8o
Улаанбаатар хот
mobile menu

"Алтан бөмбөг"-ийн эзэд тодорлоо

2017-12-13 08:47:44

Монголын хөлбөмбөгийн холбооны оны шилдэг шалгаруулах "Алтан бөмбөг" ёслолын арга хэмжээ өчигдөр болж өнгөрлөө.  Энэ жилийн "Алтан бөмбөг" ёслолын арга хэмжээнд Английн дээд лигт 289 тоглолтод 85 оруулж байсан түүхтэй  "Манчестер Юнайтед" клүбт тоглож байсан шилдэг довтлогч ирж оролцлоо. 

Гурав дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа  арга хэмжээнд 2017 оны шилдэг эрэгтэй, эмэгтэй тоглогч, шилдэг дасгалжуулагч , бэлгэдлийн 11, шилдэг гадаад тоглогчийг шалгарууллаа. 

Энэ жилийн Алтан бөмбөг хүндэтгэлийн арга хэмжээний шилдэг эрэгтэй багийн дасгалжуулагч З.Баттулга

Шилдэг шүүгчээр Р.Түмэнбаяр /FIFA зэрэгтэй шүүгч/

Шилдэг гадаад тоглогчоор Шута Ишино /эрчим клуб/

Sps сувгийн ганган гоол шагналыг үзэгчдийн 68 хувийн саналаар Р.Энхбилэг / Гоё Эф Си довтлогч/

Ерөнхийлөгчийн нэрэмжит шагналаар U20 багийн хамт олон болон Эрдэнэ-Очир 

Шилдэг эмэгтэй тоглогч Г.Цолмон /Арвис довтлогч/

Шилдэг эрэгтэй тоглогч М.Төгөлдөр /эрчим клуб/ нар алтан бөмбөгийн эзэд боллоо.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment