсан, Эрдэнэтийн 49-ийн асуудал зэрэг нь намын гишүүд төдийгүй нийт монголчуудын бухимдлыг төрүүлсэн. Тиймээс бид үүнтэй холбогдуулан МАХН-аас мэдэгдэл гаргасан. МАХН 410 мянган гишүүн, дэмжигчтэй. Эдгээрээс хэн нэгэн нь хэвлэлийн бага хурал хийж, үзэл бодлоо илэрхийлэх нь манай нам 2 хуваагдсаны шинж биш. Гэхдээ намын нэр барьж уулзалт хийж байгаа нь зөрчил. Тэр бүү хэл намын дарга болно гэж байна. Намын даргыг Их хурлаар сонгодог. Даргад өрсөлдөх нь намын гишүүдэд нээлттэй. О.Баасанхүү нар 73 хүний нэр гаргаад МАН, АН-ын 10 гаруй хүн оролцуулж, олон хүний гарын үсгийг хуурамчаар зурчихаад Их хурал зарлаж байна. Бид үүнийг шалгуулж байгаа. Тэгэхээр О.Баасанхүү нарын зарлан хуралдуулж байгаа Их хурал Улс төрийн намуудын хуулиар, намын дүрмээр ч тэр хууль бус. О.Баасанхүү нарын 10 гаруйхан хүн Их хурал зарлаж байгаа нь цаанаа маш том хөрөнгө оруулалттай, том хүчин байгаа хэрэг. Тэрнээс манай нам хуваагдаагүй. Тиймээс хэний санхүүжилтээр энэ ажлыг зохион байгуулж байгааг бид анхаарал тавьж, хуулийн байгууллагуудаар шалгуулж байна. О.Баасанхүүг намын гишүүнээс хасагдах боломж бүрдсэн.Тэрнээс хасаагүй, намын гишүүн хэвээр байгаа" гэж мэдэгдэв.  Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү. 

Увс аймгийн Давст сумын нутаг дэвсгэрээс "МУМИ" олжээ

Өчигдөр Увс аймгийн Давст сумын нутаг дэвсгэрээс эртний хүний олдвор /МУМИ/-г тус аймгийн цагдаагийн газрын алба хаагчид иргэдийн мэдээллийн мөрөөр олж илрүүлсэн байна. Нутгийн иргэд Давст уулнаас олборлолт хийх явцад найман метрийн гүнээс тус эртний олдворыг ухаж гаргасан байна. Цагдаагийн бие бүрэлдэхүүн хойшлуулшгүй ажиллагаа хийж, тус газрыг хамгаалалтанд авчээ. 

Д.Амарбаясгалан тэргүүтэй төлөөлөгчид олон улсын дээд хэмжээний хуралд оролцлоо

БНХАУ-ын Коммунист нам “Дэлхийн улс төрийн намуудын яриа хэлэлцээ дээд хэмжээний хурал” 2017 оны 11 дүгээр сарын 30-наас 12 дугаар сарын 3-ны хооронд Бээжин хотноо “Хүн төрөлхтний хувь заяаны хамтын нийгэмлэгийг цогцлоон бүтээх нь” сэдвийн хүрээнд зохион байгуулагдав.

Хуралд 120 улсын 200 гаруй улс төрийн намын 800 орчим төлөөлөгчид оролцож, “Ши Жиньпиний Шинэ эрин үеийн Хятадын онцлогтой социализмын онол”, Хятадын хөгжил: шинэ эрин, шинэ төсөөлөл”, “Дэлхий дахинд инновацийг түгээхэд Хятадын оролцоо”, “Улс төрийн намуудыг бэхжүүлэх нь”, “Улс орнуудын хөгжлийн төлөө”, “Бүс ба зам санаачлагыг хамтдаа хэрэгжүүлэх нь” зэрэг олон чухал сэдвээр ярилцаж, харилцан санал бодлоо солилцов. Энэ нь дэлхийн улс төрийн намуудын харилцаа хамтын ажиллагааны түүхэнд анх удаагаа ийм өргөн бүрэлдэхүүнтэй болж байгаагаараа онцлог юм.  Монголын талаас эрх барьж буй МАН-аас Ерөнхий Нарийн Бичгийн Дарга Д.Амарбаясгалан, УИХ-ын гишүүн Б.Солтан, УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэг, УИХ-ын гишүүн Л.Элдэв-Очир, МАН-ын ГХА-ны дарга Б.Мөнхжин нар болон бусад улс төрийн намуудын төлөөлөл оролцов. Уг хурлын 2 дугаар бүгд хуралдаанд Д.Амарбаясгалан  “Хүн төрөлхтний хувь заяаны хамтын нийгэмлэгийг цогцлоон бүтээх нь”  сэдвийн хүрээнд илтгэл тавьсан. Энэ нь 800 гаруй төлөөлөгч оролцож буй 200 гаруй улс төрийн намаас МАН-д тусгайлан ач холбогдол өгч байгаагийн нэг илрэл болсон юм. Д.Амарбаясгалан хэлсэн үгэндээ хоёр орны найрсаг харилцаа, хамтын ажиллагаанд эрх барьж буй улс төрийн намуудын үүрэг оролцоо чухлыг тэмдэглээд, Хятадын онцлогтой социализмыг амжилттай цогцлоон бүтээхэд ХКН-д өндөр амжилт хүслээ. УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэг салбар хуралдаанд “намын боловсон хүчний бодлого, тэднийг сургах нь” сэдвээр илтгэл тавьж, МАН-ын туршлагаас хуваалцсан. 

Асашёорюү Д.Дагвадорж нэгэн охиныг болзоонд урьжээ

Асашёорюү Д.Дагвадорж аваргад дурласан охин  “Бидэнд тохиолдсон хүндхэн хөгтэй явдлууд” фэйсбүүк хуудаст постлон хуваалцсан байна. Түүнийг харсан Асашёорюү Д.Дагвадорж охиныг болзоонд урьж “Никитон”-ы Баачка чамд зориулж дуу дуулж өгнө. Мөн Монголын хамгийн том студи чи, бид хоёрын зургийг авч өгөх болно” хэмээн хэлсэн байна.

Асашёорюү аваргад дурласан охин “Та нар тэгвэл Аса аваргатай гэрлэнэ гэж бүхэл бүтэн 10 жил мөрөөдөж үзээ юү? Жаахан байхдаа эмээтэйгээ сүмо үзээд аваргыг уначихвал уйлдаг хүүхэд байлаа. Тэгээд олон ч жил гэрлэнэ гэж бодож явдаг байлаа ш д хахаха. Одоо бол тийм зүйл боддоггүй ээ. Зүгээр л мундаг хүн шиг санагддаг. Тэгээд сууна гэж бодож явдаг байхад аваргын хурим үндэсний телевизээр гараад үхтлээ уйлж билээ.

Одоо бодоход хүүхдийн гэнэн мөрөөдөл байсан юм шиг байна лээ. Нэг ч удаа уулзаж үзээгүй байж уйлж муйлаад алдаг байлаа шд. Нэг хүн хайрын модонд очоод хэнтэй ярих уу гэхээр нь “Аса аваргатай л ярих юмсан” гэж хэлээд санаа алдаж, нэг насны онигоонд орж билээ. Тэгээд бас Аса аварга хоёр мөсийг хооронд нь үрж гал гаргадаг гээд нэг нийтлэл маягийн юм яваад байсан тэрийг хүртэл уншихдаа мундаг аварга гээд л инээд алдаад ажлынхандаа уншиж өгч байсан. Хахаха одоо бодоход маш хүнд явдал шүү” хэмээн бичжээ. Ийнхүү охин мөрөөдлөө биелүүлэхээр болжээ. 

УИХ-ын гишүүн Н.Учрал Ерөнхий сайдад асуулга тавьжээ

УИХ-ын гишүүн Н.Учрал крипто валют, блокчейн технологид төрөөс баримтлах бодлогын талаар Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд асуулга тавьжээ. Тодруулбал, Засгийн газрын зүгээс цахим мөнгөний талаар ямар бодлого баримталж байгаа болон уг асуудлаар төрийн нэгдсэн бодлого боловсруулж байгаа эсэх болон ойрын үед ямар арга хэмжээг авч ажиллахыг нь тус асуулгаараа асуужээ. 

Сүүлийн үед цахим мөнгөний ханш өсч, Монголд криптовалютыг өргөн нэвтрүүлэх талаар олон нийт ярьж эхлээд буй. Мөн Монголд нэвтрээд удаагүй ч крипто валютын хэрэглэгчид ч олширч байгаа. Тиймээс УИХ-ын гишүүн Н.Учрал Засгийн газрын зүгээс цахим мөнгийг судлан үзэж УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд сонсгохыг хүсч уг асуулгыг тавьжээ. 

Тэрбээр асуулгадаа "Цахим мөнгийг хөгжүүлэх, ашиглах, нэвтрүүлэх яриа нийгэмд газар авч зарим байгууллагууд энэ талаар тодорхой санаачлага гарган ажиллаж байгаа ч улс төрчид уг асуудлаар янз бүрийн байр суурийг илэрхийлж байна. Мөн Засгийн газар, Монгол банк, Хууль зүйн, дотоод хэргийн яам, Санхүүгийн зохицуулах хорооны зүгээс албан ёсны нэгдсэн байр сууриа илэрхийлээгүй байгаа нь иргэд, энэ төрлийн бизнес эрхлэгчдийн дунд тодорхойгүй байдал, хүлээлт үүсгээд байна. Гадны орнуудын ихэнх нь энэхүү технологийг хориглохгүй харин төрийн хяналттайгаар хөгжүүлэх нь зүйтэй гэж үзэж байгаа юм байна. Блокчейн технологи нь бүхий л салбарын үйл ажиллагааг өндөр үр ашиг, хурд, найдвартай, ил тод явуулах боломж олгох, интернетийн дараа гарч ирсэн жинхэнэ "хувьсгал" авчрах технологи гэж мэргэжлийн хүмүүс үзэж байна. Манай улс ч мөн цаг алдалгүй цахим мөнгө, блокчейн технологийн талаар цаашид ямар бодлого баримтлах, ялангуяа хөгжүүлэх бол хэрхэн дэмжиж хамтран ажиллах, татварын болон хяналтын ямар тогтолцоо нэвтрүүлэх зэргээ цаг алдалгүй зарлах хэрэгтэй хэмээн үзэж байна" гэж дурджээ. 

Монгол хүүхдүүд оюун ухаанаа дэлхийд гайхууллаа

Эгнээндээ дэлхийн 60 гаруй орныг нэгтгэсэн Соробан Сампин, цээж тооллын аварга шалгаруулах тэмцээн 11 сарын 11-ний өдөр Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотноо болж, манай Улсын 55 хүүхэд оролцож бахдам амжилт үзүүлжээ. 

21 дэх удаагаа зохион байгуулагдсан тус тэмцээн нь дэлхийн нэр хүнд бүхий Олон Улсын хамгийн том тэмцээн бөгөөд энэ удаа 30 гаруй орны 4000 хүүхэд багачууд оюун ухаанаа сорьсон байна.

Манай улсын хүүхэд, багачууд тус тэмцээнд дөрөв дэх удаагаа амжилттай оролцсон ба “ТОЯА” академийн суралцагчид хүүхдүүд зургаан ангилалд өрсөлдөж Гранд Чампион-1, Гран При-1, Алтан цом-8, Мөнгөн цом-20, Хүрэл цом-25 –ыг тус тус хүртжээ.

Энэ удаагийн Соробан Сампин, цээж тооллын аварга шалгаруулах тэмцээнд Улаанбаатар, Баянхонгор, Эрдэнэт, Дорнод, Өмнөговь, Хөвсгөл, Завхан, Өвөрхангай аймгуудын ЕБС-ийн 6-14 нас болон цэцэрлэгийн хүүхэд оролцсон байна.

Тэгвэл оюуны спортоор өндөр амжилт үзүүлж, эх орныхоо нэрийг дэлхийд гаргасан эдгээр хүүхэд, багачуудыг өнөөдөр Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас хүлээн авч уулзаж “ТАЛАРХАЛ” гардуулсан бөгөөд тэдэнд баяр хүргэж сурлага, спортын өндөр амжилт хүслээ.

Ж.Батзандан: Б.Хурц Европын холбооны орнуудаас яагаад хөөгдсөн материалтай танилцлаа

УИХ-ын гишүүн Ж.Батзандан Тагнуулын Ерөнхий газрын дарга асан Б.Хурцыг БНСУ-д элчин сайдаар томилох асуудлыг эсэргүүцэж УИХ-ын гишүүдийн гарын үсгийг цуглуулсан. Учир нь хууль бус үйл ажиллагаанд оролцож байсан хүнийг улс төлөөлөх элчин сайдаар томилох ёсгүй гэж тэрбээр хэлж байгаа юм. Тэрбээр мөн Б.Хурцтай холбоотой ноцтой асуудлуудаар УИХ-ын түвшинд нээлттэй сонсгол зохион байгуулах ёстой гэсэн санаачлагыг гаргаад байгаа. Ардчилсан намын бүлэг ч үүнтэй санал нэг байгаагаа өчигдөр мэдэгдсэн. 

Тиймээс УИХ-ын гишүүн Ж.Батзандан Б.Хурцтай холбоотой баримтуудыг цуглуулж байгаа аж. Тэрбээр саяхан Герман улсад очиж Б.Хурцын тус оронд ажиллах хугацаандаа Европын холбооны орнуудаас яагаад хөөгдөж, зугтааж явсан талаарх мэдээлэл, материалуудтай танилцсан байна. Мөн Д.Энхбатын гэр бүлтэй уулзжээ. 

Тагнуулын Ерөнхий газрын дарга асан Б.Хурцыг талийгаач Д.Энхбат хурандаагийн үхэлд буруутгадаг билээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment